Малчдын аж амьдралыг дэлхийд таниулах “DEAF NOMADS” төслийг хэрэгжүүлж байна

Нийгэм
Bolortengis
Унших: 1 мин
00
legacy:malchid/deaf.jpg

Социал демократ Монголын залуучуудын холбооноос Хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа Сонсголын бэрхшээлтэй малчдын аж амьдралыг дэлхийд таниулах зорилгоор "DEAF NOMADS" төслийг хэрэгжүүлжээ.

Төслийг НҮБ-ийн индрээс эхлээд Исланд, Турк, Англи гээд дэлхийн томоохон фестивалиудад толилуулж байгаа аж.

Нүүдэлчин Монголчуудынхаа өв соёлыг тээж буй малчдаа 4 улиралд хэрхэн ажиллаж, хөдөлмөрлөдөг талаар дэлхийд таниулан сурталчилж байгаа аж.