“Найман шарга“ төвд ам.доллар 3508 төгрөгтэй тэнцэж байна

Эдийн засаг
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:mungu/doolar.jpg

Манай улс ам.долларын төгрөгтэй харьцах гурван ханштай явсаар ирсэн. Энэ нь Монголбанкны албан ханш болон арилжааны банк, захын ханш юм.

Монголбанкны өчигдрийн албан ханшаар нэг ам.доллар 3478 төгрөг болж өмнөх өдрөөс хоёр төгрөгөөр чангарчээ. Тэгвэл арилжааны банкууд нэг ам.долларыг 3469 төгрөгөөр авч 3496 төгрөгөөр зарж байна. "Найман шарга" валют арилжааны төвд өнөөдөр 10:52 цагийн байдлаар нэг ам.долларыг 3500 төгрөгөөр авч 3508 төгрөгөөр зарж байна.