СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр эрс хүйтэрч, зарим газар бороо орно

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:2025/04/NewFolder1/shoroonshuurga.jpg

Ус цаг уурын байгууллагаас өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгаар цасаар шуурах, эрс хүйтрэхийг анхаарууллаа. Мөн бороо, нойтон цас орохыг мэдээлэв.

Тодруулбал, Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.