Хуульчид П.Батчулуун эмчийг Эрүүгийн хуулийн 15.3.2 дахь заалтаар яллах ёсгүй байсан гэж үзэв

 Хууль эрх зүй
Myagmarsuren
Унших: 3 мин 10 сек
190
legacy:shuuh/Shuuh.jpg

Хүний гавьяат эмч П.Батчулууныг “Хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхээс 2 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг.

Тэгвэл шүүхээс оногдуулсан ялын зүйлчлэл нь хуулийн хэрэглээ талаас П.Батчулуун эмчийн гаргасан үйлдэлтэй нийцэхгүй буюу амьгүй донороос эд, эрхтэн авсан тохиолдолд шийтгэх ялын зүйлчлэл Эрүүгийн хуульд байхгүй атал буруу зүйлчлэлээр ял оноосон хэмээн хуульчид байр сууриа илэрхийлж эхэлжээ.

"Нас барсан хүнийг хууран мэхэлж, айлган сүрдүүлж эд эрхтэнийг нь авна гэх ойлголт хуульд байхгүй"

legacy:nairamdal zuslan/unnamed(292).jpg

Хуульч Ө.Эрдэнэ-Очир: Шүүхийн мэдээний цахим хуудаст оруулсан П.Батчулуун эмчтэй холбоотой шийдвэрийн тоймыг уншихад Эрүүгийн хуулийн 15.3.2-р зүйлчилсэн юм байна. Гэтэл 15.3 “хүний цус, эд, эрхтэн”-г тухайн хүнийг хууран мэхлэх, хүч хэрэглэх, заналхийлэх байдлаар өөрөөс нь эд эрхтэн авсан тохиолдолд гэмт хэрэг гэж тооцож ял шийтгэхээр заасэн байна. Тус гэмт хэргийн хохирогч нь эд эрхтэнээ алдсан “хүн”, хууран мэхлэх, хүч хэрэглэх эсхүл заналхийлэх үйлдэл тус өөрийн эд эрхтэнийг алдаж байгаа хүний эсрэг чиглэгдэхээр байна. Тухайлбал тухайн хүнийг айлган сүрдүүлэх байдлаар нэг бөөрийг нь авчихсан хохирогч нь амьд байгаа хүн.

Харин П.Батчулуун эмчийн тохиолдолд нас барсан хүн өөрөөр хэлбэл цогцосноос эд эрхтэн авсан. Нас барсан хүнийг “хүн” гэж үзэхгүй нь ойлгомжтой биз дээ. Нас барсан хүнийг хууран мэхэлж, айлган сүрдүүлж эд эрхтэнийг нь авна гэх ойлголт байхгүй. Нас барсан хүний ар гэр нь өөрийн эд, эрхтэнээр хохироогүй.

Тус гэмт хэргийн хохирогч нь эд эрхтэнээ алдсан хүнээс өөр хэн ч биш. Зөвшөөрлийн хуудсыг ар гэрээс нь авсанаас нэмж эд эрхтэнийг авсан нь мэдээж зүй бус үйлдэл мөн боловч 15.3-д заасан гэмт хэрэг лав биш. Магадгүй эмчийн ёс зүй, Донорын хуулийг зөрчсөн зөрчил бол мөн байх. Харин Эрүүгийн хуульд донороос зөвшөөрөлгүй эд, эрхтэн авах гэх зүйл анги лав алга. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглодог. Өөрөөр хэлбэл хүн гэснийг нас барсан хүн гэдэгтэй төсөөтэй хэрэглэж болохгүй. Ингэвэл маш том зарчмын алдаа болно. Дээд шүүх хууль хэрэглээний энэ алдааг нь засах байлгүй дээ.

"Эрүүгийн хуулиар биш Зөрчлийн тухай хуулийн 10.6.6-р зүйлээр буруутгаж шийтгэх байсан"

legacy:bathuu huulich/цф.jpg

Хуульч О.Батхүү: П.Батчулуун эмчийг Эрүүгийн хуулийн 15.3-д заасан "Хүний цус, эс эд, эрхтнийг хууль бусаар авах" гэдгээр ялласан байна. Гол маргаан хүний бие гэдэгт амьд хүний биеийг оруулах уу эсвэл нас барсан хүний бие буюу цогцсыг оруулж тооцох уу гэдэгт байгаа.

Эрүүгийн хуулийн 15.3-т заасан зүйлээр ял ногдуулахын тулд хохирогч өөрөө хүч хэрэглүүлэх, хууран мэхлэгдэх, заналхийлүүлэх боломжтой байх буюу амьд байх ёстой. Харин амьгүй бие буюу цогцост эдгээр үйлдлийг хийх боломжгүй. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хүний бие, цогцос гэдэг ойлголтыг ялгамжтай авч үздэг.

Донорын тухай хуульд ч мөн амьд донор, амьгүй донор гэдэг ойлголтыг ялгаатай байдлаар оруулсан байдаг. Уг хэргийн хувьд Донорын тухай хуулийн 3.1.3-т заасан "амьгүй донор" буюу тархи бүрэн үхжиж, үйл ажиллагаа эргэшгүй алдагдсан, нас барсан нь тогтоогдсоны дараа үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа зарим эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгахаар авч болох цогцосын талаар юм.

Ингэхлээр эмчийг ялласан зүйлчлэл Эрүүгийн хуулийн 13.5-д заасан амьд хүний биеэс эс эд, эрхтэн авсан тухай биш, Донорын тухай хуульд заасан амьгүй донор буюу цогцос-оос эс эд, эрхтэн авах тухай зүйлчлэлд хамаарах ёстой. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулиар биш Зөрчлийн тухай хуулийн 10.6-р зүйлийн 6-р буруутгаж шийтгэх ёстой байсан юм.

Эрүүгийн хуульд амьгүй донор буюу цогцосоос эс эд, эрхтэн авсан бол ямар ял оноох талаар заалт байхгүй. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй зарчмын дагуу амьд хүний биеийг цогцостой адилтгаж яллахгүй учир "торгох"-оос өөр арга байхгүй. Энэ асуудлаар хэн нэгний талд орох гэсэнгүй. Зөвхөн хууль хэрэглээний талаас бичсэн болно.

Хуваалцах:190

СЭТГЭГДЭЛ (19)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энд сэтгэгдэл бичиж буй нөхөд Facebook twitter д орон зайгүй болоод энд галзужрч бачуурч үхэцгээж бна та нарын энэ акц одоо цаашаа явахгүй Боож үхэцгээ хахахаха

  • З
    Зочин

    ОДОО ХҮН АЛААД ЗҮРХИЙГ НЬ АВЧИХСАН ТУРАЙ КИНО ЮНИ 8О9 ДЭЭР ГАРЧ БАЙГАА ҮҮНИЙГ МАРГАГЧ ТАЛУУД ҮЗЭЭД МЭТГЭЛЦ....ЭНЭ МАШ ХҮНД АСУУДАЛ ШҮҮ...

  • З
    Зочин

    Гэр бүл асран хамгаалагч гэж хүмүүс байдаггүймуу энэ чинь одоо Амар юм болох нь лдээ Тийм ч учраас гадаад оронд асран хамгаалагчийн зөвшөөрлийн дагуу авах талаар заачихсан байдаг Зөвшөөрөлгүй авна гэдэг чинь өөрөө хужль зөрчсөн зүйл Хуулийнхаа дагуу ялаа аваад явсан байна Энэ дээр нэмээд сэтгэл санааны хохирол нөхөн төлбөр гаргуулах ёстой Энэ бол доромжлол юм шүү

  • З
    Зочин

    Хуулиндаа 15.3.1 дэх хэсэгт; Хүний эс,эд, цус эрхтнийг хууль бусаар авах гэж амьд болон АМЬГҮЙ донороос цус, эд,эрхтэн болон эрхтэний хэсгийг авахыг ойлгоно гд заасан бна Шүүх тэрийг л мөрдсөн бн гэж ойлгов. Мушгиад бх юмаа

  • З
    Зочин

    Хэргийг прокурор шалгаж шүүхэд шилжүүлэхдээ их л хариуцлагагүй байж дээ. Хуулийн зүйл ангиа зөв тодорхойлж чадахгүй

  • З
    Зочин

    За Батчулуунаа өршөөе гэж бодоход ижил зүйлчлэлтэй 20 гаруй эмч ээ яах билээ ЭМЯ ны сайд нь хэлсэн шүү.Хам хэрэгтэнээ гаргах гээд эмч нар мэдэгдэл гаргаад байгаа юм шиг санагдсан шүү

    • З
      Зочин

      Уучлаарай ижил хэргээр гэж яриагүй байгаа шүү. Хүний хэлсэн үгийг сонсоод ойлгож чадахгүй бол тэр ойлгож чадаагүй зүйлээ бичихгшй байсан нь дээр байх

  • З
    Зочин

    Хүний эрхтэний ЧЕНЖ хийдэг бүлэг эмч нар гараад ирвэл гайхах юмгүй болжээ. Задлан орсон л гндэг,боолт оооолттой нь авахд явдаг. Одоо бодохоп тонуулёихаад байсан бол гэх ххрдлага өайнаа.

  • З
    Зочин

    Энэ ч хэтэрхий мэдлэггүй шүүгчийн ажлаа хийж буй царайг харуулсан шийдв эр болжээ ТЭГЭЭД өндөр цалин авч байгаа шүү дээ ЭНЭ НЬ АРД ТҮМНИЙ МӨНГӨ ШҮҮ МЭРГЭЖИЛ МЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЭХГҮЙ БОЛ ЦААШ АЖИЛЛАХАД ХҮНД Л БАЙНА ДАА ХАВРУУЛАН ШИЙДЭЖ БОЛОХГҮЙ ШҮҮ

  • З
    Зочин

    Эмч нар даварсан байна,энэ байдлаараа байвал захиалгаар хүн алж,донордох нь !алж ч байгаа байх.энд нарийн шалгалт хиймээр юм даа.

  • З
    Зочин

    Мэдээж Эмчийг буруу ялласан бна.Дээд шүүхийнхэн шүүгч цогцос хүнээ ялгадаггүй юм уу.Анагаах талаас мэдлэгтэй шүүгч байх ёстой биздээ.Шүүгч бол маш өргөн тал талын мэдлэг чадвартай байх ёстой.Чадваргүй шүүгч хүнийг хэлмэгдүүллээ

  • З
    Зочин

    Хөгжиж буй орнуудад эрхтэн шилжүүлэн суулгах ажлыг нэвтрүүлж нутагшуулах нь ховор бөгөөд азтай явдал. Энэ ажлыг амжилттай Монгол улсад нэвтрүүлсэн эмч нарын нэг Батчулуун эмчийг энэ удаа өршөөе. Олон монгол хүний амь нас аварна шүү дээ. Эрхтэн суулгах шаардлагатай монголчуудын дийлэнх нь энэ хагалгааг гадаадад хийлгэх санхүүгийн боломж байхгүй. Эмчийг суллах нь зөв.

  • З
    Зочин

    Битгийтэнэгтээд бай ар гэр нь хохирогч нар биз дээ тэгээд л гомдол гараа биз дээ

  • I
    Irgen

    Za bolio hunii tsogtsoliig tonoj ed erhteniig ni hamj awchihad hereg hiigegui gej yu bsn mashinii selbeg ed angiig hulgailj awsan huniig zuil angi uguud horidog bj de tiim yum gej bhgui bj de tanine

  • З
    Зочин

    Тийм байлгүй дээ Дээд шүүхийн шүүгч нар эрхбиш хүн цогцос хоёроо ялгах байлгүй дээ.

  • З
    Зочин

    Цогцостой хүндэтгэлтэй харьцаагүй гэж зүйл анги байдаг шиг санаж байна. Уг эмч цогцсыг сэглэчихсэн юм биш үү.

  • З
    Зочин

    Энэ хуульч ёстрй Энэ хуульч галзуурч үхсэн хүн хүн биш гэнэ

  • З
    Зочин

    кинон дээр гардаг шиг мэргэшсэн хужльч алга уу хужлийг яаж тайлбарлах их чухал гэж сонссон энэ эмчийг ёстой зад өмгөөлчих чадалтай хуульч байгаа л байх даа уг нь

  • З
    Зочин

    За энэ 2 сошиалын хуульчид хэзээнээс эрүүгийн хууль тайлбарладаг болчоов ккк. Поп гарууд шүү. Олон Улсын жишгээрээ бол сэтгүүлчид их сургуулийн чиглэлийнх нь мэргэшсэн төв, багш судлаач очиж ярилцлага авдаг. Манай сэтгүүлчид залхуу гаружд сошиалын хэрүүлийн пост төдий юмнууд хуулж тавиад л суудаг