Сахилгагүйтсэн хүүхдүүдийн хумсыг ангийнх нь нэг хүүхдээр мэрүүлсэн багшийн асуудлаар 27-р цэцэрлэгт ШАЛГАЛТ ХИЙГДЭНЭ

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
20
legacy:tsetserleg/d2d4eaa0-84c1-4c86-a4cf-f96fa2d905ad.jpg

Нийслэлийн 27-р цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн дугаар ангийн туслах багш сахилгагүйтсэн хүүхдүүдийн хумсыг ангийнх нь нэг хүүхдээр мэрүүлсэн тохиолдол гарсан билээ.

Тэгвэл манай сайтад хандсан ээжийн хэлж буйгаар боловсролын холбогдох байгууллагын мэргэжилтнүүд маргааш буюу даваа гарагт тус цэцэрлэгт очиж камерын дүрс бичлэгийг шүүн, хариуцлага алдсан багшаас тайлбар авах, цэцэрлэгийн удирдлага болон хохирогч хүүхдүүдийн эцэг эхчүүдтэй уулзаж мэдээлэл авахаар болсон байна.

Сануулахад, тухайн багш нь өмнө нь мөн хүүхэд зодсон асуудалд холбогдож байсан гэх бөгөөд энэ удаад хүүхдүүдийн хумсыг нэгнээр нь мэрүүлж шийтгэсэн асуудалдаа эхний байдлаар уучлалт гуйгаад буй талаар эх сурвалж мэдээлж буй юм.