Б.Энхбаяр: Дуусаагүй барилга дээр үл хөдлөхийн гэрчилгээ авч, банк санхүүгийн байгууллагад барьцаалж, захиалагч иргэдийг хохироодог явдлыг таслан зогсоох хуулийн төсөл өргөн барина

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
40
legacy:EnkhbayarB gishuun/1R4A0940.jpg

УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр УИХ бүрдэхэд УИХ-ын дэгийн хуулиар өмнөх парламентын үед өргөн баригдсан байсан бүх хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаадаг болсон билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өмнөх парламентаар хэлэлцүүлэхээр зэхэж байсан Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө энэ удаад дахин өргөн барихаар ажиллаж буй аж.

Тэрбээр "2022 онд санаачилан 2023 онд УИХ хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн байсан Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг дахин боловсруулж УИХ-д өргөн барихаар ЗГ-ын саналыг авахаар хүргүүллээ. Энэхүү хуулийн төслөөр:

Нийтийн орон сууц өмчлөгч Монгол улсын иргэдэд(гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамаарахгүй) орон сууцных нь доорх болон орчны газрыг дундаа хязгаартайгаар эзэмших эрх(кондоминиум) олгоно. Орон сууц өмчлөгчид агаар дээр тоосго өмчлөхөө больж газрын эрхтэй нь уяна.

Төрийн байгууллагууд(эмнэлэг, сургуулийг оролцуулан) өөрийн эзэмшлийн газрыг хувийн орон сууц барих зарах зэрэг өөр зориулалтаар ашиглахыг хориглоно.

Дуусаагүй барилга дээр үл хөдлөхийн гэрчилгээ авч банк санхүүгийн байгууллагад барьцаалж орон сууц захиалагч иргэдийг давхар хохироодог явдлыг таслан зогсооно" гэжээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    би

    маш олон хохирогч бна эргэн тойронд Хууль хэзээ өргөн барих болоо Хотхон хотхоноороо хохироод аргаа барцгааж бна Үнэхээрийн даам бнаа Итгэж захиалга өгснөөрөө л хохирч бна үнэхээр хуулийн зохицуулалт ДУТАЖ бна

  • З
    Зочин

    Чамайг овоо гэж бодсон чин чи бас зориг муутай бууж өгсөн хүн юм аа

  • З
    Зочин

    Маш зөв иимл хүн сайд хиивэл зүгээр

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol