Б.Жавхлан: Төсвийн бодлого хэмнэлтийн горимд орж, ТӨҮГ-уудын шинээр эхлүүлэх хөрөнгө оруулалтуудыг зогсоолоо

Улс төр
Delgertsetseg
Унших: 1 мин
30
legacy:2025/10/javhlansaid/zhavkhlansayd.jpg

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Монголбанкны Мөнгөний бодлого хатуу төлөв рүү шилжиж байна. Төсвийн бодлого хэмнэлтийн горимд орно" гэлээ. Энэ талаар ярихдаа "Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга Н.Учралд Засгийн газрын бүтээмжийг сайжруулах, хэмнэлтийн горимыг үр өгөөжтэй болгох Үндэсний хороо байгуулж дараагийн Засгийн газрын хуралдаанаар эхний шийдвэрийг танилцуулахыг үүрэг болголоо. Өөрөөр хэлбэл, хэмнэлтийн бүтцийн гол платформ нь энэхүү Үндэсний хороо болно. Тус хороо нь хувийн хэвшлийн оролцоог дэмжиж ажиллахыг Н.Учрал танилцууллаа. Мөн Засгийн газар төсөв хөрөнгөө хэмнэхээс гадна хувийн хэвшил талаас тулгарч буй асуудлыг хэлэлцэх зарчмаар ажиллах тухай танилцуулсан" гэлээ.

Мөн Сангийн сайд Б.Жавхлангийн танилцуулснаар төрийн өмчийн үйлдвэрийн газрууд энэ жил шинээр эхлэх хөрөнгө оруулалтуудыг эхний хагас жилийн байдлаар зогсоохоор болов. Тухайлбал, "Эрдэнэт" ТӨҮГ энэ жил төлөвлөж байсан 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт 70 сая ам.долларын төлбөрийг 2026 он руу татахаар болжээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ засаг ч бүтэхгүй нь ээ.

  • З
    Зочин

    Эрхбиш үйлдвэр нь хөрөнгө оруулалтаа хийж, засвар шинэчлэлтээ хийлгүй яахав. Гол нь Жавхлаан, Оюун-Эрдэнэ ээ, та нар хулгайн, цавчааны төслүүдээ хойшлуулчих л даа. Одоо бүр гуйж байна. Ургамал хамгаалах 500 тэрбумын агентлагаа боль. Буйрын эрэг дээрх 200 тэрбумын олон улсын нисэх онгоцны буудлаа боль. 10%-ийн бяслагны үйлдвэрүүдийг боль. Шинэ хоршооны зээлийг зогсоо. 4-р сарын 1-нд нэмэхээр төлөвлөсөн төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг хойшлуул. 2000 хүнтэй суманд барих гэж буй 640 хүүхдийн сургууль, тэрчлэн өндөр өртөгтэй соёлыг ордон энэ тэрийг боль. Хятадын буцалтгүй тусламжаар бариулсан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжлийн төв гэгчийн ашиглалтыг нэмэгдүүлж, шинээр барих гэж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн төвийн барилгын төслийг зогсоо. Үндэсний их театрын барилгын төслийг хойшлуул. Гэх мэтээр худалдан авалт, гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах ажлууд үр ашгаар нь эрэмбэл.

  • M
    Megawatt Icon "Z"

    Ausgezeihnet und Vorzuglich, mein freund J.