Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Цэлмэг хотхоны ойролцоох 1690 мкв авто зам, зогсоолын засвар ирэх сард дуусна
00

Дулааны улирал болж, зам засварын ажил эхэлсэн. Цэлмэг хотхон орчмын авто зам, зогсоолын засварын ажил үргэлжилж байна.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Цэлмэг хотхоны ойролцоох 1690 мкв авто зам, зогсоолын засварын ажлыг хийж байгаа аж. Тус ажлыг “Охь мандал” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх тавдугаар сард багтаан дуусгаж, ашиглалтад оруулах юм байна.



