УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Оксфорд хотноо монгол судлаачидтай уулзлаа

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:amarbayasgalan/NewFolder/ford 2.jpg

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Оксфорд хотод ажиллав.

Энэ үеэр Оксфордын их сургуулийн захирал Уильям Хейг, Газарзүй, байгаль орчны сургуулийн захирал, профессор Жайлс Вигс нар бараалхлаа. Монгол Улсын боловсролын салбарт тавьж буй зорилтууд, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн болон цаашид хамтран ажиллах боломжтой судалгааны чиглэлийн талаар санал солилцов.

legacy:amarbayasgalan/NewFolder/ford 1.jpg

Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Оксфордын их сургуулийн Газарзүй, байгаль орчны сургуулиас 7 дахь удаагаа зохион байгуулж буй “Говь цөлөрхөг нутагт амьдарч буй улс орнуудын иргэдийн ахуй амьдралыг судалдаг судлаачдын олон улсын бага хурал”-д оролцож байгаа монгол судлаачидтай уулзаж, тэдний судалгааны ажилтай танилцлаа.

legacy:amarbayasgalan/NewFolder/ford 3.jpg

Монгол судлаачдын хийж буй судалгаа, шинжилгээ нь хэл шинжлэл, утга зохиолын салбараар хязгаарлагдах бус газар зүй, уур амьсгалын өөрчлөлт, дэвшилтэт технологи гээд маш олон чиглэлд хөгжиж байна. УИХ-ын даргын зүгээс Монгол судлаачдын гаргаж буй судалгаа тооцооллыг төрийн бодлого шийдвэрт ашиглах нь нэн чухал гэдгийг уулзалтын үеэр онцоллоо.

legacy:amarbayasgalan/NewFolder/ford.jpg

Оксфордын их сургууль нь боловсрол, судалгааны салбарт дэлхийд тэргүүлдэг бөгөөд 45 коллеж, эрдэм шинжилгээний тэнхим, судалгааны төвтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг байна