БАЙНГЫН ХОРОО: УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаас Боловсролын сайдад хандаж тавьсан асуултын хариуг хэлэлцэнэ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
20
legacy:Batnairamdal/naagii.png

УИХ дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааны журмын асуудлыг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн гаргасан санал, дүгнэлтэй танилцана.

Хуралдаанаар:

Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/

Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдалаас Боловсролын сайдад хандаж тавьсан асуултын хариуг хэлэлцэх

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гаргасан санал, дүгнэлт, тайланг хэлэлцэх

Байнгын хорооны тогтоолын төсөл /Засгийн газарт чиглэл өгөх тухай/