ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 17 хэм дулаан байна

Нийгэм
Bolortengis
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar/shine zurguud/2L3A7663.jpg

2025 оны 05-р сарын 02-ны 20 цагаас 2025 оны 05-р сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -4…-6 градус, бусад хэсгээр -1...-3 градус хүйтэн, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -4...-6 градус хүйтэн, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -4...-6 градус хүйтэн, өдөртөө +13…+15 градус дулаан байна.