Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЦЕГ: Б.Оргил-Эрдэнэ Монголд биш гадаадад байгаа нөхцөл байдал урьдчилсан байдлаар ТОГТООГДОЖ байна
110

“Icetop” хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнийн мансуурсан байж болзошгүй бичлэг өчигдөр орой цахим орчинд цацагдсан. Тэрбээр бичлэг дээрээ хар тамхи хэрэглэж байж болзошгүй үйлдэл гаргасан байдаг.
Тэгвэл уг бичлэгийг шалгах эсэх талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад “Уг бичлэгийн дагуу шалгалтын ажиллагаа явуулсан. Урьдчилсан байдлаар Б.Оргил-Эрдэнэ нь Монголд биш гадаадад байгаа нөхцөл байдал тогтоогдож байна" гэлээ.
Хэрвээ Б.Оргил-Эрдэнэ нь гадаадад байгаад хар тамхи хэрэглэсэн бол тухайн улсынхаа хууль дүрмээр шийдүүлэх юм.



