Д.Нямхүүг цагаатгасныг хүчингүй болгуулах прокурорын эсэргүүцлийг УДШ нөгөөдөр хэлэлцэнэ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин 24 сек
70
legacy:2025/06/NewFolder/nyam.jpg

Улсын дээд шүүхээр ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийн гомдлыг нөгөөдөр буюу тавдугаар сарын 8-нд хэлэлцэхээр товложээ. Ингэснээр Улсын дээд шүүхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны арванхоёрдугаар сарын 6-ны цагаатгах тогтоол, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн 276 дугаар магадлалтай прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэнэ гэсэн үг.

Тодруулбал, ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 6-нд болж, шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн. Гэтэл уг шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Хоёрдугаар сарын 26-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс "ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарыг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзээд цагаатгасан анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй байна" гэж үзсэн юм.

Д.Нямхүү шүүх хурлын үеэр "Цар тахлын үед дайны фронтод байгаа хүн шиг ажилласан. Одоо ингээд буруутан болсондоо харамсдаг. Үндсэндээ гурван жил шүүгдлээ. Би тэр аппаратыг ашиглаж хүний амь аварсныхаа төлөө ялтан болоод сууж байна. Үнэхээр хэцүү байна" гэж хэлж байв.

Эргэн сануулахад, Д.Нямхүү, Д.Бархүү нарыг бүлэглэн хуучин компьютер томографын “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт №01 дугаартай “Компьютерт томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээ байгуулж 400 сая төгрөгөөр худалдан авч, санхүүжилтийг 2020 оны наймдугаар сарын 24-ний өдөр Эрүүл мэндийн яамнаас “ДУБ” ХХК-ийн дансанд шилжүүлэн өгч бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2025/05/07

    Даваажанцангийн Сарангэрэлтэй нь хамт шалгаж зохих ялыг нь өг. Тэгэхгүй бол энэ нийгэм цэвэршихгүй, шударга ёс улам л байхгүй болно. Намайг сайд байхад ковид гараагүй, Мөнхсайханы үед ковид гарсан гэж Сарангэрэл ярьж байсан. Өөрөө ковид гаргаагүй сайд ухааны юм ярьж байсан. Мэдлэггүй тэнэг хүн ийм л юм ярина.

  • Н
    НЯМХҮҮ2025/05/06

    Д.САРАНГЭРЭЛ ЯЛ БАЙТУГАЙ ШАГНУУЛААД ГАДААД ГАРААД ЯВЧИХСАН УНАВАЛ ХАМТ УНАНА !

  • З
    Зочин2025/05/06

    Nyamaa

  • З
    Зочин2025/05/06

    Шүүхд хүрэлсүх нөлөөлөөд бна. Ганц компъютер бишшүү!!!! Ковидын 20 их наяд төгрөгийн асуудал яригдах ёстой. Хүрэл сүх сарангэрэл мөнхсайхан энхболд гм улсуудыг шүүх ёстой. Тэмцэлд босцгооё!!!

  • Э
    Эрдэнэ2025/05/06

    👍🏻👍🏻👍🏻👍🏻👍🏻👍🏻

  • З
    Зочин2025/05/06

    Сарангэрэл болон хамсаатангуудтай нь ялла

  • З
    Зочин2025/05/06

    Нямхүүгийн хэргийг ухаад байвал дуусахгүй. 342 000 хүн тун томуугийн вакциныг устгаж улсад 1тэрбум 200 сая ₮-ний хохирол учруулсан ч хариуцлага хүлээгээгүй. Бусдын банкны барьцаанд байгаа хөрөнгийг "хямдаар чөлөөлөн зээлээ төлмөгц буцааж өгнө " гэж хууран буцааж авах гэхэд зээл чөлөөлсөн дүнгээс хэд дахин их мөнгө нэхэж чадахгүй нэгнийх нь байрыг хуулийнхантай нийлж өөрийн өмчийн байр болгон авдаг байсан гэж байгаа.