Э.Мөнхбаатар: Барилга дээр туслах хийдэг байлаа гээд яадаг юм. Ажилтай байх чинь гоё шүү дээ. Ядаж л өглөө зорилготой сэрнэ

Нийгэм
Sosorburam
Унших: 2 мин 4 сек
60
legacy:2025/04/8b898165360946c4a5f3f89a2e35cf07.jpg

​Монгол Улсад барилгын салбарт нийт 110 мянган хүн ажилладаг гэх судалгаа бий. Тэдний төлөөлөл бол Э.Мөнхбаатар юм. Тэрбээр 12 жилийн өмнө хар бор ажил гэж гололгүй тоосго, элс цемент зөөж, шавар зуурч барилгын туслах хийж эхэлснээр уг салбартай холбогджээ. Түүний хувьд номын дуу сонсож, ногоотой шөлийг нь уугаагүй ч гэсэн барилгын ах нарыгаа дагаж явсаар ажлаа бага багаар гартаа оруулж, өөрийгөө хөгжүүлсээр өдгөө хаалга, цонхны амалгаа хийхээс гадна өрлөг, шавар, плита, гоёлын хавтан зэргийг нааж сурчээ. Түүний хувьд зүгээр суух тун дургүй бөгөөд барилгачин гэх мэргэжилд дурласан шалтгаан нь өөрөөрөө бахархах сэтгэл гэнэ. Энд тэнд өөрийнх нь хөдөлмөр шингэсэн барилга, байшинг харах төдийд л тэр үед ёстой амрах завгүй ажиллаж билээ гэх бодол, дурсамж толгойд нь зурсхийдэг аж.

Э.Мөнхбаатар “Хүн ер нь залхуурдаггүй л байх хэрэгтэй. Дандаа бэлэнчилж, бусдын гар харах хэрэггүй. Хүн сэтгэж л чадвал амьдрал жигдрээд явчихдаг” юм хэмээн ярих нь түүнийг ямархан хөдөлмөрч хүн болохыг илтгэнэ.

Гурван жилийн өмнө Э.Мөнхбаатараар хаалга, цонхны амалгаа хийлгэсэн хүн түүний чадварыг үнэлдэг учраас Яармагт баригдаж буй энэхүү барилгын цонх, хаалгыг түүнд даатгасан нь энэ. Олон хүмүүстэй хамтарч ажилладаг учраас түүний чадвар хүмүүсийн амаас ам дамжсаар ажлаар огт тасардаггүй гэнэ. Хамгийн гол нь ажлаа сэтгэл гаргаж, чанартай хийх ёстой гэх ганц зарчим түүнд үйлчилнэ.

Залуучуудаас илүү 40-50 насны хүмүүс ажилдаа илүү сайн, зүрх сэтгэлээрээ ажилладаг

legacy:108 utas/266ecfed8662446885536534f6da986d.jpg

Тэрбээр "Хүн ажилтай байна гэдэг чинь аягүй гоё. Өглөө ядаж зорилготой сэрнэ. Барилгын туслах хийнэ үү,өөр ажил хийнэ үү хамаагүй. Ажлыг сэтгэлээсээ хийж өгөхөд эргээд үр шимийг нь хүртэх нь тодорхой. Угаасаа хүртэхээс өөр аргагүй" гэдгийг онцлов. Нөгөөтэйгүүр барилгын хүмүүсийг худалч, хулгайч, архичин гэх нэр дагадаг. Үүнд Э.Мөнхбаатар ихээр эмзэглэж явдаг аж. Учир нь ойн мод урттай, богинотой, олон хүн сайнтай муутай гэгчээр эдгээр хүмүүс дунд ажлаа сайн хийдэг, чадвартай барилгачид олон бий. Залуучуудаас илүү 40-50 насны хүмүүс ажилдаа илүү сайн, зүрх сэтгэлээрээ ажилладаг гэв. Энэ талаар тэрбээр "40-50 насныхан ерөөсөө шантардаггүй. "Та зүгээр үү", "Гайгүй юу" "Суугаад амраач" гэхээр амардаггүй. Амандаа тамхиа зуугаад л ажлаа нухдаг. Тийм мундаг хүмүүс олон байгаа. Харин залуучууд 1-2 өдөр ажиллаад мөнгөө авчхаад ирэхгүй алга болчихдог. Хамгийн гол нь итгэхээр итгэл алддаг бас ажил ална. Өдөржингөө тоосго зөөнө, цемент зөөх бас хэцүү л дээ. Гэхдэээ 2010 онтой харьцуулахад подъём, каранаар зөөж, шавраа хүртэл гараар биш дриллээр зуурдаг болсон шүү дээ" гэлээ.

legacy:108 utas/7b7f77f25ce54d92b9e111f2ed236f44.jpg
Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зайран2025/04/19

    Болж байна,хаанаас яаж эхэлсэнээ мартаж огт болохгүй.Амжилт

  • С
    Саранцэцэг2025/04/18

    Маш их таалагдлаа барилгачин залууд баяр хүргэж амжилт хүсье

  • Ц
    Цэцэн2025/04/18

    Ямар мундаг залуу вэ Ийм сайхан сэтгэлтэй хүний амьдрал их сайхан байдаг. Сайн сайхныг хүсье. Чадвар сэтгэл 2 чинььүнэхээр агуу юм. Бахархаж байна чамаар.

  • З
    Зочин2025/04/18

    Мундаг бн амжилт хүсье

  • Z
    Z2025/04/18

    Архи тамхи гээд хорт зуршилд дурлаагүй ажлыг гололгүй хийж байгаа залуусыг хараад бахархдаг шүү. Тэрнээс ажил голж, сачий нь хүрэхгүй байж том том ярьсан залуус өрөвдөлтэй санагддаг.

  • И
    Иргэн2025/04/17

    Зөв бодолтой, зүтгэлтэй сайн хүү байна. Ажил амьдралд нь сайн сайхныг хүсье. ubn сайтын хүүхдүүд минь ийм сайхан гэгээлэг мэдээг байнга тавьж байгаарай