Жүжигчин Ц.Ганзориг: Онгироо хэрнээ ажилгүй залуус маш олон болж

Нийгэм
Bolortengis
Унших: 1 мин 18 сек
110
legacy:JUJIGCHIN GANZORIG/449461206_7653645961414852_3318698322711150984_ncopy.jpg

Тэрбээр өөрийн цахим хуудастаа залууст хандан ийн нийтэлжээ. "Насанд хүрсэн бол ажил хий. Цалин гололгүй, ялархалгүй, бусад хүмүүс юу гэх бол гэж шаналалгүй өөрийн гараараа мөнгө ол. Дөрвөн жил сурч авсан диплом юу юм. Юу ч биш. Худлаа ярихад хүн бүрийн овог нэр дээр диплом байна. Тэглээ гээд бүгд дарга, ахлах, захирал хийх ёстой гэсэн үг биш. Шууд хослол өмсөөд тансаг машинаар хүргүүлэх юм шиг романтик зүйл бодож, тэгж байгаад ална гэж бүлт үсэрч суух хэрэггүй. Бас цалин бага, нэр хүнд муу гэж ажлыг битгий гол. Чи чадаж л байвал аяга угаана уу, тоосго зөөнө үү, бичиг цаас эмхлэнэ үү, байшин барилга манана уу, хамаагүй. Энэ бүгд хөдөлмөрлөж байгаа нэг хэлбэр. Одоохондоо ээж, аавтайгаа дутах, гачигдах зүйлгүй сайхан амьдарч байж болно. Гэхдээ цаг хугацаа бүхний хаан. Чамайг лаг болохыг хүлээж ээж аав, ах эгчийн чинь насыг зогсоохгүй. Тийм болохоор өөрийн чадлаараа мөнгө олоод, биеэ дааж сурсан нь хожно. Гадаад явна ээж хөөцөлдөж байгаа, дахиад сурна аав асууж байгаа, ах ажилд оруулна гэсэн, эгч түр байж бай гэсэн... Ичээсэй. Насанд хүрсэн бол өөрийнхөө хүчээр карьер, нэр хүнд, хөрөнгөө босго. Би зөөгч мэтийн ажил хийхгүй биш чи өдөржин халуун хоол зөөж чадахгүй л байхгүй юу. Ажил хийж байгаа залуусыг хүндэлье. Хэнд ч төвөг удахгүй, өөрийн чадвараараа амьдарч байгаа та бүхнээр бахархаж байна. Чи сайхан ирээдүйн төлөө өнөөдөр эрт босч ажилдаа явж байна. Өөрийгөө үнэлээрэй. Учир нь онгироо хэрнээ ажилгүй амьтад маш олон болж." гэсэн байна.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин1 жил өмнө

    Манай монголчууд ямар бүдүүлэг юм бэ? Хаа сайгүй хараал

  • Z
    Zochin1 жил өмнө

    Tegj baigaad udahgui dargiingaa zoliosond suudag daa

  • З
    Зочин1 жил өмнө

    Өөр ч бодох эрэгцүүлэх өнцөг бас байна. Бүгдээрэнгийн социализмын үеийн "Ажил" гэдэг ойлголт үеэ өнгөрөөжээ. Одоо энэ ойлголтыг бизнес гэдэг үг орлох болж. Энэ хоёр ойлголтын ялгаа нь "Ашиг" юм. Социалист нийгэмд, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт "Ашиг" гэдэг ойлголт байгаагүй. Тийм ч учраас тэр нийгэм эдийн засагтайгаа хамт дампуурсан. Харин өнөө цагт ашиггүй л бол ямар ч бизнес оршин тогтнохгүй. Ердөө л энэ. "Ажилтай" гэдэг ойлголт өнөө цагт төрийн алба, төрийн сангийн дэргэд амины худаг ухсан хэдэн хувийн компаниудын ажилтнуудад хамаатай. Ажилтай хүмүүс. Төр ямар ч хувийн бизнесийг зөвшөөрөхгүй. Одоо энэ тал руугаа цэгцэрчихлээ. Бүгд төрийнх болно. Тэгэхлээр ашиг байхгүй ч бүгд "Ажил" хийдэг "гэгээн үе" айсуй. Харин нийгэм маань дампуурчихалгүй л байгаасай билээ. Хэрэв тэгэх юм бол манай ажилсаг Ганзоригт ч "Ажил" олдохгүй шүү. Бүгдээрээ гахайнаасаа эхэлнэ гэсэн үг. Орчин үеийн хуулиар бол ийм үзэл суртлаар бөмбөгдөх хэрэггүй болсон, Ганзориг оо! Чадвартай нь л үлдэнэ.

  • З
    Зочин1 жил өмнө

    Үнэхээр ойлгомжтой хэлжээ.Өөрөө хөдөлмөрлөж өөрийн байр сууриа нийгэмдээ олох хэрэгтэй.Ямар ажлаа сайн хийж чадахаа сонгоод тэр ажлаа өөрийн болго.Нэр алдар аяндаа ажлын дүнгээс чинь шалтгаалан хамт ирэх болно.

  • З
    Зочин1 жил өмнө

    Үнэн

  • З
    Зочин1 жил өмнө

    Ёстой үнэн яач бодсон аав ээж ах дүү эгч гэтэлгүй өөрөө ажиллаа олоод хийх чадалтай байх

  • Н
    Нийслэлийн унаган иргэн1 жил өмнө

    100% санал нэг байна. АЖИЛ ХИЙЖ БУЙ ЗАЛУУСЫН ХАРААД ХАЙР ХҮРДЭГ ЮМ ШҮҮ

  • М
    монгол1 жил өмнө

    зөв. Тэнэг хүнд эрдэм заахаар улам л тэнэг болдог. Энэ олон хувийн сургуулиас болж улс маань улам дампуурсан. Ажил голохгүй хийсэн нь хождог хорвоо доо

  • З
    Зочин1 жил өмнө

    Нэгл өдөр хагартлаа танихын аргагүй баяждагшдээ манай цүнх баригчид

  • У
    Уншигч1 жил өмнө

    Үнэн үг хэлжээ, үнэн үгэнд ундууцаж байвал ажилгүй онгироочуудын нэг нь та гэсэн үг.

  • З
    Зочин1 жил өмнө

    Шанаган хорхой гуц