МЕТРО ХОТ: Залуу хүн эмнэлэгт настайчуудын гарын хөлийн үзүүрт зарагдах гэж хэвтдэггүй. Өвдөхөд нас хамаагүй

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин 45 сек
280
legacy:2025/04/zaluu.jpg

Монголд залуу хүн байх хамгийн хэцүү. Залуу хүн үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй, залуу хүн ажлаас чөлөө авч болохгүй, залуу хүн өвдөх эрхгүй гэх мэт хэвшмэл ойлголт Монголын нийгэмд тогтоод удаж байна. Залуу хүн ч гэсэн өвдөх, ядрах эрхтэй. Ер нь хэн нэгний бие өвдөхөд нас огт хамаагүй. Дурандаа биш өвдсөндөө эмнэлэгт хэвтэхэд хүртэл өрөөний настайчууд "Залуу хүүхэд" гэх нэрийн дор гар хөлийн үзүүрт зардаг бичигдээгүй хууль үйлчилсээр байна. Жишээлбэл, "Алив миний хүү/охин босоод хоол, цай хийгээд өг, аяга угаачих, эргэлтээр ирсэн юм авиад ир" гэх мэт. Мэдээж эхний удаа зараалд нь явж ирнэ. Гэвч энэ үйлдэл нь байнга давтагдахаар залхана. Өөдөөс нь эсэргүүцвэл "Одооны хүүхдүүд хүмүүжилгүй, бидний үед ийм байгаагүй" гээд уурсаад эхэлнэ.

Ер нь л манай настайчууд танхай. Автобусанд хүүхэд сууж байгааг харсан даруйдаа л очиж “Бос” гэж дээрэлхэх ахимаг насныхан, ахмадуудтай олон таарч байлаа. Ахмад настанд суудал тавьж өгөөгүй бол адгийн муу хүн болох нь автобус доторх "амьдрал"-д хэвийн л зүйл. “Одооны залуус ухамсаргүй. Худлаа нүдээ аньж унтсан дүр эсгэнэ. Аль эсвэл сонсоогүй юм шиг жүжиглэнэ. Ахмадуудаа хүндэлнэ гэж байхгүй болжээ” гэсэн яриаг сонсоогүй хүн байхгүй биз ээ. Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ хамгийн их эрх нь зөрчигддөг хүмүүс бол хүүхдүүд. Цүнхээ дааж ядан явах сурагчдыг ахмадууд зүгээр л хөөгөөд босгочихно.

Социалист үеийнхэнд 1964 оноос өмнө төрсөн насныхан багтана. Социалист үеийнхэн бол хуучинсаг үзэлтэй, ардчилсан нийгэмд амьдарч байгаа боловч үзэл бодлын хувьд хэвшмэл социалист хэв маягтай. Төр, нам, институцэд итгэх итгэл өндөртэй хүмүүс.

Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид “Туулсан түүхээ харахаар хагас нүүдэлчин амьдралын хэв маягаас социалзимын үе рүү шилжихээр хүний эрхийн ойлголт харилцан адилгүй суурьтай байсан гэсэн үг. Социалзимын үед бүгдийн эрх, хамтын эрхийг ярьдаг байлаа. Хамтаараа, нийгмээрээ, хөдөлмөрчдөөрөө, малчдаараа гэж ярьдаг нийгэмд хувь хүний эрх гэх үзэл товойх боломж байсангүй, ийм байхыг хориглодог байсан үе шүү дээ. Энэ суурь нь хувийн халдашгүй байдал, хүний эрхийн ойлголтын хөгжлийг олгоогүй юм болов уу даа" гэв.

Э.БУРАМ

Хуваалцах:280

СЭТГЭГДЭЛ (28)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэд2025/04/21

    Автобусанд Хөгшид хөөрхий зогсож л бдаг, залуус нь утсаа ухаад тоох ч үгүй сууж бдаг, өөрсдөө хөгшрөөд хөл нь муудсан үед бас тиим бх даа

  • Д
    Долгор2025/04/20

    Харин тийм мөхөж байхдаа таарсан сүйрсэн улс!

  • З
    Зочин2025/04/20

    80гарсан өндөр настангуудад хүн бүхэн чадах чинээгээрээ тусалж баймаар им билээ энэ их өндөр нас учир ямар ч хүний халуун дулаан сэтгэл зүүний сүвэгч төдийхөн өчүүхэн тус ч тэдэнд маш их хэрэгтэй баыдаг им билээ шүү

  • Ү
    үглээ.өвгөн2025/04/19

    хуучинсаг.бүдүүлэг үеийнхэн

  • И
    Иргэн2025/04/19

    Социализмын үеийн ахмадууд, МАН-АН-Н мафиуудын засаг төр гээд олон олхиогүй хүмүүсийн бүтээл шүү дээ!!! Ахмадуудын үлдээж буй өв, хойч үе чинь тиймээс өөрсдөө л гомдхоос!!! Үнэндээ Монголчуудын ирээдүй өрөвдөх, хүндлэх, хүн чанар гэсэн ойлголтгүй ирээдүйрүү явж бн!!!

  • А
    Ахмад настан2025/04/18

    Бурмаа чи ч ёстой худал хуцаж байна даа. Ингэж буруу үзлээс Монгол мөхөж бгаа юм. Удахгүй чи 3сар хэвтэж үзэхээр Тус гэж юү байдгийг мэдэх болно.

  • З
    Зочин2025/04/18

    Сэтгүүлчид ч гэж дээ олхиогүй сэтэхүй нь хөгжөөгүй сошиалын тэнэгүүд болсон мэдлэг дорой муу .

  • З
    Зочин2025/04/18

    З.Бурам сэтгүүлч хөгшрөхгүй таяг тулахгүй үргэлж машинтай явна гэж ойлгоод байна уу эсвэл эрт бурханы оронд явах бололтой хүндлэл гэдэг ухагдахуун тархинд суугаагүй сэтгүүлч санаатай хүмүүсийг бурханы оронч хүлээж авахгүй.

  • З
    Зочин2025/04/18

    Битгий худлаа хуцаж бич. Ахмад настангууд хүүхдүүдийг бос гээд босгодоггүй. Зогсож чадах хэсэг нь дуугуй л хөөрхий минь зогсож байгаа харагддаг. Харин ухамсартай хүмүүжилтэй залуучууд нь босоод өг гэж хэлж байдаг. Соц ардчилсан нийгэм хүндлэлд огтхон ч хамааралгүй. Ахмадаа үндлэх нь зүйн хэрэг .

  • З
    Зочин2025/04/18

    Ийм нийтлэл бичихээс ичмээр юм. Бид чинь хөгшдөө хүндлэх хэрэгтэй ш дээ. Өөрсдөө тэдний насан дээр очино шүү. Бүх л бүтэн сайт байж бичих юм олдохгүй ийм юм бичих ч гэж дээ. Арай2

  • З
    Зочин2025/04/18

    Тийм шүү.

  • З
    Зочин2025/04/18

    Хөгшин залуугийн хооронд маш том ан цав үүссэн аль аль нь ойлгохгүй өөрийнхөөрөө зүтгэнэ эсрэгээрээ аль аль 50,,50хувийн буулт хийгээд тул

  • З
    Зочин2025/04/18

    Би чинь одоо дунд нас руугаа орж байгаамуу даа. Автус руу ороод сул суудал хайдаг боллоо. Мөнгөө төлж зорчиж байгаа. Гэтэл хажууд 60-аад насны эгч хүрч ирээд аахилаад, хялалзаад зогсчихно. Үнэн тээртэй. Тэр бид хоёр ядаж л нэг насны ангилалд орно. Би арай залуухан байж. Гэхдээ год хийгээд үсрэн босдог 25 наснаас өнгөрчихсөн шүү дээ, би. Өмнө нь бол тийм л хэвшилтэй явлаа. Пүрштэй юм шиг л. Ухамсаргүйгээр хийж буй дадал болсон үйлдэл тэр. Одоо бол өөрчлөгдсөн. Надад эрх бий. Гэвч буухаасаа 3 өмнө буудлын өмнө тэр эмэгтэйд суудал тавьж өглөө дөө. Гэтэл тэр эмэгтэйн эрэлхүү байгаа гэж. Янз нь нэг л бишээ. "Чи буух болцон уу, тэ! Босохгүй байх чинь яагаав!" гэсэн подтекстийг нүүрнээс нь уншиж болохуйц.

  • З
    Зочин2025/04/18

    Та нар ирээдүй рүүгээ гар буугаар буудвал тэд та нарыг хэзээ нэгэн цагт их буугаар буудна . Харин өнгөрсөн үе рүүгээ буудвал чи маргааш АМЬД ҮХДЭЛ болно . Тэнэг хүн л ийм нийтлэл бичиж ахмад үеэ хараагаад байгаа нь онцгүй байна . Эртхэн хорвоогоос ........

  • З
    Зочин2025/04/18

    Харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандацгааж байх нь зөв байхаа,харин 1964 оноос хойш төрсөн нь ямар ангилалд хамрагдах юм бол үүнийг бичигчээс асуумаар,ер нь насыг тойрч гарахгүй дайрч гарна даа

  • З
    Зочин2025/04/18

    Хөгжил дэвшил соц энэ тэр хувийн эрх гэж донгосороос гадна настай хүн ахмад хүнийг хүндэтгэх нь уламжлал өөрөөр хэлбнл өв соёл юм шүү тэнэг сүнжид гэгчээ. Ийм юм яаж төрийн алба залгуулна даа ?????!!!!!

  • З
    Зочин2025/04/18

    Estoi unen huuhduud bas yadarch bga

  • З
    Зориг2025/04/18

    Настай хүмүүс ихэнх нь автобусанд үнэгүй ахмадын билетээ уншуулахгүй явна тэрийг хэлбэл бөөн хэрүүл ахмадуудад eр нь нийгмийн үйлчилгээ авахдаа илүү эрх дарх байхгүй биздээ

  • У
    уншигч2025/04/18

    За за сүртэй новшнууд вэ . Ганц нэг туслаал биз. Төвөгүөөгөөд байвал эмнэлэгт хэвтэхгүйл байлдаа

  • З
    Зочин2025/04/18

    Үүнийг бичсэн хүн хэт өрөөсгөл хандаж дээ. Үнэндээ настай хүмүүст автобусаар зорчиход маш их хүндрэлтэй байдаг юм шүү. Ялангуяа олон хүнтэй, сул суудалгүй байвал бүүр ч хэцүү. Настангууд бараг бүгд хөл, нуруу өвддөг, удаан зогсоход хүнд байдаг юм шүү дээ. Залуучууд зарим нь шууд босоод суудлаа чөлөөлөөд өгдөг л юм. Гэхдээ би хувьдаа хэдий баярладаг ч гэсэн бас тэр хүүхэд залуучуудыг өрөвддөг. Хэрэв хүнд юм барьж явбал тэрийг нь аваад өвөр дээрээ тавиад явахыг хичээдэг. Их хол явах гэж ч байгаа юм билүү. Ер суудлаа өгсөнгүй гээд хэрэлдээд байх их муухай харагддаг юм байна билээ. Ер нь харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандаж баймаар байна.

  • С
    Сайшаалт Ерөөлт2025/04/18

    ..ОДООНЫН НАСТАЙЧУУД ИХ МУУХАЙ СЭТГЭЛГЭЭТЭЙ..

  • З
    Зочин2025/04/18

    ингэж ярьдаг залуучууд хөгширч муу хэлээд байгаа ахмад настнуудын насан дээр очихоороо л ойлгоно .харин ингэж ярьдаггүй ухаалаг залуус бол өөр.тэнэг ухаан муутай залуус аяндаа хөгшрөхөөрөө автобусанд бариул барь зогсоход толгой ээргэх тэнцвэр алдах үе мөч удаан хөшинг,сулардаг гэх мэт насны бэрхшээлүүдийг заавал бие дээрээ жамаараа ирэхээрээ ойлгож залуудаа ямар мунхаг байснаа нэг бодох байх даа

  • З
    Зочин2025/04/18

    ганц нэг хүн зарах дуртай хөгшчүүл бий бий гэхдээ залуу,ахмадаараа хоорондоо талцаж бие биенээ муулах нь хорвоогийн хамгийн тэнэг ухвар мөчид үндэстний л хийх ажил.их тэнэг хүмүүс л тэгнэ

  • З
    Зочин2025/04/18

    шинэлэг байна гэдэг нь хар амиа хичээсэн бэртэгчин байхын хэлдэг юм уу? настайчууд ч гэсэн залуу байсан бас л ахмаддаа туслаж зарагдаж суудал тхвьж өгч явсаар өарсдөө ахмад болсон.харин юугаараа ялгаатай вэ гэвэл одооний залуус шиг ялархаж гомдоллож явсангүй.зүгээр л би бол залуу халуун насан дээрээ чваа рүн энэ зэргийн юмыг тоохгүй угаасаа ахмаддаа туслах ёстой гэж бодож явсан.хохирчихсон юм байхгүй.харин буянтай баярлужлж сайхан энерги татаж явсаны хүчинд өдий насалцгаагаад яваа байж магадгүй шүү.настангуудын хийсэн бүтээсэн бүгд дээр та нар амь зууж явах шүү.энэ хот ,энэ хөгжил энэ улс тэнгэрээс унаад бий болчихоогүй

  • З
    Зочин2025/04/18

    Эх эцэгтээ хүндэлж хайртай сураагүй хүмүүсийн л зан байх.эмнэлэгт хэвтэхэд өөрөө гүйгээд эмээ өвөө гээд тусгадаг хүүхэд ихэнх нь шүү.Автобусанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн,өндөр настны зориулалттай зурагтай сандалд суугчихаад худлаа унтаж яваа охидуудыг л харин ойлгодоггүй.

  • Ү
    Үйлс Билгүүн2025/04/18

    Эмнэлэгт настай ба залуу хүмүүсийг аль болохоор тустай нь хэвтүүлж эмчилдэг байх хэрэгтэй. Түүнчлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэд плантанд утсаар ярьж,бусдынхаа амгалан тайван байдлыг алдагдуулахыг хориглох хэрэгтэй.

  • З
    Зочин2025/04/18

    Э.Бурам ийм нийтлэлээр чи хол явахгүй ээ .Ийм юм бичиж байгаадаа ичиж үзээч.. Битгий л өндөр наслаж өнөөдрийнхөө үгэнд ороогдоорой гэж хэлье .Бүх ахмадууд тэгдэггүй л байгаа шүү .Дандаа чамд л тийм юм тохиолдоод байдаг юм болов уу .Автобусанд залуучууд ( эрчүүд ) ахмадуудад өөрсдөө суудал тавьж өгдөг. Харин чам мэтийн хүүхнүүд охидууд унтсан дүр үзүүлж суудал тавьж өгөх нь бүү хэл урьдаас нь хэрэлдээд байдаг шүү .

  • А
    Ахмад настан2025/04/18

    Тийм шүү . Хүүхэд, залуучууд гэхээр л загнуулж, нудчуулж байх ёстой гэдэг ухамсаргүй, бүдүүлэг настайчууд дийлэнх нь. Автобусанд орж ирэхдээ л бусдын төлөө амьдарч, амьсгалж өгөөд байгаа юм шиг л ялархаж, загнаж зандраад, хүүхдүүдийг хөөж босгоод л сууна.Зарим хүүхэд залуус суудал тавиад өгөхөөр баярлаж талархах сэтгэл нүүр царай, амнаас нь ч гарахгүй. Хамгийн бүдүүлэг хүмүүс.