Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх авто замыг нөгөөдөр хааж, шинэчилнэ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
10
legacy:2025/08/MPAPHOTO201881264.jpg

ЧД-ийн 24-р хороо, СБД-ийн 15, 17-р хорооны нутаг дэвсгэр, Шадивлан зуслангийн авто замаас Дамбадаржаа хүртэлх авто замыг шинэчилж байна. Энэ хүрээнд Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх 2.7 км урт авто замыг тавдугаар сарын 7-ны өдрийн 01:00 цагт хааж, асфальт бетоноор хучна. Тус авто замыг тавдугаар сарын 15-ны 06:00 цагт нээнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.