Хуульч О.Батхүү: Эрүүгийн хуульд амьгүй донортой холбогдуулсан ялын заалт байхгүй. Тиймээс П.Батчулуун эмчийг Зөрчлийн хуулиар зүйлчлэх ёстой байсан

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин 35 сек
40
legacy:bathuu huulich/батхүү хуульч0.png

Хүний гавьяат эмч П.Батчулууныг хоёр шатны шүүхээр Эрүүгийн хуулийн 15.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр буруутган ял шийтгээд буй билээ. Түүний биеийн байдал маш муу байгаа бөгөөд эмнэлгийн салбарынхан нэгдэж, уучлал үзүүлэх тухай хүсэлтийг тавиад буй юм.

Тэгвэл хуульч О.Батхүү өөрийн цахим хуудастаа хуулийн хэрэглээ талаас нь тайлбарлажээ. Ингэхдээ тэрбээр "П.Батчулуун эмчийг Эрүүгийн хуулийн 15.3-д заасан "Хүний цус, эс эд, эрхтнийг хууль бусаар авах" гэдгээр ялласан байна. Гол маргаан хүний бие гэдэгт амьд хүний биеийг оруулах уу эсвэл нас барсан хүний бие буюу цогцсыг оруулж тооцох уу гэдэгт байгаа.

Эрүүгийн хуулийн 15.3-т заасан зүйлээр ял ногдуулахын тулд хохирогч өөрөө хүч хэрэглүүлэх, хууран мэхлэгдэх, заналхийлүүлэх боломжтой байх буюу амьд байх ёстой. Харин амьгүй бие буюу цогцост эдгээр үйлдлийг хийх боломжгүй. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хүний бие, цогцос гэдэг ойлголтыг ялгамжтай авч үздэг.

Донорын тухай хуульд ч мөн амьд донор, амьгүй донор гэдэг ойлголтыг ялгаатай байдлаар оруулсан байдаг. Уг хэргийн хувьд Донорын тухай хуулийн 3.1.3-т заасан "амьгүй донор" буюу тархи бүрэн үхжиж, үйл ажиллагаа эргэшгүй алдагдсан, нас барсан нь тогтоогдсоны дараа үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа зарим эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгахаар авч болох цогцос-н талаар юм.

Ингэхлээр эмчийг ялласан зүйлчлэл Эрүүгийн хуулийн 13.5-д заасан амьд хүний биеэс эс эд, эрхтэн авсан тухай биш, Донорын тухай хуульд заасан амьгүй донор буюу цогцос-оос эс эд, эрхтэн авах тухай зүйлчлэлд хамаарах ёстой. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулиар биш Зөрчлийн тухай хуулийн 10.6-р зүйлийн 6-р буруутгаж шийтгэх ёстой байсан юм.

Эрүүгийн хуульд амьгүй донор буюу цогцос-оос эс эд, эрхтэн авсан бол ямар ял оноох талаар заалт байхгүй. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй зарчмын дагуу амьд хүний биеийг цогцостой адилтгаж яллахгүй учир "торгох"-оос өөр арга байхгүй. Энэ асуудлаар хэн нэгний талд орох гэсэнгүй. Зөвхөн хууль хэрэглээний талаас бичсэн болно" гэв.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Донороор тоглогчдыг өмөөрч бгаа хүмүүс бол ёс зүйгээ алдсан хүмүүс!!

  • И
    Иргэн

    Хуульчийн хувьд ард түмний эрх ашгийн төлөө дуугардаг тань үнэлж явдаг. Гэвч та хуульч хүн байж илт мушгин гуйвуулж байна. Наад эмч чинь авна гэсэн эд эрхэтнээс өөр баахан эд эрхтэн хууран мэхэлж авсныг та дэндүү сайн мэдэж байгаа. Таны аав, ээжийг, үр хүүхдийг чинь ингэж тонож дээрэмдсэн бол та өөдөөс нь баярлалаа гээд зогсож байх уу?

    • Б
      Бүү сүржигнэ

      Нэгэнт үхээд талийсан бол тэр газарт булагдах , эсвэл шатаах зууханд шатах эрхтэнгээр би яахав , эзэн нь нэгэнт явж байгаа болохлоор би дахиад тэдгээр эрхтэнгүүдийг хэрэглэхгүй гэж барууны иргэд ярьдаг ба талийсаныхаа дараа цогцосоо хүн төрөлхтөний сайн сайханы төлөө судалгаа туршилтанд гэрээсэлж үлдээдэг. Эсвэл эрхтэн хүлээж байгаа өвчтэй хүнд үнэ төлбөргүй хандивладаг Дээр үед хүмүүс биеийн байцаалттайгаа хамтад нь нэг бичиг хамт авч явдаг байсан. Миний эрхтэнгүүдийг намайг үхвэл өөр хүмүүст өгөөрэй гэсэн зөвшөөрлийн бичгээ биедээ авч явдаг байсан Одоо бол өөрчлөгдсөн. Өөрийнхөө эрхтэнг бусдад өгөхгүй гэсэн бичиг авч явдаг болсон. Хэрэв ямар нэг үхсэн хүн биедээ ийм бичиггүй бол шууд эрхтэнг нь авч хүнд өвчтэй хүмүүст шилжүүлэн суулгадаг болсон. Би өөрөө эмч хүн учир эрхтэн хүлээгээд шаналж байгаа хүмүүсийн зовлонг маш сайн ойлгодог Бусдад хэрэг болох юм байвал бүгдийг нь аваарай гэж би бичээд гарын үсгээ зурсан. Бусдад тус болох шиг

  • У
    Уншигч

    Өө ёстой мундаг хуульч юм аа.