Баянзүрх дүүрэгт дахиад 86 ТҮЦ-ийг нүүлгэнэ

Нийгэм
Bolortengis
Унших: 1 мин
00
legacy:tuts mashin/449461206_7653645961414852_3318698322711150984_ncopy.jpg

Хотын дарга Х.Нямбаатарын захирамжийн дагуу дүүргүүдийн ТҮЦ-үүдийг буулгах ажил өрнөж байгаа. Тэгвэл БЗД-ийн хэмжээнд нийт 32 байршилд 151 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлжээ. Үргэлжлүүлэн 42 байршилд 86 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, газрыг чөлөөлөх юм байна.

Сүхбаатар дүүрэгт л гэхэд 2025.04.15-наас 16-нд шилжих шөн 35 ТҮЦ-ийг нүүлгэн, газрыг чөлөөлсөн аж. ТҮЦ-үүдийг нийтийн эзэмшлийн талбайгаас албадан нүүлгэж, газрыг чөлөөлөх ажил үргэлжилж байна