Самсара жүжгийг 21 аймгаар аялан тоглоно

Нийгэм
Bolortengis
Унших: 1 мин
00
legacy:samsara/samsara.png

Мөрөөдлийн театрын 24 дэх тайзны уран бүтээл болох "Самсара-Тэртээх хоёр зүрх" драмын жүжиг 2025.03.05-наас эхлэн сар гаруй хугацаанд Соёлын төв өргөөний тайзнаа тоглож, 2025.04.19 хаалтаа хийсэн. Тэгвэл уг жүжгийг Солонгос болон Австрали улсад тоглохоор төлөвлөж байгаа тухай Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Эрхэмбаяр мэдээлэв. Гадаадад суугаа монголчууддаа тоглосны дараа Монголдоо дахин тоглох бөгөөд улмаар 21 аймгаар аялан тоглоно гэдгийг тэрбээр онцолсон юм.