О.Батхүү: Дахин сонгогдоогүй УИХ-ын гишүүн нэг жилийнхээ цалинг нөхөж авдаг асуудлыг эсэргүүцэж ҮХЦ-д мэдээлэл гаргасан ч цэц ажлаа хийхгүй байна

 Хууль эрх зүй
UBn teamУнших: 1 мин
30
legacy:bathuu huulich/44444.jpg
legacy:bathuu huulich/батхүү хуульч0.png

УИХ-ын тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүн нь дахин сонгогдоогүй тохиолдолд нэг жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа төрөөс авах заалттай билээ. Эл асуудал нь Монгол Улсын иргэн бүр хууль, шүүхийн байгууллагын өмнө тэгш эрхтэй байх зарчмыг зөрчиж байна гэж үзэн хуульч О.Батхүү ҮХЦ-д мэдээлэл гаргасан байдаг. Тэгвэл ҮХЦ-ээс иргэний гаргасан дээрх мэдээлэлд маргаан үүсгэх эсэх асуудлыг дахин сарын хугацаатай хойшлуулснаа мэдэгджээ.

Хуульч О.Батхүү энэ талаар мэдээлэхдээ "УИХ-ын гишүүдэд боломж байгаад татвар төлөгч бидэнд тийм боломж байдаггүй. Бид ажилгүй болсон бол ажилгүйдлийнхээ тэтгэмжийг л авдаг. Гэтэл УИХ-ын гишүүд ажилгүй болчхоод биднээс хамаагүй илүү хангамж эдлээд байгаа асуудлаар миний бие ҮХЦ-д мэдээлэл гаргасан. Сая ҮХЦ-ээс асуусан чинь маргаан үүсгэх эсэхээ дахин сарын хугацаатай сунгалаа гэсэн мэдээлэл өгч байна. Гайхаж байна. ҮХЦ аймхай зориггүй болчихсон юм байна. ҮХЦ ажлаа хийж чадахгүй байна" гэв.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Дахин сонгогдоогүй төлөө мөнгө авна гэж юу байдаг юм бэ. Хачин хууль гаргахаа боль оо

  • З
    Зочин

    Энэ асуудал сонирхоод байх асуудал биш х,о,м ийг нь шалгахад ойлгомжтой энэ хуульч залуугийн зөв

  • Б
    Баяраа

    Энэ бол туйлын буруу. Гэнэт халагдсан биш нийгэмд гологдсон гэдгээ ойлгомоор доо.