Х.Нямбаатар: Зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллагуудтай уулзаж, явган хүний зам засварын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
180
legacy:nyambaatar hotiin darga/нийслэл8.jpg

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.

Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд саналаа тодорхой тусгах,

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дарга нар ажлаа эрчимжүүлэх,

Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах ажлыг эрчимжүүлэх,

Нийслэлд хийх зам, инженерийн байгууламжийн бүтээн байгуулалт, засварын ажилтай холбоотойгоор авто замын хөдөлгөөн болон хэрэглэгчдийн цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлэх,

Явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажлыг ирэх 7 хоногт эхлүүлэх зэргийг үүрэг болгосон юм.

Тэрбээр хэлэхдээ "Энэ жил Энхтайваны өргөн чөлөө, Их, Бага тойруу, Наадамчдын гудамж, Олимпын гудамжны явган замыг бүхэлд засах, шинэчлэхээр дөрвөн удаа тендер зарласан. Явган замын тухайд гараар хийдэг ажиллагаа ихтэй гээд компаниуд орохгүй байна. Нэмээд ажиллах хүчний дутагдал ч нөлөөлж байна.

Тиймээс тендерийн хуулийн дагуу Хот тохижилтын газар, зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллагуудтай уулзаж, засварын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ. Зуны сар зургаа биш тул урин цагт ажлаа амжуулах нь чухал байна” гэлээ.

tenx-hd
Хуваалцах:180

СЭТГЭГДЭЛ (18)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ажилгүй хүмүүс байгаа ч хотын тохижилт зам талбай дээр ажиллахгүй, хийсэнч олигтой юм хийдэг хүн байхгүй шүү

  • З
    Зочин

    Өмнөх даргуудаа бодвол энэ хүн юм хийгээд байх бололтой юм

  • З
    Зочин

    Цэргүүд ямар байлдаж байгаа биш,улс орныхоо бүтээн байгуулалтад оролцлоо гээд юу нь болохгүй бга юм.

  • З
    ЗОЧИН

    Ккк энэ ажилгүй олон хүмүүс чинь цагаа тулахаар ирдэггүй,ажлаа хийхээс залхуурдаг,мөнгөө аваад ажлаа таслана.Ийм л хувь хүний ухамсар нь залхуу болсон эрчүүд...үүнийг мэдэрсэн компаниуд цаана чинь байна шүү.Шаардлага тавьбал уурлана...гээд

  • З
    Зочин

    Амаа билүүдэж байхаар ажилгүй хийгээч.Ажил нь байгаа боловч,ажил голно,архи ууна,хов жив базна,хэрээ мэдэхгүй худлаа нам нам ярина,баахан дипломын голтой эрчүүд олон болсон.Харин ч эр цэргийн албанд явсан эрчүүд урьд нь энхийн цагт бүтээн байгуулалтад оролцож байсан.Яагаад болохгүй гэж.

  • З
    Зочин

    Мянгат, баян малчдаас том бэтээр мал хураалгаж аваад хоригдолуудаар маллуулж намын насаараа зүтгэсэн ахмадууд, намын улныхандаа үнэгүй мах өгнө.

  • З
    Зочин

    Маш сайн тавих . 1 жил болоод л эвдэрдэг далий муруй тэгснээ ухаж төнхөөд л эвдлэнэ. Шатыг ч зөв хийлгэх. Хийсэн шиг хийлгэ хэдэн жилийн насны .

  • З
    Зочин

    бродураар тоглосон одоо чулуугаар тоглож дуусахнээ

  • З
    Зочин

    Ажилгүй маш олон хүмүүс байна аа намбаатараа өдрийн хөлсөөр бодоод хяналтаа сайн тавиад явуулбал хурдан шуурхай явна дээ

  • И
    иргэн

    Чулуугаар хийхэд ажиллагаа ихтэй гээд ОДОО БОЛНОО ӨӨРӨӨР СЭТГЭ. ИЙМХЭН ЮМ БОДОЖ ОЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА УУ. АСФАЛЬТААР ХУЧИВАЛ ХУРДАН БАС ХЯМД БОЛНО ШДЭЭ ОДОО БОЛИОЧЭЭ

  • И
    иргэн

    Энэ заваан цулуугаар явган хүний зам тавихаа хэзээ зогсоох вэ?????? Зүгээр асфальтаар хуч л даа арай ч дээ. Хүүхдийн тэрэг түрээд явах, ер нь дугутай ямар нэгэн хэрэгслээр явахад илүү амар болно. Тэгвэл ихэнх хүмүүс скүүтэр гэх мэтээр явж түгжирэл багсах нигууртай бөлгөө

  • З
    Зочин

    Зэвсэгт хүчин л арай үнэнч дээзүгээр казармд хоол иднж байгаа цэргүүд ажил хийх нь зөв шүү

  • З
    Зочин

    Байшин барилгын насжилтад нь нөлөөлөх машин зогсоолоо зохицуулачээ. Хуулиа хэрэгжүүлээчээ. Хуулиа иргэн нь ч , цагдаа нь ч хэрэгсэхгүй юм , төр нь ч тоохгүй юм. Хуулиа дээдлэх гүй юм бол яаж ч зөв замаар явахав. Нялх балчир хүүхэддээ хүртэл хар багаас хууль зөрчихийг үлгэрлэн зааж зааварлаж өгөх юм. Үнэхээр хууль зөрччихөөд байхад нь цагдаа нь танил тал энэ тэр гээд хамгаалаад аргалаад эх орон ард түмэндээ өргөсөн ам тангаргаа хөсөр хаяад хуулиа уландаа гишгээд байхаар яаж ч

  • З
    Зочин

    Зөв асуудал

  • З
    Зочин

    Дугуйн замаа сайжруулаад өгөөч

  • З
    Зочин

    ,demjij bna

  • З
    Зочин

    Нямбаа хотод зам тавихаар дандаа хэвтээ зам тавих юмаа босоо тэнхлэгт ер нь ганцхан л долоон буудлын зам бнашдээ олоод харсан л байхдаа баруун зүүн талдаа босоо тэнхлэгт нэвтрэх чадвар сайнтай өргөн зам хэрэгтэй бна

  • З
    Зочин

    Машин замаа засдаг шигээ жил бүр явган замаа засч байгаач хотын даргаа одоо эхэлж бгаач олж харсанд талхая