Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
С.Эрдэнэболд: Дуулиан шуугиантай хэрэг дээр цагдаагийн байгууллагаас хүн дуудаж уулзаад, тайлбар аваад байгаа зүйл байхгүй
10

Хуульзүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Нийгэмд болж буй үйл явдлууд дээр цагдаагийн байгууллага руу довтолж, үнэн худал нь мэдэгдэхгүй УЛС ТӨР ХИЙДГЭЭ БОЛЬ" гэв.
Түүний илэрхийлсэн байр суурьтай холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд "Дуулиан шуугиантай хэрэг дээр цагдаагийн байгууллагаас хүн дуудаж уулзаад, тайлбар аваад байгаа зүйл байхгүй. Дандаа албан бичгээр харилцаж байгаа гэдгийг хэлье" гэлээ.



