Б.Оргил-Эрдэнийн дүү: Монгол хүний хийморь сүлд нь доройтох болоогүй.  Сураг ажиг нь олдоно гэсэн зорилготой

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
70
legacy:2025/04/oooo/Or1.jpg

“Icetop” хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнэ дөрөвдүгээр сарын 6-наас хойш өнөөдрийг хүртэл холбоо тасарсан талаар түүний дүү Б.Од-Эрдэнэ мэдээлсэн билээ. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Бид иргэн бүрийнхээ араас хөөцөлддөг. Бидэнд хандсан даруйд Тайландаас хавсардаг Малайз улсад манай элчин сайдын яам байдаггүй. Тиймээс Тайланд улстай хамтарч ажиллаж байна. Тайландын Элчин сайдын яам бүх хууль хяналтын байгууллага, эмнэлэг гээд сураглаж болох бүх газруудад хүсэлтээ тавиад хайж байна" гэв.

Тэгвэл Б.Оргил-Эрдэнийн дүү Б.Од-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа "Эндхийн хэвлэл мэдээлэл SITE-уудаар өнөөдрөөс зураг нь цацагдаж эхэлсэн. Ямартай ч хайлтаа зогсоохгүй үргэлжлүүлээд бид явж л байна. Монгол хүний хийморь сүлд нь доройтох болоогүй. Сураг ажиг нь олдоно гэсэн зорилготой. Зогсолтгүй өдөр шөнөгүй хайж явна. Муулаад байдаг нөхдүүд та нарт бол хамаагүй. Найз нөхөд болон төрсөэ бидэндээ хамгийн үнэ цэнэтэй хүн. Энэ улсад манай Элчин сайд байсан ч татан буугдсан юм байна. Хоёр улсын зөрчлөөс болж. Ямартай ч тусалж дэмжиж байгаа элэг нэгт ахан дүү нартаа талархлаа" гэж бичжээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • T
    Tom gar2025/04/26

    Har tamhi oruulj irdeg baisan baih l gej boddog. Vhle geed harmsah Yum alga ugaasaal har tamhira ywchih baisan olon hvn daguulaad.

  • З
    Зочин2025/04/26

    Хар тамхи гэж юм Монголд хэрэггүй дээ. Монголчууд архинд яаж сүйрч байна, хар тамхи тэрнээс ч дор. Залуус их л хэрэглэж байх шиг байна даа. Эрчүүдийг нь доройтуулж байгаад улсыг нь сүйрүүлж байна даа. Манжийг Хятадууд хар тамхинд живүүлээд дуусгасан. Монголчууд, эцэг эх нь үр хүүхдэдээ сайн захиж хэлж хорноос холдуулмаар юм даа.

  • K
    Kkk2025/04/24

    Үзлийн юмнууд сошиалыг эзэгнэх юмаа. Наад эрэлээ зогсоо. Дэмий юманд хөрөнгө зараад

  • Б
    бат2025/04/23

    За үнэнийг чинь л хэлье. Араас ингэж шаргааацалдаж зуурч байгаа бол хар тамхинаас гарахгүй л дээ. Муу ч сайн ч нэг ханьтай. ганцаараа наад намаг шаварнаас гарах л хэрэгтэй. цагтаа бас л онц хамааралтай байсны хувьд ааш зан өөрчлөгдөх хурц шинж тэмдэгүүд ил гарч байсан ч өөрийн хүчин чармайлтаар л гарна шүү дээ. дээр нь хамтлагаа ч орхих хэрэгтэй тэгэж байж цаашаа амьдрах урам зориг төрнө. Магадгүй монголоос хол амерк ч юмуу тээ. тийм шинэ газар л төвхнөх хэрэгтэй дээ

  • З
    Зочин2025/04/22

    Гадаадад хөр тамхины хэрэгт ороод цаазлуулаа биз дээ

  • И
    Иргэн Дооёо2025/04/22

    Айскүүл гээд хар тамхины засрашгүй гэмт хэрэгтэн новш энд тэнд очих болгондоо Монголчуудын нэр хүндийг шившиглэж бсн гөлөг

  • З
    Зочин2025/04/22

    Монгол хиймор сүлдтэй юм бол юу хийгээд яваа юм....Хийморио гээсэн биш үү