Бие нь муудсан автобусны жолоочийн амь насыг цаг алдалгүй аварчээ

Эдийн засаг
Delgertsetseg
Унших: 1 мин
70
legacy:avtobus/jolooch-1.jpg

Автобусны жолооч үүргээ гүйцэтгэж явахдаа гэнэт бие нь муудаж, амь насыг нь цаг алдалгүй аварчээ. Түүний биеийн байдал одоо сайжирч байгаа аж. Тодруулбал, энэ сарын 19-ны өдөр 16.20- 17.20 цагийн хооронд Офицеруудын ордны өмнөх буудалд Ч-65 чиглэлийн 19-058 гарааж дугаартай автобусны жолооч ажил үүргээ гүйцэтгэж явах үеэр гэнэт бие нь муудахад шалгагч нар яаралтай арга хэмжээ авч, даралтыг нь буулган , эмч иртэл хөдөлгөөнгүй суулгажээ. Удалгүй түргэн тусламж ирж жолоочийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа юм байна. Нийтийн тээврийн бодлогын газраас тус газрын Хяналт шалгалтын хэлтсийн шалгагч Б.Булгантамир , Л.Одончимэг нар нь автобусны жолоочид эмч иртэл эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж амь насыг нь аварсан тул тэдэнд талархал илэрхийлжээ.

Сануулахад, Зорчигч тээвэр-1 ОНӨААТҮГ-ын эзэмшлийн “Юүтонг” загварын автобусны жолооч 38 настай эрэгтэй бүхээгтээ нас барсан харамсалтай тохиолдол энэ сарын 10-ны өдөр гарсан юм.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Шалгагч нарт баяр хүргэе.

  • З
    Зочин

    Bie medehgui tsalin undur bolohoor shunaad avtobusnii jolooch hiij yavah yamar sonin yum be

  • З
    Засаг

    Анх ажилд авахдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулахгүй яасан юм бэ?

  • З
    Зочид

    Б.Булгантамир, Л.Одончимэг нартаа талархал илэрхийлж байна.

  • Н
    Норро

    Ийм сайхан мэдээлэл л уншиж баймаар б на

  • И
    Иргэн

    Шалгагч нарт баяр хүргэе !

  • И
    Иргэн

    Шалгагч нарт баяр хүргэе !