СУРВАЛЖИЛГА: Нийгмээс шахагдсан 50-60 насныхан цагийн ажил хийх болжээ

Нийгэм
Sosorburam
Унших: 4 мин 51 сек
240
legacy:2025/04/Has.jpg

Тэтгэвэрт гарсан л бол хүний тооноос хасагддаг гашуун хувь заяа ахмадуудыг угтдаг гэхэд буруудахгүй. Ахмад настны тухай хуульд зааснаар 55 ба түүнээс дээш настай эмэгтэй, 60 ба түүнээс дээш настай эрэгтэй ахмад настан гэж тодорхойлдог. Харин манайд "хүний тооноос хасагдсан ахмад"-ууд гадаадад бол идэр насныхан. Ид хийж бүтээх үе гэж гадныхан үздэг бол манайд хөгшин гэх ганц үг, үзэмжээр тэднийг голж ажилд авахаас төвөгшөөх хандлагатай.

Тэгвэл нийгмээс шахагдсан 50-60 насныхан сүүлийн жилүүдэд ажиллаад цалингаа өдөртөө авдаг “Самушил" хөдөлмөр зуучлалын фирмд хандах нь ихэсжээ. Тэд өдөрт 80-100 мянган төгрөгийн цалин авдаг аж.

Тэдний төлөөлөл бол 54 настай эмэгтэй Б. Тэрбээр залуудаа бусдын адилаар Монголд хойд хормойгоо авч, урд хормойгоо нөхөж амьдарсаар залхаж байр, машинтай болохоор Солонгосыг зорьжээ. Хүний амьдралд юу эс тохиолдхов зорилгоо биелүүлж чадаагүй ч эх орондоо бүрэн бүтэн ирсэндээ баяртай байдаг талаараа бидэнд хуучилсан юм. Тухайн үед сувилагч мэргэжлээ хаяад явсан учраас эргээд ирэхдээ ажилгүй иргэний тоонд шилжжээ. Энэ хугацаанд янз бүрийн ажил хийхдээ насаараа гологдож, ажилгүй суусан жил нь багагүй гэнэ. Тэрбээр сүүлийн таван жилийн хугацаанд тасралтгүй "Арөбайт Инлёг" ХХК-ийн "Самушил" хөдөлмөр зуучлалын фирмд цагийн ажил хийжээ. Уг газар нь 2018 онд байгуулагджээ.

Энэ газарт "Хүн ажлыг голдоггүй, ажил хүнийг голдог" гэх дүрэм үйлчилдэг учраас илүү шударга гэв.

Тэрбээр “Самушил"-д нас ялгадаггүй нь их амар байдаг. Оюутан, залуус амралтын хоёр өдрөөр ажилладаг бол бусад үед ахимаг насныхан их ажилладаг. Намайг таван жилийн өмнө анх ажиллаж эхлэх үед архичид л энд ажилладаг гэх нэртэй байлаа. Одоо цаг үеэ дагаад өөрчлөгдөж байна. Өдөртөө цалингаа найдвартай өгчихдөг болохоор их амар. Бүх зүйл нь тодорхой байдаг. Оффис ажилчдын цалин өдрийн 60 мянга гэж сонсож байсан юм байна. Энд эмэгтэйчүүд өдрийн 80 мянган төгрөгийн цалинтай. Би ихэвчлэн барилгын дараах цэвэрлэгээ, савлагч, бэлтгэгч, угаагч, буудлын цэвэрлэгээ зэрэг ажил хийдэг. Өглөө 07:00 цагт ирээд аль байгаа ажлаа сонгоод гарчихдаг юм. Ядраад байвал нэг өдөр амарч байгаад ирэхэд л болдог. Өөрийнхөө хүслээр шүү дээ.Тэр нь сайхан" гэлээ.

legacy:batzandan/Banzandanyarilstlaga/so.jpg

Энэ зуур 20 настай залуутай хэсэг ярилцлаа. Тэрбээр сургалтын төлбөрөө дийлэхгүй болохоор сургуулиа бүрмөсөн хаяжээ. Урьд нь зундаа барилга дээр ажиллах юм уу хичээл орохоос өмнө самар, жимс түүгээд төлбөрөө төлчихдөг байсан гэнэ. Гэтэл зунжин халуун наранд барилга дээр ажилласан ч нөгөө газар нь цалингаа тавьж чадахгүй дампуурснаас болоод хохироод үлдсэн учраас сургуулиа хаяхаас өөр сонголт үлдээгүй бололтой. Дээрх залуугийн хувьд "Самушил"-д ажиллаад таван сар болж байгаа бөгөөд ихэвчлэн барилгын туслахаар ажилладаг. Харин өдрийн цалин нь 100 мянган төгрөг. Түүний хувьд мөнгөө хадгалж байгаад сургуульдаа эргээд суралцах чин хүсэлтэй гэнэ. Энд өглөө бүр 07:00 цагт янз бүрийн л хүмүүс ирдэг. Зарим нь архины мөнгөө олчхоод алга болдог бол тууштай ажиллах хүмүүс ч бас бий. Цагийн ажил хийдэг олон хүнтэй хэдэн үг сольж үзэхэд үндсэн ажил хийхээ больсон шалтгаан нь удирдлагын харилцааны асуудлыг хөндсөн юм. Энд төрийн албанд ажиллаж байсан залуус ч ажилладаг гэв.

Учир нь "Нэг өдөр инээж байснаа маргааш нь хачин болоод, зан нь хувирчихдаг. Тэр нь хэцүү. Тиймээс нэг газар удаан ажиллах хэцүү" гэж 30 гаруй насны залуу хэлэв.

Түүний хувьд цагийн ажил хийгээд сарын 2.7 сая төгрөгийн цалин авдаг аж. Гол нь НДШ төлдөггүй учраас хувиараа төлдөг гэв.

legacy:batzandan/Banzandanyarilstlaga/egch.jpg

"Арөбайт Инлёг" ХХК-ийн "Самушил" хөдөлмөр зуучлалын фирмийн Хархорин дахь салбарын менежер Б.Баасанхүү "3-12 сарыг дуустал барилгын компаниудын ид оргил үе учраас ажилтан сайн авдаг. Ажил олгогч мэдээж чадвартай, архи дарс уудаггүй хүнийг сонирхоно. Манай зүгээс тэр шаардлагыг аль болох 100 хувь биш юм гэхэд 80 хувьтай биелүүлэхийг зорьдог. Барилгын туслах эмэгтэй ажилтан 80 мянга, эрэгтэй нь 100 мянган төгрөгийн цалинтай.

Харин илүү нарийн мэргэжил буюу мужаан, цахилгаанчин, гагнуур, өрлөг, дотор засвар, сантехник, цахилгаанчин зэрэг нь өдрийн 150-200 мянган төгрөгийн хооронд байдаг.

Манай дээр ихэвчлэн 30-50 насныхан ихээр ирдэг. Ажилтан, ажил олгогч хоёрын аль аль талынх нь эрх ашгийг хамгаалж, ажиллахыг хичээдэг. Ажилд гаргаж буй хүмүүстээ аюулгүй байдлын зөвлөгөө өгч, анхаарал болгоомжтой ажиллахыг сануулдаг. Мөн хариуцсан ажлаа бүрэн гүйцэт, сайн хийж дуусгахыг үүрэг болгодог. Ажилд гарч буй хүмүүсийг ямар нэгэн шалтаг шалтгаан хэлж, ажил цалгардуулахгүйгээр өөриймсөг сэтгэлээр хандаж ажиллахыг л хүсдэг дээ. Ингэж ажилласан тохиолдолд тухайн газраас дахиад ажилтан авах санал орж ирдэг. Заримдаа бүр өмнө нь ажилласан тийм хүмүүсийг явуулаарай гэх зэргээр нэр цохож авах тохиолдол ч бий. Харин ажилтан захиалж авч буй ажил олгогчийн тухайд хүмүүсийн цай хоолыг хангалттай өгөх, тохирсон цагаар ажиллуулах шаардлага тавьдаг. Мөн ажил олгогчид тухайн ажилтнуудыг бээлий, малгай гэх мэт ажлын багаж, хэрэгслээр хангах ёстой байдаг.

legacy:batzandan/Banzandanyarilstlaga/sa.jpg

Олон дунд янз бүрийн л хүн байдаг. Ажилтнуудын хувьд зарим нь ажлаа хийдүүлэх гэж оролдох, хүнд, хэцүү гэж голох, ажлаа хийх явцдаа архи уух гэх мэт асуудал гаргах тохиолдол бий. Харин ажил олгогчдын тухайд тохирсон цагаасаа илүү хугацаагаар ажиллуулах, цай хоол, ажлын хэрэгсэл өгөхгүй байх гэх мэт асуудал гаргах тал бий. Ийм асуудлыг бид тухай бүрд нь шийдээд явдаг. Хэрэв манайхаас гаргасан ажилтан ямар нэгэн асуудал гаргавал тухайн өдрийн 14.00 цагаас өмнө бидэнд мэдэгдэж, тэр ажилтнаас татгалзах, солиулах боломжтой байдаг.

Би ажилтан авахаар холбогдож буй хүмүүст хандаж “Та нар хүнийг гадна дүр төрхөөр нь битгий дүгнээрэй” гэж л их хэлдэг дээ. Бидний хувьд архи уугаагүй байх ёстой гэсэн ганцхан шалгуур тавьдаг.

Хэрэв архи үнэртүүлсэн л бол ажилд огт гаргахгүй байх зарчим баримталдаг. Харин ажил олгогчид залуу хүн авахыг илүүд үздэг. Гэхдээ манайд нас, хүйс, бие бялдрын хувьд янз бүрийн хүн ханддаг учраас зохицуулалт хийж гаргадаг. Өөрөөр хэлбэл, ямар ажлын санал орж ирсэн, юу хийхээс нь шалтгаалж, насны хувьд холимог байдлаар явуулах гэх мэт зохицуулалт хийдэг" гэв.

Хуваалцах:240

СЭТГЭГДЭЛ (24)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2025/05/13

    Үнэгүй.мн д цагийн ажил гэсэн хэсэг бий

  • И
    Иргэн2025/04/26

    Харин ч ёстой зөв газар бна. Баяр хүргэе! Үйл ажиллагаа нь цаашдаа улам сайжрах л байлгүй. Хүн нь өөрөө зөв байвал өдрийн хоол байтугай л олох юм бна

  • З
    Зочин2025/04/26

    Гарын ур дүйтэй ажил хийх чин хүсэлтэй үнэнч шударга /эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс/ийг сургаж ажлаар хангана холбогдох утас: 80074900

  • Б
    Батаа2025/04/25

    Ёо ёстой толгой нь зөв ажилладаг гар монголд очоод инлёг самүшил нээчихжээ мундаг байна хө. Самушил биш Самүшил гэж хэлж ярьж бичдэг юм шүү.. у үсэгээ ү болгон засаарай

  • З
    Зочин2025/04/25

    55 тай эмэгтэй ахмадад ордог юм бол яагаад баяруудаар өгдөг ахмадын хишигт багтадгүй билээ ?

  • З
    Зочин2025/04/25

    350 сая хүнтэй юм чинь тэтгэврийн хөгшчүүлийг ажиллуулж төсвийн мөнгийг үрэхгүй шүү амарбаясгалан

  • М
    Мөнхцэцэг2025/04/25

    Манай компани хааяа өдрөөр ажилтан авдаг.хаана ханддаг вэ

  • З
    Зочин2025/04/25

    Сонгууль өгөх насны бүх хүмүүст сануулахад; Бид өөрсдөө л ийм байдлыг хүсэж сонгосон болохоор хүссэн сонголтынхоо хариуг л авч бна шүү дээ.Өөрсдөө хүсчихээд битгий яларх.Сонголд та бүгдийнх бсан .

  • З
    Зочин2025/04/25

    Манайх авч ажиллуулж байгаад сүүлийн хүнээ энэ долоо хоногт явуулсан. Өвөө нарын авир тавьтар үнэхээр барсангүй. Төрийн банкинд тэтгэвэртээ авахдаа хэрүүл зодоон хийгээд байдаг яг тэрүүгээрээ ажилд хандана самарсаан сарамарсан.

  • З
    Зочин2025/04/25

    Амьд явахын тулд ....өлсөхгүйн тулд ...

  • З
    Зочин2025/04/25

    Энэ хаана байдаг cамшил вэ? Хаягаа бичнэ үү.

  • З
    Зочин2025/04/25

    Зурагт үзэхээр иргэд нас заагаад ажил олдохгүй байна гэж яриад байдаг, би хувьдаа төрийн албанд слессер, мужаан, үйлчлэгч, албан тушаал дээр тэтгэвэрт гарсан хүн авна гээд жил шахуу зар тавьж байна. 50-с дээш насны 1 ч хүн холбогдсонгүй, харин залуучууд 1,2 хүн асуух юм. Хэдий цалин бага ч ажил нь хөнгөн ажил байгаа юм.

  • З
    Зочин2025/04/25

    Цагийн ажилтан авчирчихаад хичээл заагаад зогсох хэрэг үү малаа энд байгаа ачаа барааг тэнд зөөгөөд тавь гэхэд л ойлголтгүй цөг үрсэн юмнууд л байдаг шдээ

  • З
    Зочин2025/04/25

    Танд хаяглав та тэдний төлөөлөл бололтой дайны цагт цусаа урсгахгүйн тулд энхийн цагт хөлсөө урсгаа гэж үг бий сайн цээжлээд аваарай залуу дээрээ ядаж гараараа юм хийгээд сурчих хэоэгтэй шүү хэний ч доор орохгүй амьдрал хүлээгээд байж байдаг шүү гараа тархиа ажиллуулж сураагүй хүмүүс л самушилыг тэжээгээд сууж байдаг шүү дээ

  • Z
    Zochin2025/04/25

    Үнэндээ нийгмээс шахагдсан биш шүү өөрсдийгөө гологсод гэж хэлж болно самушилаас хүн авхаар яаж цаг үрэх вэ гэсэн цагийн ажилтан биш цаг алаач нар л байдаг шүү ирсэн хүмүүсээс асуухаар 80к цалинтай л гэнэ тэгвэл манайд 100к хоолтой гэхээр маргааш яръя гээд таг болдог бүр бүгд шүү нийгэм шахаагүй шүү та хэдийг та хэдийн бэлэн харж бэлүү долоогоод сурсан зан чинь л самушил гэдэг газараар 10%ынхаа хөдөлмөрийг шулуулхад хүргэж байгаа шүү сэтгүүлч ч гэж сэтгүүлч

  • З
    Зочин2025/04/25

    Нийгмийн төлөө , ахмадуудын төлөө л ажилладаг хүмүүс .Тэнд янз бүрийн ааш араншин хүмүүс очдог байгаа шүү . Өөрөө зөв харьцаж сурах хэрэгтэй шүү

  • З
    Зочин2025/04/25

    Тэгэж хэлэхээс ондоогоор хэлэгдэх аргагүй болчихсон . Засаг нь тэтгэвэр гэж эмэнд нь хүрэхгүй мөнгө өгнө . Ажил олгогч нь нас зүс бие бялдар гэнэ . За тэгээд олон зүйлээр нийгмээс тусгаарлагдсан хүмүүс шүү .Чи их цэцэрхээд яах билээ дээ .55-60 хүрээд л чи шахагдаж байгаагаа мэдрэх болно..

  • З
    Зочин2025/04/25

    Нийгмээс шахагдсан ч гэх шиг энэ сэтгүүлч нар бас эргүү малнууд байх юм аа

  • З
    Зочин2025/04/25

    Хуц малааа ажил хиижл байвал болоошдээээ

  • З
    Зочин2025/04/24

    Жинхэнэ идэр настангуудыг яагаад бнаа

  • 5
    55+2025/04/24

    энэ хаана байдаг гнэ үү би баклавртай тул сургалтад таарахгүй байдаг, хөдөлмөр эрхэлэх гээд

  • З
    Зочин2025/04/24

    SEKSYGEER AJIL XNE SEKSEER VANXANDI BOOB XXNO ANUSDAAD80 955877

  • З
    Зочин2025/04/24

    Аргагүйшд тэтгэвэр нь хүрэхгүй блхр ахмадуудын дийлэнх нь хамгийн бага тэтгэвэр авдаг энэ улс ядуурал бууруулах бодлого байдаггүй

  • З
    зочин2025/04/24

    самушилыхан гэж цаг алсан ажилдаа ялархсан хүмүүс л байдаг. Самушил ажилуулж байгаа хүмүүс нь хувь хүний ухамсар талаас нь жоохон сургалт нтр орж байвал зүгээр юмда