Н.Мөнхзул: А.Баяржавхлан нь хэвлэлийн хурлын үеэр өгсөн мэдээллийг цагдаагийн алба хаагч өөрт нь шуурхай хуралдааны үеийн мэдээллийг явуулсан мэтээр тайлбарласан

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:2025/03/37166ad1-af7e-4fb2-bfca-ea64a5d819a9.jpg

Гуравдугаар сарын 22-нд “Ноорог” медиагийн ажилтан А.О-г нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан. Тэгвэл 9,3 тэрбумын хэргээр хоригдсон А.О- ын ах нь “Ноорог”-т ажилладаг дүү нь уг хэрэгт холбоогүй. Өөрөө цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг байсан гэх утгатай лайвыг өчигдөр хийсэн байдаг. Улмаар тэрбээр ЦЕГ-ын кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилчид цахим мөрийтэй тоглоом зохион байгуулагчид өөртэй нь хамтран ажиллаж нэг цагдаа л гэхэд сард 75 сая төгрөг авдаг байсан гэх мэдээллийг өгсөн.

Тэгвэл эл мэдээлэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. Энэ үеэр ЦЕГ-ын дэд дарга Н.Мөнхзул "А.Баяржавхлан нь “Хянамгай бай” аяны хэвлэлийн хурлын үеэр өгсөн нээлттэй мэдээллийг цагдаагийн байгууллагын алба хаагч өөрт нь шуурхай хуралдааны үеийн мэдээллийг явуулсан мэтээр тайлбарласан нөхцөл байдал тогтоогдож байна" гэлээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ха ха дуу дуугаа авалцан гэмгүй царайлаад эхлэв гэнэ

  • З
    Зочин

    Эби хөрөнгөлөг хурандаа гэж шалгаж эхлээд л монголын заналт дайсан, алуурчин болон хувирсан даа

  • Х
    хүннү

    Одоо тэгээд цагдаагийхан холбоотой болоод эхлэв үү? Баяржавхлан барин тавин зүйл ярьсан. “Хөрөнгөжсөн хурандаа нар” гэж Хууль зүйн сайд байсан Х.Тэмүүжингийн хэлсэн зүйл үнэн л юм байна. Баяржавхлан хэлэхдээ зуун зуун цахим тоголоомын газар үйл ажилгаагаа явуулж байгаа. Тэдний ард цагдаагийхан байдаг гэсэн. Хэрэв энэ үнэн бол монгол улс сүйрч дуусаж байгаа юм бишүү. Цагдаа хүчнийхэн юу болоод байнаа. Юуны чинь ҮАБ вэ? Одоо бид яах вэ?