Мотоциклоо зогсоох үедээ сундаллаж явсан хүүхдээ унагааж гэмтээжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/04/9243ba89fdeb4116b754bc32f9e2a95a.jpg

Энэ сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт "Мотоциклын араар зорчиж явсан хүн унаж бэртсэн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад энэ оны гуравдугаар сарын 28-ны өдөр иргэн М нь Мустанг маркийн улсын дугааргүй мотоциклыг жолоодож яваад зогсоох үйлдэл хийх үед ардаа зорчиж явсан бага насны хүүхдийг унагааж, гэмтээсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.

Иймд 10 хүртэлх насны хүүхдийг мотоциклын арын суудалд тээвэрлэхгүй байж бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлж, анхаарал, болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.