Гурван охиноо галд алдсан ээж О: “Би юу ч хэлж чадахгүй байна”

Нийгэм
Х.Болортэнгис
Х.Болортэнгис
Унших: 6 мин 21 сек
370
legacy:3ohinsmi/490975554_1571715803525331_4696016619653714331_n.jpg

2025 оны 4 сарын 22.

Төв аймгийн Жаргалант сум. Салхитын дугаар гудамж. Хиншүү ханхалж, утаа баагисан эл хуль, хав хар гэрийн буйр. Уй ,нулимс, харуусал, хагацал ханхалсан зэвхий саарал эзгүй гудамж. Өчигдөрхөн л энд хүүхдийн инээд хадаж, энд тэнд бойтогны хонх жингэнэн, дуу шуутай, хөл хөөртэй байсан газар. Өнөөдөр хажуу хашаанаас дотор зуран ёнгинох яндангийн дуу, салхины хүүгэх чимээ, үе үе хуйлран босох шорооноос өөр хөл хөдөлгөөн анир чимээ энэ газарт үлдээгүй аж. Дэндүү давчдам, дэндүү харуусам. Хайран.

legacy:tovjargalantgal/491302048_1402148457465838_2447180766681579323_n.jpg

Эрхийн чинээ жаахан гурван амь энд л цоожтой хаалганы цаана үүрд царцжээ. Үртэй бүхний зүрхийг зүсэж тэнгэрт дэвшиж. Энд уйтай байна, гунигтай байна. Хүйтэн байна.

"БАМБАР АВЧРААРАЙ ГЭЭД ТОГЛООД ҮЛДСЭН"

legacy:3ohinsmi/490997286_1178586730197953_1520492610746051950_n.jpg

Иргэн Б, О хоёр дөнгөж 30 гарч яваа залуу хос. Хоёр талаасаа хүүхдүүдээ дагуулж ирээд, айл болж амьдрал зохиогоод тийм ч их удаагүй. Эхнэр О нь дэлгүүрт худалдагч хийдэг. Нөхөр Б нь Жаргалант сумын Үрийн нөөцөд ажилладаг. Тэд 2-11 насны 6 хүүхэдтэй. Хоёулаа ажиллавал алзахгүй гээд амьдрахын төлөө уналгын морь шиг зүтгэж бай гаа олон мянган залуу гэр бүлийн л нэг. Ажил хийвэл хүүхэд битгий төрүүл. Хүүхэд төрүүлбэл ажил битгий хий гэдэг сонголтыг тулгадаг энэрэлгүй нийгмийн зовлонг үүрч дүүрээд туулж яваа залуу хос. Хэрэг гардаг өдөр Жаргалант суманд бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулагдаж төрийн албан хаагчид дуртай ч дургүй ч бүгд дайчлагдсан. Б бол тэдний нэг. Төрийн албан хаагч учраас шалтаг хэлэх эрх түүнд байхгүй. Эхнэр О төрийн албан хаагч биш ч хувийн ажилтан учраас хэзээ ажиллаж, хэдийд амарч, хэзээ чөлөө олдож, хэзээ хүүхдүүдээ харахыг эзэн л шийднэ. Нөхөр нийтийн цэвэрлэгээнд дайчлагдсан учраас би гэртээ үлдэж хүүхдээ харъя гэж хэлэх зориг хөөрхий бүсгүйд байхгүй. Ийм нөхцөлд 6-р ангийн охиноос нь өөр ачааг нь үүрэлцэх хүн тэдэнд олдохгүй. Харамсалтай нь тэр өдөр бүх нийтийн цэвэрлэгээнд охин нь ч бас дайчлагдсан. Ингээд л 2-5 насны учраа мэдэхгүй 3 нялхас цоожтой үлдэхээс өөр арга байгаагүй аж.

“Бамбар авчраарай” гээд тоглоод үлдсэн үрс нь эргээд ирэхэд үнс болчихсон байх юм гэж хэний ч ухаанд орохгүй нь лавтай. Ухаан санаа нь нэг орж, нэг гарч, сууж нэг босож нэг гаслан, яахаа мэдэхгүй багтран самгардсан энэ хөөрхий ээж аав хоёрт дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу.

Байж ядан гаслахдаа нүднээс далд нүүрсний амбаарын ард ороод цурхиран уйлж суугаа аавыг харах нулимс алдам уйтай аж. “Юм хэлж чадахгүй нь” гээд уруулаа эвлүүлж ядан өмөлзөх ээжийн шаналан цээж нэвт хатгах шиг хөндүүр аж.

Гэм хийчихээд хүний нүд хариулах мэт жаахан охины гуниг, айдас, цочрол дүүрэн харц дэндүү өрөвдөлтэй. Тэд ийм зүйл үзэж туулахаар юу буруу хийсэн гэж? Хавчуу, энэрэлгүй нийгэмд хөлөө олж, амьдрахын төлөө зүтгэснээс өөр буруу бий билүү? Даргын тушаалыг дагасан нь уу? Ажилгүй болохоос айсан нь уу? Аль нь буруу гэж?

legacy:tovjargalantgal/ff5d84b93b564f22bb6c8e53d807d7c7.jpeg

ХОНОГИЙН ДОТОР АМЬДРАЛ ХӨМӨРСӨН ЗАСГИЙН ЭНТЭЙ ДАРГЫН ШИЙДВЭР

Жаргалант сумын Засаг даргын бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай А/107 тоот захирамж 2025.04.17-ны өдөр гарсан. Цэвэрлэгээг харин 21-ний өдөр гэж товлосон. Энэ ажилд төрийн албан хаагчид бүгд оролцох ёстой гэнэ. Тиймээс “Өгөөмөр” цэцэрлэгийн эрхлэгч Ц.Амаржаргал багш,ажилчдаа цэвэрлэгээнд оролцуулахын тулд цэцэрлэгийг амраах шийдвэрийг дур мэдэн гаргажээ. “Засаг даргын захирамжид цэцэрлэгийг амраах тухай үг үсэг байхгүй” гэж дарга яаран хамгаалалт авна. Гэхдээ л төрийн албан хаагчид оролцох ёстой гэж үүрэгдэнэ. Тэрэхээр ямар гаргалгаа байж таарах вэ?

legacy:tovjargalantgal/f27a8e12c84841568afa159775135716.jpeg

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зосоох, амраах шийдвэрийг гагцхүү Боловсролын яам, Засгийн газар шийдэх эрхтэй. Харин ямар нэг давагдашгүй гамшиг осол тохиолдсон үед нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болно” гэсэн хуулийн заалт бий.

Гэвч Засаг даргын захирамжид нийцүүлэхийн тулд цэцэрлэгийн эрхлэгч өөрийгөө Засгийн газрын энтэй үнэлээд цэцэрлэгийг амраах шийдвэрийг дангаараа гаргасан аж. Үнэн хэрэгтээ энэ шийдвэр групп чатын хүрээнд л яригдаад шийдэгдсэн гэх. Үр дүнд нь өнөөдрийн уй гашуу. Засгийн газрын энтэй цэцэрлэгийн эрхлэгчийн энэ шийдвэр элэг бүтэн нэгэн айлын амьдралыг хоногийн дотор хөмөрсөн нь энэ. Хэрвээ цэцэрлэг амраагүй бол энэ айл элэг бүтэн, гурван бяцхан охин аавдаа захисан Бамбар зайрмагаа идээд, инээж баясаж суух ч байсан юм бил үү?

Цэцэрлэгийн эрхлэгч Ц.Амаржаргалаас энэ шийдвэрийнх нь талаар асууж тодруулахаар “Өгөөмөр” цэцэрлэгт бид 3 удаа очоод цоожтой хаалга мөргөөд буцав. Очих бүрт “яг саяхан гараад явчихлаа” гэж хэлүүлнэ. Араас нь сураглаж сумаар нэг эрэл хайгуул болоод ч тусыг эс олов. Залгаад мэдээж утсаа авсангүй.

ДҮҮ НАРАА ГЭРТЭЭ ҮЛДЭЭСНЭЭ ХЭЛЭЭГҮЙ УЧРААС СУРГУУЛИЙН ЗАХИРГАА “ЦЭВЭР” ҮЛДЭНЭ

Засаг даргын захирамжийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээнд 6-12-р ангийн сурагчид ч хамрагдах ёстой. Тиймээс ангийн багш н.Цэнгээ 15:00 цагт сургууль дээр цугларах тов зарлаад хичээлээ тараажээ. 15:00 цагт багш сургууль дээр ирэхэд талийгаач 3 охины эгч ирчихсэн байсан гэнэ. “Аав Сонор дэлгүүр дээр хүргэж өгсөн” гээд зогсож байсан гэв. Дүү нараа гэртээ үлдээгээд ирснийг нь мэдээгүй гэж ангийн багш учирлана. Сумын урд энгэрт хог түүж байх зуур охины гэрийн зүг утаа гарч байжээ. Энэ үед сургуулийн групп чатад “танай ангийн охины гэр шатчихжээ” гэдэг мэдээлэл ирсэн байна. Багш яаран охинд гэр нь шатсан бололтой гэж дуулгах үед гэрт 3 нялх дүү нь цоожтой байгааг хэлсэн аж. Ингэж л сургуулийнхан түргэн авсан аж. Охин гэрийн зүг гүйж, улмаар ухаан балартан унахад ангийн багш эмнэлгийн тусламж үзүүлжээ. Багшийн хэлснээр 23:00 цаг хүртэл охины биеийн байдлыг харж эмнэлэгт сахисан аж.

н.ХҮРЭЛБААТАР: ОЙР ХАВИЙНХАН ХУДГААС УС ЗӨӨЖ УНТРААХЫГ ОРОЛДСОН Ч ДИЙЛЭЭГҮЙ

Гал гарч байна гэдэг дуудлагыг 15:30 цагийн үед хөрш айлын эхнэр өгсөн аж. Харин Цагдаагийн албан мэдээллээр бол 16:30 цаг гэх.

legacy:tovjargalantgal/e7158d57c9dc4e2e9cdd2945e73e1f9b.jpeg

Хамгийн түрүүнд очиж галыг унтраах оролдлого хийсэн хөрш н.Хүрэлбаатарын хэлснээр “Нэг хартал гэрээс нь утаа савсаж байхаар нь гараад очтол дотор нь гал гарсан байсан. Баруун хойд талын цонхоор нь галын дөл харагдсан. Дотор нь хүүхэд байгааг мэдээгүй. Хаалгыг нь эвдэхээр цоожыг нь цохиод дийлээгүй. Тэгж байтал Б-ын ах нь ирээд дотор нь хүүхэд байгааг хэлсэн. Бид 2 тэр даруй хаалгыг цөм цохиод орох гэтэл өөдөөс улаан гал дүрэлзээд цонхнууд нь хагараад хүн орох ямар ч нөхцөлгүй болчихсон байсан. Маш их салхитай өдөр байсан учраас гал юу юугүй ойр хавийн айлууд руу орох гээд байсан юм. Манай ойр хавийнхан худгаас ус зөөж унтраахаар оролдож байхад ковш машин болон сумын усны машин ирж унтраасан. Харамсалтай нь бүх зүйл оройтсон байсан. Галын машин ирээх үед гал унтарсан байсан” гэв. Сэлэнгийн Баруунхараагаас Төв аймгийн Жаргалант хүртэл цаг гаруй явдаг гэнэ.

Дүрэлзсэн гал, тэмцсэн амь тэднийг хүлээхгүй нь ойлгомжтой.

legacy:tovjargalantgal/491029312_1667330813881997_4135065423779397214_n.jpg

Уг нь 2020 онд Жаргалант суманд галын машин өгсөн ч тэр нь авснаас хойш нэг л удаа ажиллаад дахиж асаагүй гэх. Тиймээс л цаг гаруйн зайтай Баруунхараагаас тусламжийн баг гарсан ч харамсалтай нь хожимдсон. Ингэж л гурван бяцхан амь дэндүү харгисаар ховоогоос одсон аж.

Гэр нь шатаж байгаа тухай мэдээг дуулсан аав ээж ирэх үед гал хэдийн хяналтаас гарсан байж. Улаан гал руу гүйж орохоор улайран зүтгэх аав, ээжийг олны хүчээр барьж тогтоосон ч удалгүй аав нь ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн аж. Ээж нь ч бас араас нь эмнэлэгт хүргэгдэв. “Аав, ээж нь одоо ч ухаан сөхөө орохгүй байгаа” хэмээн талийгаач хүүхдүүдийн эмээ нь учирлав. Гурвын гурван нялх хүүхэд нь нүдэн дээр нь амиа алдахыг харсан ямар эцэг, эх эрүүл саруул ухаантай байж чадах билээ. Сэтгэлгүй, мэдрэмжгүй, хайхрамжгүй, хүндээ , хүүхдэдээ ээлгүй оронд төрснийх нь төлөөс үү.

legacy:3ohinsmi/491276212_1563333007641269_942692494091872337_n.jpg legacy:3ohinsmi/485575720_2379776015709892_6458711511407219324_n.jpg legacy:tovjargalantgal/491029312_1667330813881997_4135065423779397214_n.jpg
Хуваалцах:370

СЭТГЭГДЭЛ (37)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочид

    "Өгөөмөр" цэцэрлэгийн дарга Ц.Амаржаргал яагаад цэцэрлэгээ хааснаас болж 2-5 настай охидууд галд өртөхгүй цэцэрлэгтээ байх ёстой байсан. Цэцэрлэгийн үйл ажиллагааг ЗОГСООХ, АМРААХ шийдвэрийг гагцхүү Боловсролын яам, Засгийн газар шийдэх эрхтэй байдаг. Бодохоор сэтгэл хямарч, өвдөж байна.

  • З
    Зочин

    Хүүхдүүдийг битгий гаднаас нь цоожилж байгаач. Хулгайч ирээд хамаг юмыг нь авна гэж боддог байх даа. Ядахдаа хүүхдүүд гарч зугтах боломж олгож байвал эд хөрөнгө яахав дээ. Тийм л их түгжмээр бол хашаагаа л түгжинэ биз. Хайран хүүхдүүд.

  • М
    Мийгаа

    Сургуулийн багш ямар онцгүй хүн бэ. Нялх үрсээ харамсалтайгаар алдсан айл гэр бүл эцэг эхийн хамаг амьдралыг тоочих юмаа. Хойд ээж ч гэх шиг . Хойд урд гэлгүй нэгэн нэгэн халуун ам бүл аз жаргалтай амьдарч байсан байхад ,цэцэрлэг амарч хүүхдүүдээ аваагүйг энэ багш мэдээгүй баймааргүй юм аа. Ангийн хүүхдээсээ дүү нарыг нь хэн харж байгааг асуух ч сэтгэлгүй л харагдаж байна Айл шатаж байгааг харсан үед хэнийх ч байсан хүн бүр очдог биз дээ. Хог хуу явсан ч гэх шиг .. Засаг дарга ,шат гатны ИНХ ын төлөөлөгчид маш хуу байна. Бие даасан сум төсөвтэй байдаг биз дээ 5 жил болоход төсөвт тусгуулаад налын машинаа ажилд оруулсан байсан бол өнөөдөр хөөрхөн нялх шрс та нарын буруутай ажилын золиос болрхгүй байлаа нээд бодох ухаан сэтгэлгүй л байна шүү дээ. Боловсролын сайдаас дээгүүр эрх мэдэлтэй цэцэрлэгийн эрхлэгчид хариуцлага оногдуулах хэрэгтэй . Орон нутагт зохион байнуулж байгаа ажил нь хоорондоо уялдаа холббогүй хариуцлага сул зохион байгуулалт муутай байснаас хариуцлага алдоаа гэж хараг

  • З
    Зочин

    Тэр цэцэрлэгийг тараадаг л буруудсан юм.

  • Z
    zochin

    khetsuu shde yadarsan ardaa tur tumur nvvrtei chi erkhgui bol ajilaas khalna gej daramtlaj zandrakh darag nar olon shde

  • З
    Зочин

    Chi muu yu meddg geed hutsaad bn ene eh 2-3huuhdee aldsan heze Ch hoid eh shg hargis baigaagui shvv nowshoo ur huuhdee aldsan etseg ehed yamar bga bol bodj vzsenvv hoosh hoid eh geheeree l aimar bdg GJ bodoo yu mala chinii l hoid eh aimar BSN yum bga biz

  • З
    Зочин

    Хойт ээжийн 2 хүүхэд, 6-р ангийн хүүхдийн төрсөн 1 дүү. Ингээд халуун амтиараа хагацал үзчихлээ. Юмыг бас өнгөц харж дүгнэж болохгүй ээ

  • З
    Зочин

    2-5 насны 3 хүүхдийг асрах хүнгүй орхиж явна гэдэг дэндүү хэнэггүй байна. Ээж ТҮЦ д суудаг бол хүүхдээ харж болох байлаа, эсвэл аав нь 6 р ангийн охиныг дүү нартай нь үлдээгээд багш д нь утсаар хэлж болох байлаа. Цэцэрлэг дур мэдэн хааж болохгүй биз дээ. Хүүхдүүддээ анхаарал дээд зэргээр тавимаар баына. Сумын төрийн байгууллагууд дэндүү дураараа байдгаа болимоор...

  • З
    Зочин

    өмхий засаг дарга эрхлэгч багш гээд бүх нам дагасан хог новшид арга хэмжээ ав хөөж зайлуул албанаас

  • А
    Ахмад настан

    Одоо буруутай хүн байхгүй болоод 6 р ангийн охиныг буруутгах вий дээ. Хойд эхтэй юм бол хэцүүхэн л юм бна.

  • З
    Зочин

    Асууж байгаа нь ч хариулж байган ч тэр Засаг дарга эрхлэгч нарт эрүүгийн хариуцлага тооцоо

  • Q
    Qqq

    Бас өөрийгөө өмөөрөөд ламаар ном уншуулж байгаа гэнэ үү мал пизда чинь

  • Q
    Qqq

    Дунд сургуулийн багш, сурагч, цэцэрлэгийн багш нарыг цэвэрлэгээнд дайчилсанаас болж энэ эмгэнэлт хэрэг гарсан байна ш дээ новш юмаа. Энэ засаг дарга гэж мал пизда ажлаа өгөөд шоронд явбал таарна.

  • И
    И

    Дарга нараа та нар бүхэл бүтэн суманд гал унтраах машин аваад өгчих сэтгэлгүй байна шдээ.

  • Э
    Эрка

    Ядаж Бүгдээрээ очоод унтраахгүй дээ

  • H
    Hishigjargal

    Arai ch dee buhel buten 5n jil bolj bhad galiin mashinaa ch zasaj chadadgui.yasan huulias deeguur medlegtei tsetserlegiin erhlegch w...er ni onoogiin niigemiin yalzarsan ongo torh ene shuu dee....yadarsan ard irgeddee uilchildeg huulitai..ooriin erhgui nulims goojij bn.Yamarch hamaaralgui bi ingej hyamarch bhad eej aaw ter hoorhon tsetseg shig osoj ondiij ywaa ohind yamar baigaag ugeer helhiin argagui baigaa...Dargantsar nertei neg ih medegch bolson toriin ner zuusen hun durstuudees hezee salj ene niigem ni tsewershih yum boloo...Engiin ardiin urs ingej maash haramsaltaigaar amia aldahad yu ch oorchlogdohgui zugeer bugd oor oorsniigoo ewteihen awaaal hariutslaga gej yu ch huleehgui ongorno..aa neg dargiin ger buld iim asuudal tohiowol barag hoshoo bosgono..huuli ch oorchlogdoj medne...iim l hun chanar hunleg setgel gej yu ch bhgui niigemd bid amidarch bn ...Ter tsetserleg amarsan duu nar ni yasan geed angiin bagsh asuuh estoi bizdee..ug ni oilgodog sudaldag bol

  • З
    Зочин

    Засаг дарга нь намдаа гавъяа байгуулж шагнуулах байсан

  • Z
    Zaya

    Heden nastai huuhdeer ceverlegee hiilguuleed bgaa novshiin niigem be

  • Х
    хүннү

    Төрийн албан хаагчидын арьс 3 бяцхан охидын амиар хуулагдлаа.

  • З
    Зочин

    Үнэхээр харамсалтай маш их шаналж байна . Сэтгэл өвдөөд холбоо хамааралгүй бид ингэж байхад аав ээжид ямар хэцүү байгаа болдоо. Үнэхээээр их уйтай байна. Гүн эмгэнэл илэрхийлэе! Ум мани бадмихум

  • З
    Зочин

    Гал унтраах ганц машин төсөвлүүлээд авчихад яадаг бнаа бид нар үхтэлээ ажиллаал татвар төлөөл бдг төлөөл бдг новш юмаа

  • З
    Зочин

    Үхчийсэн хар хүүрнүүд нийтийн цэвэрлэгээтэй гэсэн мөртлөө дарга удирдлагууд цэвэрлэгээнд гардаггүй дандаа доод албан тушаалтнууд сургуулийн хүүхдүүд дайчилдаг зэвүүн юмнууд😡

  • З
    Зочин

    Хөдөө суманд жинхэнэ улс төржилт явагддаг.цэцэрлэгийн эрхлэгч.сургуулийн захирал бол зүгээр л шагналын албан тушаал болсон байна лээ.маш харамсалтай яаж туулна даа энэ их зовлонг

  • З
    Зочин

    3хөөрхөн охин зүрх яасан харамсалтайн бэ энэ сумдуудад эзэн бна дарга гээч хоолны савууд ажлаа хийгээчээ

  • З
    Зочин

    Энэ дампуурсан сумаас хүмүүсийн ихэнх нь дайждаг

  • Z
    Zochin

    Minii bodloor irged bidnii buruu. Ooriin hog hayagdalaa aytaihan archlaad hayh gazar ki hayad yavdag bol niitiin tseverlegee shaardlagagui. Er ni tgd hariutssan tseverlegeenii humuustei boloh heregtei irgedees tolboriig ni av. Ter humuusee tsalinjuul.

  • З
    Зочин

    Цэцэрлэгтээ явж байсан бол....цэцэрлэг яагаад ажилласангүй вэ? Яагаад2

  • З
    Зочин

    Хариуцлага хүлээх ёстой хүмүүс бүгд л арьсаа хамгаалах байрлалд оржээ !. Хайран ч 3 амь !!. Нэг айлын амьдрал орвонгоороо эргэв !.

  • З
    Зочин

    Даргад нь хариуцлага тооц

  • З
    Зочин

    аймшигтай

  • З
    Зочин

    Цэцэрлэг амраадаг ямар илүү зан бэ???????? Хэлэх ч үг алга

  • З
    Зочин

    Хуурамч дипломтой засаг дарга шүү дээ.

  • З
    Зочин

    бүх нийтийн цэвэрлэгээ гэсэн элэрсэн баларсан үеийн балай юмаа больмоор юм пязда

  • Б
    Багш

    Энд Засаг дарга цэцэрлэгийн эрхлэгч буруутай.

  • З
    Зочин

    80 955877

  • З
    Зочин

    ANUSDI BOOBN XXNO 8 0954877

  • З
    Зочин

    🙏🙏🙏