ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр хаагдана

Нийгэм
Bolortengis
Унших: 1 мин
00
legacy:agshin/eesh.jpg

Элсэлтийн шалгалт өгөх шалгуулагчийн бүртгэл өнөөдөр буюу 2025 оны 04 сарын 20-ны 18 цагт хаагдах тул бүртгүүлэгчдэд дараах зүйлсийг анхаарууллаа.

Бүртгэлтэй холбоотой асуудал үүссэн тохиолдолд Боловсролын үнэлгээний төв рүү хандаж засварлуулах боломжтой.

Бүртгэлийн хугацаанд хичээл нэмж бүртгүүлэх боломжтой.

Бүртгэл хаах дөхөх үед систем рүү хандах хандалт маш их болж ачаалал үүсдэг тул бүртгэл баталгаажуулалтыг эрт, хариуцлагатай хийх.

Шалгуулагчид нь элсэлтийн шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрлүүлж ирнэ. Үүнд:

Иргэний үнэмлэх,

Бүртгэлийн хуудас,

Суудлын хуваарь,

Бүрэн дунд боловсролын үнэмлэх.