У.Баатар: Метроны 14 өртөө нь газар доогуур, нэг өртөө газрын түвшинд байрлана

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин 38 сек
60
legacy:SEH/НИТХ 2024 сонгууль/НИТХ 5.jpg

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Зөвлөлийн VIII хуралдаан боллоо.

Хуралдаанаар:

Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Хуулийн этгээдийн хувьцаа шилжүүлэн авах тухай

Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөлд хамрагдах айл өрхийн эргэн төлөлтийн хувь хэмжээг тогтоох тухай

Нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой компанийн гүйцэтгэх захирлын үндсэн цалингийн дээд хязгаарыг тогтоох тухай

Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро байгуулах төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г дэмжих тухай зэрэг долоон асуудал хэлэлцлээ.

legacy:SEH/НИТХ 2024 сонгууль/НИТХ 6.jpg

Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро байгуулах төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г дэмжих тухай Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж төсөвт үйлдвэрийн газрын Захирал У.Баатар танилцууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотод метро байгуулах асуудлыг 2011 оноос эхлүүлсэн. Метро байгуулах тухай Засгийн газрын 411 дүгээр тогтоол гарсан. Метро төсөл нь Монгол Улсын хувьд шинэ технологи тул бид олон улсын туршлагатай төслийн менежментийн зөвлөх үйлчилгээг авах ажлыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж БНСУ-ын тэргүүлэгч “Духа Инженеринг” ХК болон “Корэйл”, “Сусонг инженеринг”, “Корэй нэшенэл рэйлвей” байгууллагуудын консорциум шалгарч 2024 оны 7 сарын 5-ны өдөр гэрээ байгуулан ажлыг эхлүүлсэн. 2029 онд метроны ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдох зүгшрүүлэлтийн ажил өрнөнө. 2030 оны аравдугаар сар гэхэд нийслэлчүүд метрогоор зорчих боломжийг бий болгохын төлөө ажиллаж байна. Метроны нэгдүгээр шугамыг Энхтайваны өргөн чөлөө дагуу Толгойтоос Амгалан чиглэлд 15 өртөө, нэг депо бүхий 19.4 км урт байхаар төлөвлөсөн. Үүнээс 19.1 км 14 өртөө нь газар доогуур, нэг өртөө нь газрын түвшинд байрлана. Метротой болсноор түгжрэлийн оргил цагуудад 17 мянга гаруй хүн тээвэрлэх хүчин чадалтай зургаан вагоноос бүрдэх 19 галт тэрэгтэй байхаар тооцсон ба гал тэрэг хоорондын зорчих хугацаа 270 секунд байна. Метроны нэгдүгээр шугамын голчлон газар доогуур хийхтэй холбоотойгоор туннель болон өртөөний барилга угсралтын доороос дээш ухах, хучих аргачлалаар хийнэ. Туннел өрөмдлөгийн машины газрын гүнд суух түвшин 10-25 метр байхаар тооцсон” гэлээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Т
    Төмөр

    Нямбаатар хар толгойлуулсан золбингууд татварын асуудлыг шийдээд муусайн нийгмийн хог шаарууд.иргэдийн хурдхан гэх шаарууд.

  • З
    Зочин

    Электирчик явуул

  • З
    Зочин

    Хотын хурлын энэ даргыг харахаар л үнэхээр Монгол төрд хятадууд хэзээнээс л хүнээ шургуулдаг сүлжээ нь тасрахгүй нь харагдах юм

  • З
    Зочин

    Сэтгэцийн гажигтай пздакууд үлгэрээ болио. Ярьдаггүй юм хийж байж ярьдаг юм

  • И
    Иргэн

    Мөрөөдөхөд мөнгө хусдаг МАН-АН-Н мафиууд

  • Z
    Zochin

    Хотийн голоор байгаа төмөр замаа хотоос гаргаад оронд нь хурдан галт тэрэг, дагууд нь хурдны зам тавьж болохгүй юм уу