Прокурор: Х.Даваахүү өмгөөлөгч прокуроруудыг ашиг сонирхлын зөрчилтэй гэх юм ярилаа. Тийм асуудал байгаа бол хуулийн байгууллагад нь ханд

Нийгэм
UBn teamУнших: 1 мин 30 сек
120
legacy:2025/04/pro2.jpg

Одоогоос нэг жилийн өмнө Дүнжингарав худалдааны төвд газ тээвэрлэж явсан том оврын машин дэлбэрч 7 хүн нас барж, 36 тээврийн хэрэгсэл, 3 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 ААН байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон билээ. Энэ хэрэгт холбогдуулан "Дашваанжил" компанийн компанийн удирдлага Г, жолооч Р нарыг яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж байна.

Газ тээвэрлэж явсан Ч.Ренчиндоржийн өмгөөлөгч Х.Даваахүү "Шинжээчийн дүгнэлтээр Ч.Ренчиндорж замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй бүх үйлдлээ зөв хийсэн байна гэх дүгнэлт гарсан учраас үүнийг харгалзах ёстой. Том оврын машин давуу эрхтэй. Патролын жолооч Э.Мөнхнаран зам тавьж өгөх ёстой байсан.

Тэр зам стандартын шаардлага хангаагүй байсан гэх шинжээчийн дүгнэлт гарсан шүү. Тиймээс хэргийг прокурорт буцааж мөрдөн шалгах ажиллагаа явуулах хэрэгтэй. Прокурор яагаад патролын жолооч Э.Мөнхнаранг хаацайлаад байна вэ. Батлан хамгаалах яамыг яагаад хэрэгт татахгүй байгаа юм. Энэ нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Хөдөлшгүй нотлох баримтаар прокурор хэргийг зүйлчилж оруулж ирээгүй мөртлөө дутуу хагас юм хийж орж ирчхээд шүүх рүү шидэж байна. Прокурорууд хуулиа сайн унш" гэв.

legacy:batzandan/Banzandanyarilstlaga/shuu2.jpg

Прокурор "Хэргийг прокурорт буцааж мөрдөн шалгах ажиллагаа явуулах, цаашлаад Ч.Ренчиндоржийг цагаатгах талаар ярьж байх шиг байна. Өөрөөр хэлбэл, хэргийг прокурорт буцаах боломжгүй. Х.Даваахүү өмгөөлөгч прокуроруудыг ашиг сонирхлын зөрчилтэй гэх юм ярилаа. Тийм асуудал байгаа бол хуулийн байгууллагад нь ханд.

Прокурорын нэр хүндэд ингэж халдаж болохгүй. Тухайн хэрэгт хамааралтай эцэслэн шийдвэр гаргахад хангалттай баримтуудыг цуглуулсан.

30 гаруй шинжээчийн дүгнэлт гарсан. Хавтаст хэрэгт цугласан шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтад тулгуурлан патрол маркийн автомашины жолооч Э.Мөнхнаранг буруугүй гэж шинжээч дүгнэсэн. Хэрэв худал дүгнэлт гаргавал тухайн шинжээч хуулийн хариуцлага хүлээдэг. Шаардлагатай бол шинжээчдийг шүүх хуралд оролцуулж ямар үндэслэлээр гаргасан болохыг яриулъя" гэв.

tenx-hd
Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Н
    Наба

    Шүүх,Прокрор,Эмнэлэг,Цагдаа бүгд авилгалаар амьдарч чадаж бна.Иргэдээ Татвар төлөхөө больцооё.Төлвөл Шинжлэх ухаан боловсролд царцуулмаар бна.

  • З
    Зочин

    Олон бичлэг нь ил байхад буруугүй гээд тогтоож байдаг энэ Прокрорынхон нүд чихгүй ичих булчирхайгаа авхуулчихсан хүмүүс байдаг юм бна.

  • Н
    Наба

    Прокрорын байгууллага ичих нүүргүй болжээ.Нэр төрөө умартаж Авилгалд идэгджээ

  • З
    Зочин

    Зогсож байгаа машин шүргэсэн жолооч л буруутай. Өөр зүйлгүй.

  • З
    Зочин

    Прокурор ашиг сонирхлын зөрчилтэй л харагдаад байгаа юм даа. Шударга л байл даа. Монголын ард түмэн харж байна

  • З
    Зочин

    Элбэгдоржийн хүүг цэвэрхэн сугалж авч үлдэж байна

  • З
    Зочин

    Патролын жолооч буруутай үйлдэл хийж буй нь бичлэгээс харагддаг.Яагаад патролын жолооч хүлээж байгаад эргэж болоогүй юм бэ?.Одоо буруугүй ч гэх шиг.Хамгийн их буруутай хүн.Энд ашиг сонирхлын зөрчил явагдаад бн

  • Т
    ТӨМӨР

    ТЭР ПАТРОЛЫН ЖОЛООЧЫГ ХАМГААЛААД БАЙГАА НОВШНУУДААС ЦУСАН ӨШӨӨ АВАХ НЬ ШУДАРГА.

  • З
    Зочин

    Тэр барилга баригдах ёстой зөв байршилд баригдсан юм уу ??????

  • З
    Зочин

    SEKSDI80 955877

  • Н
    Настан

    Элбэгдоржийн хүү учраас хаацайлж байгаа царай нь тэр.

  • З
    Зочин

    Патролтой БХЯ-ны түшмэл албаны машин унаж шөнө дөлөөр тэнэж яваагүй бол ийм осол гарахгүй л байсан