О.Батхүү: Төр зочид буудал барина, хоол хийж зарна, одоо бүр таксинд явах юм байна. Нэртэйгээр нь бүх өмч хөрөнгө хураагаад коммунизмаа байгуулсан нь дээргүй юу

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
70
legacy:bathuu huulich/44444.jpg

Засгийн газар бизнесийн салбартай өрсөлдөхгүй хэмээн мэдэгдэж байгаа ч эсрэгээрээ харьяа агентлагууддаа нэмэлт орлого олох үүрэг даалгавар өгч эхэлсэн. Энэ хүрээнд ч Засгийн газрын авто бааз төлбөрт үйлчилгээ үзүүлэхээр болсноо зарлаад байна. Энэ нь төр бизнестэй өрсөлдөхгүй гэсэн зарчимтай харшилж буй.

Тэгвэл энэ талаар хуульч О.Батхүү өөрийн цахим хуудаснаа "Жилд 2-3 удаа хөдөө явахын тулд том жийп унах хэрэггүй гэж боддог олон хүн бий. Хөдөө явахаар бол цоо шинэ 570, 300 түрээсээр авдаг. Энэ бол хувийнхны бизнес. Өрсөлдөөнтэй учир үнэ буурч, сонголт нэмэгдэж байгаа. Гэвч ЗГ хүч түрэн орж ирэв. Өрсөлдөнө гэнэ. Төр мэдээж хямд үнэ санал болгоно. Яагаад гэвэл тэд татварын мөнгөөр, хувийнхан банкны зээлээр машинаа авдаг. 2-3 жилийн дараа энэ салбар өрсөлдөгчгүй болж дампуурна. Энэ үед Засгийн бааз үнэ нэмнэ. Машин авахын тулд танил талруугаа ярьж, таван цаас атгуулдаг болно. Хэн хохирох нь ойлгомжтой. Төрд хийх ёстой үй түмэн ажил бий. Гэтэл зочид буудал барина, хоол хийж зарна, одоо бүр таксинд явах юм байна. Нэртэйгээр нь бүх өмч хөрөнгө хураагаад коммунизмаа байгуулсан нь дээргүй юу" гэж бичжээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Т
    Тахар2025/04/17

    Төрд очсон тураалтангуудын үйлдлээс тэдний тархи ямар жижигхэн байнаа гэдэг нь харагддаг. 30 гаруй жил том шуналтай жижиг тархитай хүмүүс монголд засаглалаа, одоо болоо юм биш үү тэднийг сонгож ирсэн үхэрний сүүдэрнүүд ээ???

  • З
    Зочин2025/04/17

    Автусаар л яв л даа. Бөөнөөрөө. 300 саяын жийпээ больчих.

  • З
    Зочин2025/04/17

    Социализмд бүгд ядуу гуйлгачин байсан гэж огт худлаа.харин одоо л улныхан ба хулгайчийн өүлэг гэж 2 хуваагдчихаад байгаа.бөөн хавдар

  • З
    Зочин2025/04/17

    коммунизм гээд л хуцахийн Тэгж яривал үсрэнгүй хөгжөөд байгаа та нар шагшрахд долигоноод байдаг хятад улс коммунист улс шүү .Хятадын коммунист нам улсаа удирддаг ганцхан намтай коммунист улс.Муу л бол социализм коммунизм гээ л нэх солиордгийн.эх адаггүй замбараагүйтдээ ардчилхл гэж андуурсаар алиагаа алдаж байгаагаа мэдэхгүй

  • З
    Зочин2025/04/17

    Альч улс оронд орон нутгийн захиргаа нь зочид буудад ажилуулж л байдаг. Юунд нь худал царайлж хуцаап суудаг пикдаа вэ??? Чи.

  • М
    Монгол Улсын иргэн2025/04/17

    Тийм шүү дээ. Хувийн өмч байгаад чах юм бэ. Соц-ын үе шиг бүгдээрээ ядуу, гуйлгачин, амаа ангайгаад төрийн өгсөн хоолны шавхруугий нь долоочихоод, мөнгө олох гэж биеэ зовоохгүй, газар шагайж амьдарсан нь дээр гэж одоогийн төр барьж байгаа МАН-ынхан шийдэж л дээ.

  • Б
    Бөх2025/04/17

    Зүйтэй хэллээ