Л.Энх-Амгалан: Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
50
legacy:2025/04/ahmad.jpg

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярилцжээ. Ингэхдээ хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал анхаарал татжээ.

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа "2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой.

Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй.

Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон. Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна.

Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана" гэжээ.

legacy:batzandan/Banzandanyarilstlaga/ahmad2.jpg legacy:batzandan/Banzandanyarilstlaga/ahmad3.jpg legacy:batzandan/Banzandanyarilstlaga/ahmad4.jpg legacy:batzandan/Banzandanyarilstlaga/ahmad5.jpg legacy:batzandan/Banzandanyarilstlaga/ahmad6.jpg
Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    Архангайн иргэн2025/04/22

    Баатарбилэг гээд мафиууд нь одоохондоо газарт булагдчихаагүй шоронд бн!!! Эзнийг нь олж улсыг хохиролгүй болгодоггүй юм уу МАН- аа???

  • И
    ИРГЭН2025/04/22

    МАХН- хувхай толгойтнууд л цөлмөж байгаа шүү дээ юунд нь гайхдаг юм!!! МАН-АН-Н мафиуудад ямар ч хууль үйлчлэхгүй, цаашидаа ч Монгол улсыг цөлмөж л байна!!! Түй л гэхээс өөр үг алга даа МАН-АН-Н мафиуудаа

  • А
    Ариунаа2025/04/22

    Сайд та үүнд гаргалгаа гаргах боломжтой.Буцааж өгөөд мөнгөө ав.Авсан хүн хариуцлага тооцуул хөөн хэлэлцэх хугацаа хамаагүй.

  • З
    Зочин2025/04/21

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

  • Э
    Энхээ2025/04/21

    Архангайн засаг даргаар Ё.Баатарбилэг 2011 онд ажиллаж байсан мөн ч их луйвар,хулгай хийсэн дэ одоо ч хойчийг залгамжлагч нар нь боловсролын яамаар дүүрэн