ОБЕГ: Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн сумдад гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:2025/05/NewFolder/3/yakutcopy.jpg

Улсын хэмжээнд өнөөдөр 13:00 цагийн байдлаар нэг түймэр цурманд, дөрвөн ой, хээрийн түймрийн дуудлагатай байна

Тодруулбал, Төв аймгийн Жаргалант суманд гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд оруулсан бол Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан 2, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Баруун-Урт сумдад гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Иймд иргэн бүр сонор сэрэмтэй байж, цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна