“Найман шарга“ төвд нэг ам.доллар 3499 төгрөгтэй тэнцэж байна

Эдийн засаг
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:mungu/gadaad dotood mungu.jpg

Иргэдийн валют солих, авах арилжаа “Найман шарга” төвд ихэвчлэн төвлөрдөг. Өнөөдрийн ханшаар нэг ам.долларыг 3493 төгрөгөөр авч 3499 төгрөгөөр арилжиж байна. Харин арилжааны банкуудтай харьцуулахад нэг ам.долларыг 27 төгрөгөөр бага буюу 3466 төгрөгөөр авч байгаа бол 3491 төгрөгөөр зарж байгаа юм.

Тэгвэл Монголбанкны зарласан өчигдрийн албан ханшаар нэг ам.доллар 3475 төгрөг байна. Энэ нь он гарснаас хойш өнөөдрийг хүртэл 55 төгрөгөөр чангарсан дүн болж байна.