СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Эхнэртэйгээ маргалдсан залуу 3 настай хүүхдээ болон өөрийгөө буудаж, амиа ЕГҮҮТГЭЖЭЭ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
10
legacy:TSEG/Police_1_l copy.jpg

Эхнэртэйгээ маргалдсан залуу 3 настай хүүхдээ болон өөрийгөө буудаж егүүтгэсэн хэрэг Булган аймагт гарчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2025 оны 03 дугаар сарын 18-19-ны шилжих шөнийн 01.00 цагийн орчимд Булган аймгийн Хутаг-Өндөр сум сумд “Хүн буудагдаж нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Урьдчилсан байдлаар иргэн И нь эхнэр Д-тэй маргалдаж галт зэвсэг ашиглан 3 настай хүүхдээ буудаж гэмтээн, өөрийгөө буудаж амиа хорлосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Хүүхдийг эмнэлэгийн байгууллагын тусламж үзүүлэхээр явах замдаа нас барсан байна. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.