СЭДЭВ: Ёс зүй ул болж, араатан авир од болов

Нийгэм
Bolortengis
Унших: 3 мин 50 сек
140
legacy:agshin/9.jfif

Түмэн олноо таван тэнгэрийн нэг хэмээн “зон таван тэнгэр” гэж нэрийддэг сайхан монгол заншил хаачсан юм бол? Амны билиг хазайна гэж муу үг унагадаггүй монгол хүмүүс яачихсан юм бол? Урт бодолт монгол эрс, уужуу ухаант монгол бүсгүйчүүд хаачаа вэ? Хэзээнээс бид амандаа соёотой араатан шиг биесээ тасдан хаядаг харгис сүрэг болчихов?

Хариулт хайя. Биднийг араатнаас ялгаж байдаг хамгийн чухал зүйл бол ёсзүй. Гэвч хүмүүсийн ёсзүй өдөр өдрөөр нимгэрсээр. Ёс зүй алсрах тусам араатан шинж товойж, хүмүүн бус авирлах нь ихсэх аж. Бид нүдээр үзэж байна. Ёс зүйгүй учраас нэгнээ хайр найргүй харааж доромжилно. Ёсзүйгүй учраас нэгэн рүүгээ сүрэглэн дайрна. Ёс зүйгүй учраас цахим сүлжээнд юу дуртайгаа хэлж, хэн дуртайгаа доромжилно. Амандаа орсныг хэлнэ. Бусдыгаа чичилнэ. Гүтгэж, гүжирдэнэ. Ёс зүйгүй учраас худал ярина. Хуурч мэхэлнэ. Ёс зүйгүй учраас хүчирхийлэл үйлдэнэ. Ёс зүйгүй болчихсон учраас амнаас нь сайн үг гарах нь цөөрчихсөн. Ёс зүйгүй учраас хаан харц, том жижиг, дарга цэрэггүй эрээ цээргүй авирлана. Түүнийгээ ардчилал хэмээн андуурна. Олон дахин давтагдсаар энэ байдал нь хэвийн зүйл мэт болтлоо хоногшиж.

Тиймээс л зургаан настай хүүхдүүд нэгэндээ салаавч гаргаад, хуруу гозойлгоод зогсож буйгаа байх л зүйл мэт бодох. Тийм л учраас өсвөр насны охид нэгнээ зодож, ёс бусыг үйлдэж байгаагаа бахдангуйгаар бичлэг хийгээд зогсож байх. Томчууд, том дарга нар лайв хийж, түмний өмнө бие бие рүүгээ салаавч гарган даналзаж, төрийн гурван өндөрлөгийн нэг чуулганы индэрээс П урсгаад сууж байх нь хэвийн үзэгдэл болж. Чуулганы танхимд хууль тогтоогчид цэнгээний газар халамцуу даналзах танхайчууд мэт авирлах нь хууль тогтоох үйл ажиллагааны процесс болж. Асуулт асуусан хууль тогтоогчоо гүйцэтгэх засаглалийн тэргүүн нь түмний өмнө доромжилж байгаагаа улс төр хэмээн үзэх болж. Төр баригчид ноход мэт биенээ уралцаж, нийтээр түүнийг нь талцан шүүх болж.

Ёс зүй алсрах тусам хүн чанар нимгэрэх. Хүн чанар нимгэрэх тусам араантанлаг үйлдэл ихсэх. Ийм үйлдэл ихэссээр үүнийгээ бид хэвийн зүйл мэт санах нь нуралт мөн.

“Төрийн минь сүлд өршөө” гэж ээжүүд сүүгээ өргөдөг байлаа. Төрдөө сүслэдэг байлаа. Одоо харин хүссэн нь төрийн ордон руугаа салаавч гаргаж, хүссэн нь төрийн ордондоо архидан согтуурч, хүссэн нь төрийн ордондоо зодолдож, хүссэн нь төрийнхөө шийдвэрийг нулимах болов. Монгол төрийн үнэлэмж нь, үнэ цэнэ нь ингэтлээ доройтов. Үүнд хэн буруутай вэ?

Улс төрчдийн ёс зүйгүй үйлдэл Монгол төрийн нэр хүндийг ингэж шороотой хутгажээ. Нийгмийг хоёр талцуулж, сошиал медиа хурдацтай хөгжиж буй энэ үед онилсон нэгнээ “хараар” будаж, энэ нь ардчиллын хөрс суурь суусан ч бүрэн гүйцэд бойжиж амжаагүй сэтгэхүйд стресс, бухимдал болж очиж байгаа нь нууц биш. Тэр бухимдал нийгэмд ёс бусыг дэлгэрүүлсээр. Үр дүн нь ууртай хүмүүсээр дүүрэн ууртай нийгэм.

Төрийн үнэлэмж, төрд байгаа улс төрчдийн үнэлэмж өдөр ирэх тусам унаж байгаа нь нөгөө л худал хэлж, хоосон амлагч, цэцэрхэгчид гэх түмний үгсээр илэрнэ. Цаашлаад “Тэр Төрийн ордонд чинь 76 худалч, хулгайч суудаг юм шүү дээ” гэж захын нэг нь үр хүүхэддээ хэлж, эмгэн өвгөчүүд цайныхаа “хачир” болгон ярьж, наймаачид цаг нөгцөөхийн тулд хов базах дуусч дундардаггүй ярианы сэдэв болгоно.

Бидэнд одоо ёс зүй, ёс суртахуун гэдэг зүйл үлдэв үү? Ёсзүй гэдэг шударга ёсон дээр тогтдог гэлцдэг. Шударгаар хөдөлмөрлөсөн хүн амжилтад хүрэх боломж Ардчилсан Монгол Улсад дархлагдаж чадсан уу? Энд хариулт эрсний дараа сая ёс зүй, мораль гэдэг зүйл яригдах юм шиг. Энгийн томъёолол бол хулгай хийхгүй, худал хэлэхгүй, хүн хуурахгүй, зүгээр л хөдөлмөрөөрөө амьдарч байгаа бол ёс зүйтэй хүн гэж ойлгож болохоор. Нөгөө талд хэн нэгэн буруу зүйл хийлгэх гээд байгаа бол “Би тэгэхгүй. Энэ бол буруу зүйл” гэж хэлснээрээ өөртөө үнэнч үлдэж байвал ёс суртахуунтай үйлдэл болох ч юм шиг.

Тэгэхээр нийгмийн ёс зүй гэдэг үзэл суртлаар хэмжигдэхгүй, бас засч дийлэхгүй зүйл болж таарч байна. Жам ёсны, хүн ёсны харилцаа гэсэн үг. Та зовохыг хүсэхгүй бол муу үйлээ л боль гэх философи болж таарч байна. Нийгмийн ёс суртахуун хүүхдүүд насанд хүрэгчдийн шударга байгааг харахаас эхэлдэгтэй адил хүн шударга ёсыг, ёс суртахууныг дээдэлж байж сая хүсэмжит нийгэм бий болох учиртай. Гэтэл бид ёсзүйгээр ул болгож, араатан авираа од болгочихоод хүсэмжит нийгмээ шаардаад байх нь авцалдаагүй.

Сайхан нийгмийг хүсэж байвал өөрөөсөө эхлээд ёс зүйг хайя. Ёс зүй алсрах тусам хүн чанар нимгэрэх. Хүн чанар нимгэрэх тусам араантанлаг үйлдэл ихсэх. Ийм үйлдэл ихэссээр үүнийгээ бид хэвийн зүйл мэт санах нь нуралт мөн. Шударга ёс ул болж, араатан авир од болсон цаг үеийг бид өөрсдөө бүтээж байна.

Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    Ака-м1 жил өмнө

    Угаасаа л монгол малнуудын зан араншиншдээ! Модуншанью эцэг Түмэншаньюгаа алж хаан болж Чингис дүүгээ харван алж анд Жамхыгаа цаазалж, Чойгалсан журамт нөхдөө нохой шиг буудаж хороож,Цэдэнпил өөрөөсөө арай дээр гэснийгээ цөлж,устгаж ирцгээсэн новшийн үйлдэр угшлын малнууд бол МОНГОЛ гэгдэх 2хөлтэй араатнууд!!!ККК хоорондоо хэмлэлдсээр уствал таарна!!!!!!

  • D
    DR. ADITYA1 жил өмнө

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин1 жил өмнө

    Балайраад л манараа хөвөнтөй өмдөт минь

  • З
    Зочин1 жил өмнө

    Орос гэж бусдаас буруу хайдаг мэтийн шаарнуудаас үүдэлтэй шүү.Битгий буруугаа бусад руу чих. Та мэтийн энэ үйлдэл хандлага муу юмны суурийг тавьж байгаа

  • Ү
    үглээ.өвгөн1 жил өмнө

    Орос ахаас их муу зүйл сурчихсан байна. Архи уух хараал хэлэх г.м

  • Ё
    Ёс зүй1 жил өмнө

    Хүн болж төрөөд хүний нийгэмд амьдраад буцах зурвасхан үеийн мөн чанарыг ойлгох аваас ёс зүйтэй байж чадна.

  • З
    Зочин1 жил өмнө

    монгол хүн эвдэрч дуусч байна.гадаад соёл урлагыг дагаад гадны элдэв муухай ёс зүйгүй зан харьцаа орж ирсээр удлаа.энэ бүгдийн буруу нь бүхнийг мөнгө шийддэг болсны л гай

  • С
    Сартуул1 жил өмнө

    Оросын харгис дарангуйлагч монголын төрд өөрийн агентуудыг томилж тэдэнд их мөнгөөр улс төрчдийг худалдан авч улс орноо хорлож байгааг бид бүгдээрээ мэддэг болсоон.. сүүлийн 10 жил үргэлжилж байна..одоо харин их хурал дээрээ энэ талаар овоо ярьдаг хэлдэг болжээ..ураны төслийг муу яриулсаар дарамталсаар байгаад Мардайн ордыг авахаар болоод байх шиг..арчаагүй аймхай иргэд юмдаа монголчууд чинь

  • Т
    ТӨМӨР1 жил өмнө

    ШИРЭЭ ЗАЙДАЛЖ ТАМГА САЛТААДЧИХААД ТӨРИЙН АЛБЫГ БАЯЖИХ ХЭРЭГСЛЭЭ БОЛГОСОН ХҮН ХОГУУД НИЙГМИЙГ ИЙМ БОЛГОЖ БАЙГАА ЮМАА.ТӨРД ТӨР ТҮМНИЙ ТӨЛӨӨ БИЕ ХАЙРГҮЙ ЗҮТГЭДЭГ ТӨРИЙН ХҮМҮҮС БИЙ БОЛСОН БҮХ ЗҮЙЛ ХЭВЭНДЭЭ ОРНО.ҮҮНИЙ ТУЛД ЦУСАН ХУВЬСГАЛ ХИЙЖ ТӨРӨӨС БАЯЖСАН НОВШНУУДЫГ ХҮЙС ТЭМТРЭН УСТГАЖ БАЙЖ Л ТӨР НИЙГЭМ ЦЭВЭРШИНЭ ДЭЭ.

  • Э
    Эрхэс1 жил өмнө

    Ёс зүйгүй араатанлаг хүн сүргүүд тийм ч олон биш. Хэн хэн бэ гэдгийг цөөхөн Монголчууд бид бараг л мэдэж байгаа. Ёс зүйгээ алдсан араатан шинжээ олж байгаа хүнүүд бол ураг удмаа тасалж улам судараа сүйрүүлж байгаа үйлдэл. Тэднийг тэнгэр гэсгээх цаг ойрхон байнаа.

  • Б
    Байдаг л хэл ам ш дээ1 жил өмнө

    Байдаг л хэл ам байсаар ч ирсэн цаашид ч байх болно. Зүгээр ажилдаа хий Зүгээр л больцгоо Зүтгээд бай Зүг зүгтэн Ажилдаа хий

  • И
    Иргэн1 жил өмнө

    Ёс зүй, уламжлалаа хүндлэх асуудал чухал, хууль, дүрэм журамаа бүх шатанд мөрдөх нь бидний хувьд хэвшил болох учиртай, том зорилго.

  • И
    ИРГЭН1 жил өмнө

    МАН- ийн мэргэн бодлогын үр дүнд Монголчуудын оюун сэтгэхүй, ёс суртахуун мөхөж бн!!! МАН- Урд хөршийнхөө өгсөн үүрэг даалгаврыг маш сайн гүйцэтгэж байгаа баяр хүргэе!!! Монголчууд улам араатанлаг, адгууслаг болтугай!!!

  • З
    Зочин1 жил өмнө

    ANUSDI 80 955877