Нийслэлийн 27-р цэцэрлэгийн туслах багш сахилгагүйтсэн хүүхдүүдийн хумсыг ангийнх нь нэг хүүхдээр мэрүүлж, тамлан зовоожээ

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
60
legacy:tsetserleg/888.jpg

Нийслэлийн 27-р цэцэрлэгийн ахлах бүлгийн дугаар ангийн туслах багш н.Мөнхбаяр гэгч сахилгагүйтсэн хүүхдүүдийн хумсыг ангийнх нь нэг хүүхдээр хүчээр мэрүүлж, тамлан зовоосон хэрэг гарчээ.

Уг асуудлаар хохирогч хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл манай сайтад хандаж мэдээлэл өглөө. Ингэхдээ дугаар ангийн туслах багш н.Мөнхбаяр гэгч нь өөрийгөө бүрэн илэрхийлэх чадамж сул хүүхдээр сахилгагүйтсэн хүүхдүүдийн хумсыг хүчээр мэрүүлдэг байсан тухай ярьсан юм. Одоогийн байдлаар 3 хүүхэд багшдаа шийтгүүлэх замаар ангийнхаа хүүхдэд хумсаа мэрүүлж, сэтгэл зүйн гэмтэл авсан тухай мэдээлж буй юм.

Тухайн асуудалтай холбогдуулан бид цэцэрлэгийн эрхлэгчээс утсаар тайлбар авахад "Мөнхбаяр багштай холбоотой хоёр ч эцэг эх гомдол гаргаад байна. Тухайн багшийн гаргасан үйлдэлд харамсаж байгаа бөгөөд ирэх даваа гарагт тус ангийн камерын бичлэгийг шүүж, үйл баримтаар нотлогдсон тохиолдолд хуулийн дагуу хариуцлагын арга хэмжээ авна" гэж мэдэгдлээ.

Уг багш нь өмнө нь мөн хүүхэд зодсон асуудалд холбогдож байсан бөгөөд дээрх асуудлаар холбогдсон эцэг эхэд "уучлаарай" гэсэн зурвас илгээсэн байна.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Сэтгэцийн асуудалтай гаж донтон байна даа

  • З
    Зочин

    Арайчдээ хэзээ үеийн тамлах шийтгэл вэ арчаагүй хүмүүсээс ийм хөгийн санаа гарч бгаашд

  • З
    Зочин

    Цэцэрлэгийн эрхлэгч нар ч хийсэн ажилгүй бизнес хийсэн авгай нар байдаг

    • Z
      Zochin

      Tim shuu

  • З
    Зочин

    Ийм л хүмүүс цэцэрлэгийн багш туслах багш хийх гэж.

  • З
    Зочин

    Buzar gichii