“Боловсролын зээлийн сангийн журмын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулна

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
10
legacy:Batnairamdal/standart 1.jpg

УИХ-ын БСШУСБХ-ны ажлын хэсгээс “Боловсролын зээлийн сангийн журмын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулах гэж байна.

УИХ-ын БСШУСБХ-ны 2024 оны 02 тогтоолоор байгуулагдсан "Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулах" үүрэг бүхий УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаар ахлуулсан ажлын хэсэг 03 дугаар сарын 24-25 өдрүүдэд МУИС, ШУТИС, МУБИС, АШУҮИС, Этүгэн их сургуулийн оюутан залуучуудтай “Боловсролын зээлийн сангийн журмын шинэчлэл” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Уг хэлэцүүлэгт УИХ-ын гишүүд болон Боловсролын яам, Боловсролын зээлийн сангийн холбогдох албан тушаалтнууд, дээрх сургуулийн оюутнуудаас гадна хувийн их дээд сургуулийн оюутнууд оролцох юм. Холбогдох мэдээллийг 98981122, 88061150 утсаар авна уу.

legacy:Batnairamdal/heleltsuuleg.jpg