ШҮҮХИЙН ТОЙМ: П.Батчулуун эмчийг “Хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан” гэх зүйлчлэлээр хоёр шатны шүүхээс ял шийтгэсэн байдаг

 Хууль эрх зүй
Myagmarsuren
Унших: 2 мин 4 сек
80
legacy:shuuh.jpg

Зам тээврийн ослын улмаас амиа алдсан иргэн А-гийн биеэс ар гэрийн зөвшөөрөлгүй олон төрлийн эд эрхтэн авсан гэх шалтгаанаар буруутгагдан хоёр шатны шүүхээс 2.6 жилийн хорих ял сонсоод буй Хүний гавьяат эмч П.Батчулууныг дараах үндэслэлээр буруутгаж шийдвэрлэсэн байдаг.

Шүүхийн тойм мэдээнд, Баянгол дүүргийн прокурорын газраас П.Батчулууныг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байхдаа замд зам тээврийн осолд орж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирж хагалгаанд орж, тархины үхэлтэй болохыг тодорхойлсон А-н ар гэрийн хүмүүсээс зөвшөөрөл авалгүйгээр /зөвшөөрсөн эрхтнээс өөр/ эд, эрхтнийг нь авсан гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч П.Батчулууныг “Хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шүүгдэгч П.Батчулуунд холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Б.Баяраа, Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн хэргийг хянан хэлэлцээд, П.Батчулууныг “Хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, улмаар түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэргийн гэм бурууд нь тохирсон байна гэж үзэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.

Учир нь "хуурч, мэхлэх гэдэг нь үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг нуун дарагдуулах замаар бусдыг төөрөгдүүлж авсныг ойлгох бөгөөд П.Батчулуун нь хохирогч А-ийн ар гэрийн хүмүүст “элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авна” гэж тайлбарлан хэлж “Амьгүй донорын гэр бүлийн гишүүний зөвшөөрлийн хуудас”-т гарын үсэг зуруулж зөвшөөрөл авахдаа авах эрхтний нэр бичих хэсгийг хоосон орхиж гарын үсэг зуруулсны дараа “элэг, бөөр шөрмөс” гэж нөхөн бичиж донорын биеэс шөрмөс, түүний бэхлэгдэх хэсэг буюу толгойн шөрмөсийг тойг яс, шаант ясны бэхдэгдэх хэсгийн хамт, саран жийргэвч шөрмөс semimembronosus шөрмөсийг шаант ясны дээд булуутай хамт, хоёр дунд чөмөгний доод булуу, archillis шөрмөс, peroneus longus шөрмөс, tibialis anterior шөрмөс зэрэг хүний доод мөчдийн эд, хүний эрхтэн болох цөсний хүүдий зэргийг нэмж авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж давж заалдах шатны шүүх дүгнэв" гэжээ.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Э
    Эрка.

    УДШ дээр хэргийн зүйлчлэл нэмэгдэх хүлээлттэй байна. Зөвшөөрснөөс өөр эд эрхтэн авсан нь хууран мэхэлж эд эрхтэн авсан /тоносон/ үйлдэл. Харин Зөвшөөрлийн хуудас дээр зөвшөөрөлгүй авсан зарим эрхтний нэрийг сүүлд нөхөж бичсэн нь нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг юм. Үүнийг эрх мэдлээ ашиглаж үйлдсэн нь хүндрүүлэх шалтгаан эсхүл ажил үүрэгтээ хайнга хандсан гэмт хэрэг болно.

  • З
    Зочин

    Энэ үйл ажиллагаанаас сургамж авч,эмилгээний бүх явц ил тод байх,өвчтөн,түүний ах дүүс мэдэлэлтэй байх,өвчтөнийг гайгүй байх үеээс нь зориуд донор болгох гэж бэлтгэхээс сэргийлэх хууль журам батлах шаардлага бий болжээ. Нас барсан үед задлан хийвэл ах дүү хамаатан саданг оруулж байгаад задлах,битүүмжлэх шаардлагтай.

  • Б
    Бид

    Гэрээнд зөвшөөрсөн эрхтний нэр бичих зайг хоосон үлдээгээд нэгнээ алдсан хүмүүсээр гэрээ гэгч дээрээ хам хум гарын үсэг зуруулж мэхлээд дараа нь эмч нь тэр зайд баахан төрлийн эрхтнийх нь нэрийг дураараа бөглөж хуурсан этгээд тул ялуулах ёстой. Үүнээс өмнө хэчнээн хүнийг ингэж мэхэлж хүний эрхтний наймаа хийсэн нь нууц

  • З
    Зочин

    Амьгүй донороор тоглосон эмч ээ өмөөрөөд бгаа эмч нарыг эмчлэх эрхийг нь хасья

  • Ш
    Шударга шүүгчид байдаг юм байна

    Шүүх эмнэлэгийн шинжээж эмч нар мэргэжилийн түвшинд задлан хийж булхайг илрүүлсэн байж таарна

  • З
    Зочин

    Мөлжчихөж. Аймаар юм бээ. Хятадуудад зарна. Монголд үнэ хүрэхгүй. Зөв шийджээ шүүх

  • Т
    Туяа

    Засс битгий худал хэл анхнаасаа л элэг бөөр шөрмөс гэж байсан гэсэн харин шөрмөс авахдаа ястай нь авсан гэж л мөнгө нэхэж гомдол гаргасан юм биш үү мөнгө байхгүй гэтэл шорондоо марш л гэсэн байх даа үнэн цөвүүн цаг юм даа

  • З
    Зочин

    Энэ шүүгч нар анагаах ухаан мэддэг юм байхдаа