“Ноорог” медиагийн ажилтан А.О-г 1 сар ЦАГДАН ХОРИХ шүүхийн шийдвэр гарлаа

 Хууль эрх зүй
Myagmarsuren
Унших: 1 мин 27 сек
140
legacy:shuuh/MPA PHOTO 2020-7-6316.jpg

“Ноорог” медиагийн ажилтан А.О-г нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан тухай Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс тойм мэдээ гаргажээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч А.О-г мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дахь хэсэг,

Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг байнга үйлдэж ашиг олох зорилгоор бусадтай хамтран урьдчилан нэгдэж, тогтвортой, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэг,

Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлогыг түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэхэд, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын санал нь үндэслэлтэй байх тул яллагдагч А.О-д 2025 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ийм шонтой шийтгээд байх юм бол яг таслан зогсоож харагдана шдээ

  • З
    Зохиолч Л. Пүрэвдорж

    Олон улсын хэмжээний мөрийтэй тоглоом бол мөнгийг аль нэг банкаар дамжуулж гадаадад гаргаж байж таарна.Тэр сувгийг хаачихад л энэ гэмт хэргийг зогсоож болох биш үү? Ео нь, сайн шалгаж, чанга үийтгэж, анх илрүүлсэн.хүнийг шагнаж байгууштай. Тэгвэл ийм хэргийг илрүүлэд чухал хэрэгтэй мэт.

  • S
    Suren

    Иймэрхүү үйлдэл хийдэг олон газар байдаг бололтой.Залуус бооцоо тавьж тоглохоо болихгүй байна.Бас ямар ч хяналтгүй үйлчилдэг ломбарднуудаа шалгаасай

  • И
    Иргэн

    Их юм гарна даа. Харин сайн шалгах нь зөв.

  • З
    Зочин

    ЗГ-ийн бурууг үнэнээр нь шүүмжилвэл шууд шоронд ордог боллоо. Энэ авторитар дэглэм мөнөөсөө мөн. Дарангуйлагч Данхан толгойтыг үтэр түргэн зайлуулах хэрэгтэй

    • З
      Зочин

      Харин ч Ерөнхий сайдаа эрүүл оюунтай , саруул сэтгэхүйтэй олон нийт дэмжиж байгаа шүү, Дэмжигчид нь олон

  • B
    Barivchil bori shiitge torgo

    Buh haltar batsaanuudiig hamt horiocheeeeee.mongild shudarga es bna uu

  • З
    Зочин

    Гэмгүй хүмүүсшиг авирлахыг яана новшнууд

    • З
      Зочин

      Solior

  • З
    Зочин

    Баянзүрх дүүргийн хяналтын прокурор гэжээ. Прокурорын нэр бичихгүй болохоор бид хэн гэдэг Прокурор шүүсэн тэр Прокурор алдаатай шүүсэн эсэх талаар мэдээлэлгүй байх юм. Прокурор гэдэг чинь нэртэй хүн байдаг юм байгаа биз дээ. Яагаад нэрээ нууцалж Прокурор гэсэн албан тушаалаас харьцаад байгаа юм бол эсвэл өөрийгөө энэ албан тушаалд цор ганцаараа гэж боддог юм болов уу. Нэрээ бичихгүй байна гэдэг Прокурорын нэр хүндийг унагасан бутардаг үйлдэл.

    • K
      Kkkkkkkkkkkk

      Ner bichihgui bh erhtei huulitai.heregtenguudiig yllalh estoi

  • З
    Зочин

    Сэтгүүлч гэх УИХ-ын гишүүд сэтгүүлчид юу ч бичиж байсан хуулийн хариуцлага хүлээхгүй, залуус хууль зөрчиж байсан ч хүний эрх гэж нийгэмд мэдээ цацаж "Од" болох гэсэн хандлагатай болжээ.

  • З
    Зочин

    Зүгээр хүн дээр хууль очдоггүй юм цагдаа г очихоор их гэмгүй хүмүүс хэлмэгдүүлсэн энэ тэр гээд гэм буруугийн их хурлын гишүүн Лодой Цэлмүүн нар шийдээд ард түмэнд турхираад байхын гэм бурууг шүүх шүүнэ за цагдаа шалгах ёстой

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol