БНЭУ-ын Засгийн газрын ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР зарлагдлаа

Энэтхэгийн Засгийн газар болон Соёлын харилцааны зөвлөл (ICCR)-өөс 2025-2026 оны хичээлийн жилд тус улсын нэр хүндтэй их дээд сургуулиудад бакалавр, магистр, доктор, докторын түвшинд суралцуулах тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа.
Тавигдах ерөнхий шаардлага:
Нас: 18-40 /Докторын хөтөлбөрт горилогчид 50 наснаас дээш байж болно/
Хэлний мэдлэг: Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
Боловсролын түвшин: Академик дүнгийн голчоор үнэлнэ (Бүрэн дунд боловсролын гэрчилгээ/Дээд боловсролын диплом)
Тэтгэлэгт багтах зүйлс:
Сургалтын төлбөр
Сар бүрийн стипенд
Зарим тохиолдолд нислэгийн зардлыг бүрэн хариуцна.
Суралцах мэргэжлийн чиглэл:
Англи хэл
Шинжлэх ухаан
Инженер/ IT
Архитектур
Хүмүүнлэг
Менежмент
Дүрслэх урлаг
Тайзны урлаг
Бүжиг/Хөгжим
Буддын шашин судлал
Өргөдөл хүлээн авах хаяг: http://a2ascholarships.iccr.gov.in
Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2025 оны 04 дүгээр сарын 25
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://eoi.gov.in/ulaanbaatar/ (Энэтхэгийн Элчин сайдын яамны цахим хуудас) болон reception.ulaan@mea.gov.in и-мэйл хаяг, 11-329524/39522 дугаараас лавлана уу.



