ӨМГӨӨЛӨГЧ: “Дүнжингарав“-ын ослын хэрэгт 2 жолооч шалгагдаж байгаад патролын жолооч Э.Мөнхнаран яагаад алга болов. Түүний хаана байгааг олж тогтоон шалгах ёстой

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин 7 сек
60
legacy:batzandan/Banzandanyarilstlaga/shuu2.jpg

Одоогоос нэг жилийн өмнө Дүнжингарав худалдааны төвд газ тээвэрлэж явсан том оврын машин дэлбэрч 7 хүн нас барж, 36 тээврийн хэрэгсэл, 3 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 ААН байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон билээ.

Энэ хэрэгт холбогдуулан "Дашваанжил" компанийн компанийн удирдлага Г, жолооч Р нарыг яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж байна.

Хавтаст хэрэгт цугласан шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтад тулгуурлан патрол маркийн автомашины жолооч Э.Мөнхнаранг буруугүй гэж үзсэн нь учир дутагдалтай гэдгийг өмгөөлөгчид хэлж байна. Тэрбээр хэрэг гарах үед Батлан хамгаалах яамны харьяа "Барилга захиалагчийн алба" ТӨААТҮГ-ын даргаар ажиллаж байв.

Тиймээс өмгөөлөгчид дахин шинжээч томилуулах хүсэлт гаргалаа. Энэ талаар "Хоёр жолооч шалгагдаж байгаад нөгөө нь яагаад байхгүй болов. Хоёул шалгагдах ёстой. Э.Мөнхнаран хаана байна вэ гэдгийг бүрэн гүйцэт тогтоож шалгах ёстой. Осол гарах үед Э.Мөнхнаран албаны машинаар ямар ажил хийж явсан нь тодорхойгүй. Албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглах бүрэн эрхтэй эсэх, Батлан хамгаалах яамны дотоод журмыг яагаад хавтаст хэрэгт авдаггүй юм. Түүнийг ослын үед ур чадвар дутсан гэж яриад байгаа ч уулзвараар баруун гар тийш эргэх үед замын хөдөлгөөний ямар, дүрэм зөрчсөн талаар ерөөсөө дурдаагүй. Шударга ёсны зарчмын хувьд ч тэр Э.Мөнхнаранг шалгах ёстой" гэв.

legacy:batzandan/Banzandanyarilstlaga/shuuh.jpg legacy:batzandan/Banzandanyarilstlaga/shuu4.jpg legacy:batzandan/Banzandanyarilstlaga/shuu3.jpg
Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    Мөнхнаран гол буруутан..Мөнхнаранг шүүх хуралдаанд2025/04/23

    Мөнхнаран гол буруутан..шүүх ингэж шударга биш байвал шүүхийн байруудыг устгах хэрэгтэй..дэндүү ард түмнээ доромжлох хэрэггүй шүү..

  • З
    Зочин2025/04/22

    Тэр нь аль хэдийн авилга өгөөд зугтсан

  • З
    Зочин2025/04/22

    SADARLI ANUSDI BOOBN XXNO SEKSEER DYRTAI VANXANDI 8 0955877

  • Э
    Э2025/04/22

    Ялзарсан төрийн үнэн нүүр царай. Тэр патролын жолооч гөлөг 100% буруутай

  • З
    Зочин2025/04/22

    Патролын жолооч жаахан хүлээцтэй хандсан бол ийм явдал болохгүй байсан гэж олон хүн бичиж бсаан.Түүнийг олоод хариуцлага үүрүүл

  • З
    Зочин2025/04/22

    Харин тийм.Энэ бол шударга бус явдал