Г.Ууганбаатар: Цагдаагаас “Ноорог.мн“ сайтад хойшлуулшгүй ажиллагаа явуулахдаа хүний эрхийн зөрчил гаргасан эсэхэд шалгалтын ажиллагаа явуулж байна

 Хууль эрх зүй
Myagmarsuren
Унших: 1 мин
30
legacy:хэүк/иөт-1.jpg

Ноорог.мн сайтад өнгөрсөн шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулан ажлын хэрэгсэл, хард, утас гэх мэт зүйлсийг хурааж оройны 10.00 цагаас өглөөний 05.00 хүртэл мэдүүлэг авсан талаар мэдээлсэн.

Тэгвэл ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатараас энэ асуудлаар тодруулахад "Ноорог.мн сайтын байранд цагдаагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулахдаа хүний эрхийн зөрчил гаргасан эсэх асуудлаар шалгалтын ажиллагаа явуулж байна. УЕП, ЦЕГ-аас үндэслэл бүхий холбогдох тайлбар авахаар албан бичиг хүргүүлсэн" гэлээ.

Сануулахад, Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр мэдээлэл өгөх үеэр "Хүнлэг бус харьцсан зүйл байхгүй. Танилцуулаад мөрдөн шалгах ажиллагаа явуулсныг хэлэхийг хүсэж байна. Иргэн байгууллага аж ахуйн нэгжээс хуулиар олгогдсон эрх чөлөө нь зөрчигдлөө гэж үзвэл цахимаар болон амаар, бичгээр гомдол өгж болно. Гомдол гаргах эрх нээлттэй. Энэ хүрээнд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хийж буй кино, хэвлэн нийтэлж буй зүйлтэй холбоогүй. Иргэдийн гар утаст үзлэг хийх нь нээлтттэй. Тэмдэглэл хөтөлж байгаа, энэ процессын дагуул явж байгаа шүү дээ. Дараагийн шатны үйл ажиллагаа явагдана. Яриад буй уран бүтээлтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй зүйл огт байхгүй. Кинотой холбоотой цацуулахгүй зэрэг нь тухайн хүмүүсийн л асуудал" гэсэн байдаг.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • О
    О.Баяр

    Хууль хяналтын байгууллагыг ажлыг нь хийлгэхгүй юун хүний эрх энэ тэр яриад байгаа юм бэ. Асуудалтай шалгах ёстой болоод шалгаж байна. Хэрэг хийсэн болоод шалгаж байна. Хууль зөрчсөн мөрийтэй тоглоомонд орооцолдсон болоод шалгаж байна. Хэдэн тэрбум төгрөгийн асуудал яригдаж байхад юу гэж хажуугаас нь орж элдвийн худал мэдээлэл гаргаад байгаа юм бэ....

  • З
    Зочин

    Цагдаа шалгаад л зөв бурууг нь рлно биз дээр нь прокурор гэж нэг байгууллага байна юундаа нэг эрх мэрэх гэж сүржигнэсэн юм. Буруу зүйл хийсэн болохоороо олны анхаарлаар аргадуулах гээ биз уих гишүүн очиж үг хэлээд албан тушаалаа ашиглаж хууль хяналтынханд дарамт учруулж байгаа нь өөрөө гэмт хэрэг болохгүй юм уу

  • З
    Зочин

    Энэ хэдэн Ноорогын сагсалзсан залуучууд ажил хийж бүтээн байгуулдаг болоосой. Энэ Ноорогын залуучууд зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүд юм байна. Нэг их мундаг зүйл хийсэн гэж Ноорогынхон өөрсдийгөө бодож байгаа бололтой хошин шогийнхон. Та нар шиг нийгэмд хэрэггүй хүмүүс монголд алга.