БАЙР СУУРЬ: “ХӨРӨНГӨ ХУРААХ“ хуулийн төслийг агуулгын хувьд дэмжиж болох ч одоо байдаг л ХУУЛЬ

Улс төр
Myagmarsuren
Унших: 3 мин 17 сек
200
legacy:3x3/70c357be-6106-4375-b61a-1badf0882025.jpg

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл "Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай" хуулийн төслөө УИХ-д өргөн барихад бэлэн болсон талаараа мэдээлж буй. Гэвч уг төслийг хэлэлцүүлэх эсэх, чуулганы хуралдаанаар гишүүдийн дэмжлэгийг хэр сайн авч чадах нь сонирхол татаж байгаа юм. Учир нь төсөл анх яригдаж эхэлсэн цагаасаа багагүй шүүмжлэлийг дагуулаад амжсан билээ. Үүнтэй холбогдуулан зарим УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна.

"Хууль бус хөрөнгийг одоо ч хурааж байгаа"

legacy:Tsogtbaatar gishuun/SHB_1817.jpg

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Хууль бус хөрөнгийг хураахтай холбоотой хууль одоо ч байгаа шүү дээ. Өнөөдөр хууль бус хөрөнгийг хурааж байгаа. Жишээлбэл, нүүрсний хулгайн асуудал дээр шүүхээс хөрөнгийг нь хураасан шийдвэр гарсан байдаг. Энэ хууль нь байсаар атал шинээр өргөн барих гэж байгаа хууль гэдэг шууд утгаар нь хүмүүс цочирдож хүлээж аваад байх шиг байгаа юм. Харин өргөн баригдах гэж байгаа хуулийн төсөлд хөрөнгө хураахтай холбогдсон хуулийн процессын асуудлууд нь тодорхой байх ёстой. Энэ тохиолдолд төсөлтэй танилцаж байж л саналаа хэлнэ. Одоохондоо мөн л хэвлэлийн мэдээлэлтэй байна.

"Авлигатай тэмцэх тэмцлийн нэг том агуулга нь хууль бус хөрөнгийг хураах"

legacy:sandag-ochir gishuun/САНДАГАА.png

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: ХЗДХ-ийн сайдын оруулж ирэх гэж байгаа хуулийн төслөөр ерөнхий мэдээлэл авсан. Хууль бусаар хөрөнгөжсөн, хөрөнгийн эх үүсвэрээ нотолж чадахгүй байгаа тохиолдолд түүнийг нь улсад хураан авах тухай л асуудал яригдаж байгаа юм билээ. Үндсэн хуулиараа энэ зөв байх. Энэ нь нэг талаас авлигатай тэмцэх тэмцлийн нэг том алхам болох байх гэж харж байна. Өнөөдөр улс төрийнхөн, сайд дарга нар хаанаас, ямар эх үүсвэрээр орлогоосоо давсан эд хөрөнгөтэй байгааг нотлох ёстой болж таарах байх. Тиймээс миний хувьд хэлэлцүүлгийн шатанд байж болох хууль гэж дэмжинэ. Зарим нэг гишүүд үгүйсгэсэн байр суурийг сонсож байхад "хуучин, коммунизмын үед байдаг байсан феодалуудын хөрөнгийг хурааж байсан цаг үе рүүгээ эргээд орох гэж байгаа юм уу" гэсэн шүүмжлэл явж байгаа юм билээ. Тэр дундаа Ардчилсан намаас сонгогдсон сайд байж ийм асуудлыг оруулж ирж дэвэргэж байгаа нь буруу гэх агуулгаар хандаж байгаа зүйл ажиглагдаж л байна лээ.

"Хууль ухарч үйлчлэх ёсгүй"

legacy:luvsanjamts gishuun/luvsaa.jpg

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ Үндсэн хуульт, хууль засагладаг улс орон гэдэг бол баталсан хууль нь ухарч үйлчилдэггүй. Тэр зарчмаа хадгалах ёстой гэж харж байна. Түүнээс нэг хууль батлаад, өнгөрсөн хугацаанд болсон асуудлуудыг сөхөөд байвал тэр нь эсрэгээрээ буруу ашиглагдах магадлал өндөр. Тиймээс хууль ухарч үйлчлэх ёсгүй гэдэг зармын байр суурьтай байгаа.

"Цэвэр бизнесийн ашгаар хөрөнгөжсөн хүмүүсийг хэлмэгдүүлж болохгүй"

legacy:2025/10/batbaatarb.jpg

УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатар: Хууль бус, хулгай, авлигын замаар олсон хөрөнгийг хураахтай холбоотой зохицуулалт одоогийн мөрдөгдөж байгаа холбогдох хуулиудад бий. Ашиг олохын төлөө буюу бизнесийн цэвэр үйл ажиллагаагаар бий болгосон хөрөнгийг дунд нь хамаатуулж хураах ёсгүй. Хэрэв хулгайн хөрөнгө тохиолдолд тэр боломжийг нь олгож өгсөн төрийг алба хаагч нарт эхлээд хариуцлага тооцдог болох ёстой. Хуулийн төсөлтэй танилцаж байж зарчмын байр сууриа илэрхийлнэ. Харин төрийн өндөр албан тушаалтнуудын авлигын хөрөнгийг илрүүлэх, хураах, хуулийн хариуцлага оногдуулахтай холбоотой асуудалд АТГ-ыг ажлаа тааруу хийж байна гэж дүгнэхээр байгаа.

"Хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчид хүндэтгэлтэй хандах ёстой"

legacy:Damdinnyam/Дамдинням 11.jpg

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Одоо байгаа хуулийг шинэ хууль болгосон байдлаар ярьж байгаа бол аль алийг нь харьцуулж үзэх ёстой. Нэн түрүүнд хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлээд, гишүүдэд танилцуулагдах байх. Хоёрдугаарт, бид ардчилсан улс. Хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчид хүндэтгэлтэй хандах ёстой. Тиймээс Үндсэн хуулиа дагаж л бид шийдвэрээ гаргах ёстой.

"Хуулийн төслийг агуулгын хувьд дэмжиж байна"

legacy:2025/09/18021D92DF044B6AAF166639FB115087.jpg

УИХ-ын гишүүн Б.Бейсен: "Хөрөнгө хураах"-тай холбоотой хуулийн төсөл нэгэнт бэлэн болчихсон, УИХ-аар ороод ирвэл анхаарч хэлэлцэх ёстой. Гишүүд уг хуульд хэрхэн хандахыг сайн мэдэхгүй юм. Одоо ч холбогдох хуулийн байгууллагууд хууль бус хөрөнгөжсөн нийтийн албан тушаалтны асуудлыг шалгаж байгаа. Гол асуудал хэр шударга ажиллаж чадаж байна вэ гэдэгт байна. Миний хувьд уг хуулийн төслийг агуулгын хувьд дэмжинэ.

Хуваалцах:200

СЭТГЭГДЭЛ (20)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Улайрсан хулгайч нар нь энэ хуулийг шууд эсэргүүцэж харагдаж байна шударгаар олсон хөрөнгөтэй дэмжиж байна гэж ард түмэн ойлгож байгаа шүү улаан гараараа барьж хөрөнгөтэй болсон хүн ордон дотор золрахсдад цөөхөн байгаа байхаа энэ хууль хэрэгжиж байж шудраг ёс тогтоно гэж хувьдаа бодож байгаа Алтангэрэл сайдад амжилт хүсье

  • З
    Зочин

    Гавьяат хулгайч төрийн шагналт дархлагдсан хулгайч гэх мэт цол олгож одон өгдгиймуу яадаг юм билээ.

  • Д
    Д.Улаанхүү.

    шудрагаар олоогүй хөрөнгийг хураах нь зөв. Гэхдээ энэ намууд гишүүдийн илэрхийлж бга байр сууриас ажиглавал энэ хууль батлагдах магадлал бага бна. эндээс дүгнэлт хийхэд хэний манайгүй татвар төлөгчдийн мөнгөнд гараа дүрсэн нь ажиглагдаж бна. Иймээс иргэд энэ хуулийг батлуулж хариуцлага тооцуулхад хүчтэй дэмжлэг үзүүлэх нь зүйтэй.

  • Д
    Дэмжинэ

    Мөнгө олох гэж газар нутгаа ухаж там болгож байхаар хулгайч нараа ухаж мөнгөө уухайлах нь маш зөв шүү. Цаашдаа нийгэм сургамж авч цэвэршинэ.

  • З
    Зочин

    Төр,нийтийн өмчийг хулгайлж баяжсан хэдхэн хүний асар их хөрөнгийг хураах нь зөв Юун хүний эрх,хувийн өмч гэж хуцацгаах Цэвэр бизнесээр хөгжсөнийг яриагүй шүү дээ

  • З
    Зочин

    Авилгатай тэмцэхэд хамгийн түрүүнд улс ба завшуулсан иргэнийг хохиролгүй болгох гэсэн агуулга 1-рт байх ёстой. 2-рт нэгэнт авилга авсан, өмч хөрөнгө завшсан нь тогтоогдсон бол тэр хүнийг насаар нь төрд, нийтийн албанд дахин ажиллуулахгүй байх. Жишээ нь М.Энхболдыг яаж шийтгэсэн бэ? Энхболдоор дамжуулан тухайн үеийн дүүргүүдийн бүх газрын албаны ажилтнууд авилга авч газар зарсан. Энд жишээ нь хохирлыг хэрхэн барагдуулсан бэ? Одоо гэмт хэрэгтэн нь элчингээр томилогдож байгаа шүү дээ!

  • З
    Зочин

    Маш зүйтэй ажил сэдсэн байна,энэ хууль хэрэгжиж эхэлбэл 126-гаас хэдхээн хүн. злдэх байх даа

  • З
    Зочин

    Дамдиннямын хадам аав Цахилгаан гэгч Энхтайван Найрамдлын ордныг хувьдаа луйвардан авч, газар дээр нь Пис товер гэгчийг бариулсан. Түүнийгээ хамгаалах гэж улайрч байна. Цахилгааны хүү Монголулсын эсрэг тагнуул хийж 14 жилийн ял авсан. Хүн хогнууд УИХ-д сууж байна.

  • З
    Зочин

    Иргэдтэйгээ хамтраад хуулиа батлаарай

  • З
    Зочин

    Иргэдийн дунд санал асуулга явуул, Ард иргэдээр нэрлүүл ....хэн ч мэдэх хар үйлээр хөрөнгөжсөн хулгайч авлигачид олон байдаг биз дээ Хуулийг иргэд шаардана!!!! Хуулийн хэлэлцүүлгийг мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулж үзүүлэх хэрэгтэй ..хулгайн сонсгол шиг !!!!!

  • З
    Зочин

    Хууль бус 'гээд хэн ч ойлгохоор байхад бүү булзааруулж. Гуйвуулаад бай Элбэг Энхбаяр............Ерөнхийлөгч нар. Сү Са.......... офшор .гээд ерөнхий сайдуудаа нийтээрээ мэдэж л байгаа шүү дээ....Энэ хуулийг ард иргэд дэмжинэ шаардана Эсэргүүцэгчид хэн гэдэг нь ойлгомжтой !!!!!!

  • Г
    Ганаа

    ЭНЭ ХЭНИЙ ТЭЖЭЭВЭР ГӨЛӨГ ВЭ ХУУЛЬ УХАРЧ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ Ч ГЭХ ШИГ ЯМАР НАМААС ГАРСАН БАНДИ ВЭ 1990 ОНООС ХОЙШИХ ХӨРӨНГӨ ХУВЬЧИЛСАН АСУУДЛУУДИЙГ ШАЛГАЖ ЧЛ ОНООХ ХЭРЭГТЭЙ.

  • З
    Зочин

    Одоо хууль батлагдахаар шалгагдаж шийдвэрлэгдэх байхаа.түүнээс шалгачаад хууль санаачлаагүй бх гэж бодож байна

  • З
    Зочин

    Шудргаар хуримтуулсан хөрөнгөнд халдах хууль биш шүү!!!Хууль бусаар хөрөнгжөсөн нөхдүүдийн хөрөнгийг л хурааж Улсын орлого болгох зорилготой шүү ЭРХЭМ 126 МИНЬ!!!!

  • З
    Зочин

    луйварчдын хөрөнгө хураана гэж худлаа биз дээ. попорлоод яахав. их хурлын тавиул гишүүд батлаж харагдаач.

  • З
    Зочин

    Хуульбусаар. Хөрөнгөжсөн. Төрийн. Албан. Тушаалтнуудын хөрөнгийг. Хураах. Гэсэн. Заалттай. Юм. Аваагүй. Юунд. Сандрах. Вэ.

  • М
    М.Амар настан

    Хууль бусаар хөрөнгөжсөн гээд байхад Дамдиннямаа чи юугаа солиороод эрх чөлөө энэ тэр гэж хуцаад байгаа юм бэ.Л.А.Л.А.Р.

  • З
    Зочин

    Хулгайч нар өөрсдөө хулгайчийн хуулийг батлах нь юу л болоо хуучин хулгайч даа өнгөрөөчих гээд байгаа нь бүр шижэгтэй бна

  • З
    Зочин

    Цогтбаатар гэдэг авилгачин минь хэн хэзээ хэний хууль бус хөрөнгийг хураасан юм бэ? Тодорхой хэлж өгнөүү????

  • З
    Зочин

    Хэн хэний хөрөнгийг хураах хууль вэ жагсаалтаа дэлгэ