Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн замыг тодорхойгүй хугацаагаар хаалаа

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:2025/05/tsasanshuurga.jpg

Завхан аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Солонготын даваанд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан А0603 дугаартай Цэцэрлэг- Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замыг өчигдөр /2025.05.04/ 17:00 цагаас тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэрийг гаргажээ.

Тодруулбал, Солонготын даваанд өчигдөр өдөр их хэмжээний цас орж, мөстөж халтиргаа гулгаа үүссэн тул Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн 9 алба хаагч, 2 техниктэйгээр ажиллаж тухайн даваанд саатсан 24 автомашин, 96 зорчигчийн аюулгүй байдлыг хангажээ. Мөн Завхан АЗЗА компанийн ажилчид зорчих хэсгийн цасыг хуссан байна.