ХӨНДӨХ СЭДЭВ: Хүүхэд нохойд хазуулж байхад хэн ч ТУСАЛСАНГҮЙ...ХҮН ЧАНАР ХААЧИВ...

Нийгэм
Delgertsetseg
Унших: 2 мин 14 сек
240
legacy:nohoi/zb.jpg

Тэд тоглохыг л хүссэн. Хөл бөмбөг өшиглөж, усанд сэлж, бас дугуй унаж, найзуудтай хөөцөлдөж бас тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнд гүйж тоглохыг л хүссэн. Зарим нь хэзээ ч гэртээ эргэж хариагүй. Бас томчуудын хэнэггүй хариуцлагагүй үйлдлээс болж бэртэж гэмтэж насан туршидаа сэтгэлийн хар толботой үлдэж байна. Үртэй хүн болгон эмзэглэмээр, хашгирмаар хариуцлагагүй, хүний мөсгүй “харгис” нийгэм. Хэдхэн хоногийн өмнө бага насны охин нохойд хазуулж буй нүд хальтрам бичлэг сошиалд цацагдав. Хамгийн эмзэглэмээр нь Монгол хүний сайхан сэтгэл, мөс чанар байсангүй.

Өөрийгөө хамгаалах чадваргүй өөдөсхөн охин нохойд хөөгдөөд гүйж, хазуулж байхад уйлж байхад хажууханд нь нэгэн эмэгтэй хээвнэг юу ч болоогүй мэт суух. Тэнэгийн дотор уужуу байж болох ч хүнийг өрөвдөж хайрлах, туслах сэтгэл хаачив. Тэнэг хүн ч зүрх сэтгэлтэй бол зүгээр суухгүй. Түүгээр зогсохгүй мөн л биеэ хамгаалах чадвартай дунд насны эрэгтэй, эмэгтэй хоёр зүгээр л хажуугаар нь хараад өнгөрчихөв.

Гурвын гурван насанд хүрсэн хүн хүүхдийг зүгээр л “нохойны хоол болог” гэж байгаа юм шиг нүдэн балай чихэн дүлий өнгөрч байгааг харахад жигшимээр. Адгуус хүртэл нэгнээ араатнаас хамгаалдаг шүү дээ. Гэтэл өнөөх монголчуудын сайхан сэтгэл, нэгнээ гэх тусч зан адгуусаас ч дор болжээ. Нөгөөтэйгүүр, “дарга хараад хүнээ байдаг Монгол зан” ч энд хамаатай. Хэрэг явдал 2025 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 15:10 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн дэргэд байрлах Рио Тинто Монгол компанийн байгуулсан Улаанбаатар паркт 10 настай охиныг үеэл эгч нартайгаа явж байхад нь болжээ. Охины ээж хэлэхдээ “Аав эгч нарыг нь очтол манай дата дууссан камер бичихгүй байгаа гэсэн байсан харин өнөөдөр дарга ирсэн тул ажиллаж байх юм! Зүгээр л аргалах үүрэг хүлээсэн ажилчид…” гэсэн түүний үг ч оргүй биш.

Цэцэрлэгт хүрээлэнгийн дарга нь ч бас хүүхдийн ар гэрээс хэл ам татлаагүй бол нохойг тавьж явуул гэж хэлсэн гэх. Хэрэв үнэн бол энэ мэт хариуцлагагүй үйлдлээс болж хэчнээн хүүхэд хохирохыг тааж хэлэх аргагүй. Гэтэл бүхэл бүтэн нэг өдрийн дараа буюу дөрөвдүгээр сарын 21-ны хүртэл ямар ч хариу хэлээгүй, дээр нь охины ар гэрээс биечлэн очсоны дараа л камерын бичлэг нь ажиллаж, ажилчид дарга нар нь өөрсдөө ч шоконд орсон гэх.

Үнэндээ дарга ч бай, хэн ч бай бүгд л ялгаагүй хүн. Атал нэгнээ хайрлах, энэрэх сэтгэлгүй бол роботоос өөрцгүй биз. Хэрэвзээ хүүхдийг нохойд хазуулж байх хооронд нэгэн хижээл насны эрэгтэй ирж хүзүүвчнээс нь татаагүй байсан бол өнөөдөр бид сошиалиар л худал халаглаж, буруугаа бусдад тохоод сууж байсан байхыг үгүйсгэхгүй.

Хэзээнээс л сайхан сэтгэлтэй, тусч гэгддэг байсан монголчууд хүн чанараа уландаа гишгэсэн гэж үү. Монгол хүний мөс чанар, сайхан сэтгэл хаачив?

Хуваалцах:240

СЭТГЭГДЭЛ (24)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2025/04/26

    Arai denduu shuu hajuugaar ungurd yvj bga 2 hun chanar gej bna uu

  • З
    Зочин2025/04/25

    Яг тийм. Өнөөдөр монгол хүмүүс бүх юмыг өөрт хамаагүй гэж бодож байна. Хүүхдийг ер тоохоо больсон. Монголчуудын хүн чанар 35 жилийн дотор байхгүй болсонд үнэхээр гайхам юм. Бүгд мөнгөөр л нүдээ таглуулсан юм болов уу. Эсвэл

  • С
    Сайшаалт Ерөөлт2025/04/25

    ..ЁСТОЙ ҮХЭР МОНГОЛЧУУД..

  • З
    Зочин2025/04/25

    Хошуувч зүүлгээгүй салхилуулахад торгууль тавьдаг хуультай болгох. Эзэнгүй нохдыг дроноор илрүүлж тэднийг тусгай хашаанд байршуулах ажил явуулах. Дүүргүүд энэ тал дээр устгал хийнэ гэж өчнөөн зардал гаргаж хажуугаар нь цавчаа хийдэг яг үнэндээ. Үржлийг нь хаах зогсоох л хэрэгтэй.

  • З
    Зочин2025/04/25

    Эцэг эх нь хүний эрхийг хамгаалах байгууллагад хандаж хөл хүрэх газраа явах хэрэгтэй. Нохойны эздүүд бүгд хошуувчтай амьтанг салхилуулах хэрэгтэй. Амьтан л бол амьтан байдаг.

  • З
    Зочин2025/04/25

    Арай дэндүү. Тэр камер харж суудаг гөлөгнүүд дарга санаатай хоолны мөнгө цалин авдаг тэнэгүүдийг ажлаас нь хал. Хохирол амссан гэр бүлд нөхөн төлбөр өгөх. Эцэг эх нь шүүхээр шийдвэрлүүл. Дараа хичнээн хүүхэд иргэдэлд ямар эрсдэлд орж юу учрахыг хэн ч мэдэхгүй. Юу гэсэн ч үг юм. Ар гэр нь хэл ам хийхгүй бол гэж хуцдаг дарга ажилчдыг бүгдийг хуулийн дагуу шийтгэлийг оноо. Хал бүгдийг.

  • З
    Зочин2025/04/25

    Монгол хүн гэхээсээ эрлийз хурлийзууд хүн роботууд, хүн дүрст клонууд... их болсон шүү. Төрд хүртэл дүүрэн байна. Тэр учралаас эхлээд

  • А
    Анхаа2025/04/25

    Хажуугаар нь тусламж үзүүлээгүй явсан хүмүүсийг олж тогтоогоод хариуцлага тооцох хэрэгтэй.Саяхан тэр Баянзүрхийн товчооны замд хүүхэд машинд мөргүүлэхэд хажуугийн тээврийн хэрэгслүүд шууд явж байгаа харагдсан.Бидний хүн чанар хаашаа л алга болоод байна даа.

  • З
    Зочин2025/04/25

    Угаасаа л байгаагүй. Худлаа хөөргөсөн реклам үг байхгүй юу. Юун Монгол хүн цагаан цайлган, тусч энэрэнгүй байхав. Эртнээсээ маш муухай бэртэгчин, хүмүүнлэг чанаргүй, аймшгийн амьтад байсан. Одоо яг л тэр хэвээрээ. Юм нээлттэй, мэдээллийн сүлжээ өргөсөх тусам бидний бодит нүүр царай улам тодорхой дурайх боллоо. Фэйсбүүкийг хараацгаагаад л. Элбэгдорж Оюун-Эрдэнийн тархин дотор түрээсэлж амьдардаг гэсэн. Монголчууд фэйсбүүк дотор амьдардаг. Монгол хүн хэн бэ гэдгийг олж харах гэвэл фэйсбүүк ух. Онгироо, сагсуу, мэдэмхий, мунхаг, харанхуй, балай, галзуу гээд төрөл бүрээрээ супермаркетын лангуу шиг өрөөстэй, ирийгээд байж байна. Энэ бол бид, Монголчууд. Түүнийг дурайтал харуулж байгаа толь нь Мета. Бид Метад баярлах ёстой!

  • Б
    Бодит байдал2025/04/25

    10д хоногийн өмнө "Зайсан хилл"-ын шатны дэргэд өдрийн 13цагийн үэд халтар нохойд би уруулсан.Зогсоолын харуулд хэлэхэд огт тоосон шинжгүй байсан.Эзэнгүй нохдыг устгамаар юм.

  • З
    Зочин2025/04/25

    Монголчуудын ихэнх нь хувиа хичээсэн аймхай хулчгар сагсуу хэрүүлч онгироо бас болоогүй цөөхүүлээ байж жалга довоороо худлаа нутгархадаг даргад бялдууч ийм хүмүүнүүд дэлхийд ховор шүү

  • З
    Зочин2025/04/25

    УБ-д нохой хэрэггүй. Эзнийг нь олоод шоронд хий. Бүгдийг устгаа. Өнөөгийн залуус ийм л болчихсон доо.

  • З
    Зочин2025/04/25

    Хүүхэд нохойд хазуулж байхад сандал дээр сууж бгаа хүн,хажуугаар нь зөрсөн 2 залуус ичээч ичээч хүн чанар хаана бнаа

  • И
    ИРГЭН2025/04/25

    МАН-АН-Н төр тэр тусмаа МАН- эрлийзүүд Монгол улсын боловсрол эрүүл мэндийн салбарыг самарч дуусны үр дүн!!! Монгол улсын боловсролын системийн шинчлэл хийж ирээдүй үеээ МАН- бузар бодлогоос ангжруулаж Жинхэнэ хүнлэг эрүүл Монгол хүний бий болгоё Монголчуудаа!!! Ирээдүй үе маань маш бүрхэг боллоо!!!

  • 2
    22025/04/25

    Тэр зөрж өнгөрсөн гурав лав монгол хүмүүс биш байхаа...яаж ч бодоод ойлгохгүй юм...Йим үхмэл сэтгэхүйтэй новшнууд байх гэж...Йим новшнууд өөрсдөө нохойд бариулж,согтуу хүнд зодуулж үхнэ дээ угаасаа...олиггүй сүгнүүд.

  • 2
    22025/04/25

    Нохойг н буудаж ал, эзнийг н хайж олоод өөрийг н нохойгоор уруул хазуул,дараа н шоронд хий...

  • З
    Зочин2025/04/25

    Сэжгийн харагдсан шүү

  • З
    Зочин2025/04/24

    Нохой, муур хүнд 5 муу зүйл халдадаг, шилжүүлдэг ! !

  • З
    Зочин2025/04/24

    Золбин гударгыг буудуулбал таарна

  • У
    Уншигч2025/04/23

    Монголчууд аа, миний хүүхэд биш, би л болж байвал гэсэн сэтгэлгээгээ хаяад , биe,биеэ. хайрлаж ,хүнд лэж явцгаая бид нэг л ард түмэн жаахан ухаантай,боловсон байя.

  • 3
    3 svg llruud l bna2025/04/23

    энд энэ зурагаа харааад өөрийгөө таниж байгааа бол энэ 3 ллрыг та нар ч ёстой хөгийн 3-н сүг ллр гэж хэлий дээ. Хүнд тусалж сур харж байсан бол

  • З
    Зочин2025/04/23

    Mongol hyn hezeech saihan setgeltei hyn chanartai bagaagyi,. Nyydelchnii soyol bol amia bodoh

  • З
    Зочин2025/04/23

    Энэ хоёр хүн биш зомбинууд хүн дүрст сүгнүүд эм нь айлаа гэхэд эр нь ядаж хөөх гэж оролддог баймаар ёоо энэ монголчуудыгээ

  • З
    Зочин2025/04/23

    Gudamjni zolbin ezentei nohoi zamaa aldlaa, ezentei hoshuuvchgui nohoi salhiluulbal undur torgood yavaachee