ХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү: Т.Мөнхсайханы хүссэн зүйлийг хийгээгүйн төлөө өнөөдөр би ажлаа өглөө. Тиймээс би шүүхдэнэ

Нийгэм
Sosorburam
Унших: 2 мин 24 сек
370
legacy:2025/05/havdar.jpg

Хавдар судлалын үндэсний төвийн захирал /ХСҮТ/ Н.Эрдэнэхүүг ажлаас нь өнөөдөр чөлөөлсөн. ЭМЯ-аас түүнийг төсвийн хөрөнгөөр бараа үйлчилгээг худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулаагүй бөгөөд төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтаар томилогдоогүй тул өнөөдрөөс чөлөөлөх шийдвэрийг гаргажээ. Түүний оронд Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томилжээ. Тэгвэл ХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү мэдээлэл хийлээ. Тэрбээр:

-Өнөөдөр би ажлаа хүлээлгэн өглөө. Уг нь нэг сарын өмнө мэдээлэх ёстой байсан. Шууд чөлөөлж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байна. Ажлаас чөлөөлөх үндэслэл байхгүй. Сайд хэн нэгэн хүнийг чөлөөлөх тушаалыг ингээд гаргадаг болжээ. Т.Мөнхсайхан ажлаа аваад хавдрын чиглэлээр манайхтай хамтарч ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд маш олон дарамт ирдэг байсан. Байнга ажлаа өг гэдэг байсан ч бид ажлаа маш сайн хийдэг байсан учраас тэгэсгээд л намждаг байсан.

Сүүлдээ ямар ч үндэслэлгүйгээр ажлаа өг гэдэг тушаал ирлээ. Тиймээс би шүүхэд хандана.

Нэгдүгээр сараас хойш хавдрын чиглэлээр ЭМЯ дөрвөн талт гэрээг байгуулж шинэ эмийг хандиваар оруулж ирсэн. ХСҮТ үүнд оролцоогүй. Улмаар ЭМЯ-ны хүмүүс над дээр ирээд эмийн татварт 500 сая төгрөг төлөхийг шаардсан. Төсөвт тусгагдаагүй учраас тэр гэрээн дээр би гарын үсэг зураагүй. ЭМЯ болон уул уурхайн компани хооронд хийгдсэн гэрээ байсан. Сайд намайг өрөөндөө дуудаад "Яагаад 500 саяыг шилжүүлэхгүй байгаа" талаар ч асууж байсан. Би ч учир байдлыг тайлбарлахад сайд "За ойлголоо" гээд үлдсэн боловч үгүй байжээ.

legacy:DOL/halagdah.jpg

Өөрийг нь хүссэн зүйлийг хийгээгүйн төлөө өнөөдөр би ажлаа өглөө. Эрүүл мэндийн салбар улс төрөөс хол байх ёстой. Ажил сайн хийж байгаа хүмүүсээ улам дэмжиж, ажлаа хийж чадахгүй цүнх баригч нарыг багасгаснаар эрүүл мэндийн салбар хөгжинө.

Ажлын хэсэг надад халагдах тушаалыг танилцуулахдаа Т.Мөнхсайхан сайд надтай уулзчихгүй дээ гэж бодсон. Би өөрт нь ч хэлж байсан. "Эрүүл мэндийн салбар үнэнд гүйцэгдэж өөрийг чинь асуудалд оруулах учраас төсөв даатгалын зарцуулалт болохгүй, улсын эмнэлгүүдийг чанаржуулах талаар" хэлж байсан. Даан ч тэр саналыг маань шүүмжлэл гэж хүлээж авч байгаа бол харамсалтай л байна. Эрүүл мэндийн сайд эмнэлгийн дарга нарыг чөлөөлөх, томилох эрхгүй. Хуулиараа төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд шийдэх ёстой.

Би ажиллах хугацаандаа сэтгэл хангалуун байгаа учраас бардам гарч байна. Сайхан хамт олноо орхиод явж байгаадаа харамсалтай байна. Гэхдээ зургаан жил бол хангалттай хугацаа. Эмнэлгийн дотоод үйл ажиллагаа жигд сайн байгаа. Санхүү болон бусад аудитын асуудалд би нүүр бардам байгаа.

Миний хувьд аз болж улс төрийн юманд оролцохыг хүсдэггүй. Урдах ажлаа сайн хийгээд явахыг хичээсээр ирсэн. Эрүүл мэндийн сайдтай маргалдаж, муудалцсан зүйлгүй. Ингээд харахаар Т.Мөнхсайхан сайдын хувьд намайг Ж.Чинбүрэн гишүүний найзыг ХСҮТ-өөс холдуулж, өөрийнхөө нөлөөллийг бий болгох гэсэн сонирхол байж магадгүй. Гэхдээ үүнд улс төрийн нөлөө гэхээсээ илүү хавдрын тусламж үйлчилгээг сайжруулж байна уу гэдэг талаас нь хараасай гэж хүссэн. Харамсалтай нь Т.Мөнхсайхан сайд тэгж хардаггүй юм байна. Надад бол тийм хар байгаа.

Хуваалцах:370

СЭТГЭГДЭЛ (37)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Хахуулийн мөнгөний сувагаа таслуулчихжээ,тэгээд боож үхэх гээд байна уу. Яиар их дур вэ? Эмчээ хийгээд дотоооо байж болохгүй юу? Өөрөө.

  • З
    Зочин

    Мөнхсайхан хавдраар бизнүссэн. Түүнд нь Эрдэнэхүү саад болсон л доо. ГЭМТЛЭЭР БАС ШӨРМӨС ШИЛЖҮҮЛЭХЭЭР ХИЙЖ БАЙГАА БИЗНЁС НЬ БАГАДАХД ХАВДРААР АШИГ ОЛОХЫГ ЗОРЬСОН

  • З
    Зочин

    Хавдрынхан өөрсдөө нэг эмчийнхээ ТББ -н дансаар хамаг наймаагаа хийдэг , тэрийг нь сайд хориглочихсон юм аа даа

  • З
    Зочин

    Шүүхдэхээр чин хаиаг булхай нь л дэлгэгдэнэ штээ, өөрөө ч хууль бусаар томилогдсон штээ, түр орлон гүйцэтгэгчээр 6 жил боллоо, энэ байтугай хамтран идэгч энэ эмнэлгийн хүний нөөцийн авгай мөнхтуяа нь хүртэл тэрбумтан боллоо , болсоон бузарууд аа

  • З
    Зочин

    Хамгийн муу шинж бүрдсэн хүн, наанаа өнгөн дээрээ шударга дүр эсгэгч цаанаа хамгийн шуналтай ханаж цадахаа мэддэггүй, хамт олны уур амьсгалыг өөрөө эвддэг, ховч хэрүүлч, ажилчдаа хагарган бутаргадаг өөрийн гэсэн буурь суурьгүй, үсчүүр цовхчуур хүн

  • З
    Зочин

    Нэг том юмны учгаас сайд атгаад авсан юм аа даа, боож үхлээ энэ одоо, хорогдоогүй ч гэх шиг, 6 жил хууль бусаар түр орлонгоор байлаа, яасан ханаж цаддаггүй юм бэ дээ

  • З
    Зочин

    Bie toosonlalar manai ahiig bie ni muu baihad ih tavalj bsin um ci uheeree sug min

  • О
    Оюу

    Мөнхсайхан сайд зөв ажиллаж байгаа.Халах нь зөв.Харин томилогдон очиж байгаа дарга сайн ажиллах.хамт олны санаа оноо алдаа дутагдлыг сайн сонсож ажиллах нь чухал.

  • З
    Зочин

    Munhsaihan gej asman bayd hulgaich

  • З
    Зочин

    ЭМСалбар авилга луйвраас хол байх ёстой. Чинбүрэн та 2 их юмны ард гарсан байлгүй. Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав гэдгийн

  • З
    Зочин

    Ямар нэхэл хатуутай юм?ямар 1шалтгаан бгахд л өөрчлөө биз.1өдөр томилогдон 1 өдөр .болино.үүрдийн юм гж үгүй шдээ..зүгээр хаяач

  • З
    Зочин

    эрдэнэхүү нь мухар олон чадвартай хүн ажлаас гарсан. зүгээр эмч биш, ярьдаг л гар. шинэ ирж байгаа нь маш чадваргүй, гишүүн энхамгалангийн хамаатан нээлттэй сонгон шалгаруулалт хийж даргыг тавих хэрэгтэй.

  • З
    Зочин

    SAWI80955 877

  • И
    Иргэн

    Чинбүрэн Эрдэнэхүү нар олон жил энэ эмнэлгээр баяжлаа одоо болно, нэг л их энхийн цагаан цагтаа шиг бүү аашил, чамд улсын мөнгө өөрийн хамаарлын хүмүүстээ өгдөг, авилгал авдаг нь ч их бгаадаа

  • И
    Иргэн

    Яг тийм

  • Ш
    Шү

    Хамгийн ёс зүйгүй, хэрүүлч, ялгаварлан гадуурхагч хүн

  • З
    Зочин

    Ард нь гишүүн бгаа гээд томорч байхгүй юу

  • З
    Зочин

    Ганц энэнийг биш Мөнхтуяа авгай гэгч нь энэний гараар олон өөрт нь долигнодоггүй хүнийг ажлаас халуулсан даа, нүгэл нь нүдээр нь цуввна гээч болж бна, хавдрынхний хурал дээр мөнхтуяа гэгч нь аль хэдийний шинэ даргынхаа ам руу нь орох нь холгүй сууж харагдана лээ, тийм л ичгүүр сонжуургүй хүний нөөцтэй газар, одоо эрдэнэхүүгээ шинэ даргадаа муулаад л сууж бгаа биз, тэтгэвэрт нь гаргаачээ нэг газраа 30, за бараг 40 жил боллоо штээ тэр хар авгай

  • З
    Зочин

    Хавдрын 2 өөрсдөө химийнхээ тариаг тендертэй нэрээр оруулж ирдэг нь хязгаарлагдахаар эдний дунд дайн болоод бна даа

  • З
    Зочин

    Энэ хүн хамгийн ёс зүйгүй хүн

  • З
    Зочин

    Энэ эрдэнэхүү гэгчээс чин болоод хамаг чадалтай эмч нар нь гараад явсан, харин хямд химийн тариа шахдаг байсныг нь болиулж, (тэр нь ямар ч үр дүнгүй), солонгосоос чанартай химийн тариа оруулж ирэх гэхээр цөм иддэг байсан мөнгөний урсгал нь хаагдах гээд сандраад алингаа алдаж бна дөө, юундаа уйлдаг юм эр хүн шиг байлдаа эрдэнэхүү

  • З
    Зочин

    Огцом баяжлаа, өөрт таалагдаггүй, санал шүүмжлэл хэлдэг, шцдарга олрн хүнийг ажлаас халсан , энэний үед маш олон эмч сувилагч ажлаас гарсан, цалингаа голсон юм биш, маш их дарамт байсан болохоор ажлаас гарсан, 10, 15, жил ажилласан мэс заслын эмч нар ажлаа орхисон, их хиймэл хүн, зурагт радио сэтгүүлч нарыг харахаар хачин их хувирна, уих-н гишүүд сонгуулийн үер нээх ард олонд хайртай дүр эсгэдэг дээ, яг тийм болж хувирдаг, үнэн хэрэгтээ их хонзогнуур зуумтгай хүн, үнэхээр ажлаа бардам өгч бгаа бол юундаа санаа зовдог юм, их муу санаатай, хүний нөөцтэйгээ нийлээд энэ эмнэлгийг хувийн компани шиг болгосон хүн

  • З
    Зочин

    ҮНЭХЭЭР ЭМЧИЙН ТАНГАРАГТАА ҮНЭНЧ ЭРДЭНЭЧУЛУУН ЭМЧ ШИГ ЁС ЗҮЙТЭЙ ХҮМҮҮС ОЛОН БАЙГААСАЙ🙏

  • И
    иргэн

    Мөнхсайхан юу дутлаа гэж хулгайч хүрэлсүхийг дагаж хулгайч болж байгам болдоо!?!

  • З
    Зочин

    Мөнхсайханыг овоо гэж бодож байтал даанч арчаагүй новш байж. Аргагүй Хүрэлсүхийг дагасан жүжигчин байсан юм байна.

  • И
    Иргэн

    Харах царайны онцгүй хүн

  • З
    Зочин

    Shuuhdeh heregtei ..!Munkhsaihan bol ashig harsan hun oilgomjtoi..!!!

  • З
    Зочин

    Мөнхсайхныг чанаргүй эм тариа тендергүй оруулж ирэхийг нь Чинбүрэн гишүүн эсэргүүцсэн. Эрдэнэхүү шударга хүн учраас сайдын хүссэнээр бгаагүй юм бна тгд халагдаж бх шиг бна даа..Мөнхсайхан сайд шударга ажиллаж чадахгүй бол ажлаа өгөө...

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • Ш
    Шүү

    Эрдэнэхүү олон жил энэ эмнэлгийг удирдлаа эмчилгээ хагалгаа сайжирсан юм алгаа өөрийнх нь карма л зузаарсан биз, халах нь зөв, чаддаг чадвартай хүнээ сонгоорой

  • Х
    Ххх

    Энэ солиотыг ажлаас нь халах нь зөв шүү, арай даварсан гар бналээ, Мөнхийн дарга байх юм шиг аашилж байсан шүү зөв зөв

  • З
    Зочин

    Gohino erdenehuu Gulug mini, Havdar Sudlal i.i.g. Havdar tamlal bolgoson doo

  • З
    Зочин

    Энэ шахааны сайданцар явахгүй ээ

  • З
    Зочин

    ANUSDI80 95577BOOW XXNO

  • Т
    Тэгвэл.

    Сайдынхаа үүргийг биелүүлээгүй бол цаашид ажиллуул боломжгүй нь зөв л юм байна ш дээ [ Тэгвэл)

  • З
    Зочин

    Энэ 1 Мөнхсайхан сайд чинь хаашаа хүн бэ хавдартай хүмүүстээ чанартай хими тариа ч оруулж ирэхгүй тэгээд хавдартай хүмүүс нь чанаргүй энэтхэг иаоиа хийлгээд шал хий дэмий хордоод бас өөр эрхэтнүүдэд нь үсэрхийлээд үхэж бэа ш дээ .бас дээр нь чадалтай хүмүүсийг зайлуулдаг болж бгаа юм бна