Шалгалтаар хүнсний лабораториуд стандартын шаардлага хангахгүй байжээ

Нийгэм
Bolortengis
Унших: 1 мин 2 сек
30
legacy:4 gishuun tudgelzuulne/labp.jpeg

Шадар сайд С.Амарсайханы тушаалын дагуу Стандарт, хэмжил зүйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Үндэсний итгэмжлэлийн төв, Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатори хамтарсан хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулжээ.

Тус ажлын хэсэг нь Улаанбаатарын зургаан зах, худалдааны төв, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай аймгуудын томоохон зах худалдааны төв, сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн газар, үр тарианы агуулах, хүнсний лабораториудад хяналт шалгалт хийжээ.

Хүнсний Аюулгүй байдлын лавлагаа лаборатори зах худалдааны төвүүдэд худалдаж байгаа жимс, хүнсний ногоо,хавар тариалахаар хадгалсан үр тариа, хүлэмжийн ногооноос нийт 242 дээж авсан байна.

Жимс, хүнсний ногооноос 79 дээж авч, түргэвчилсэн шинжилгээгээр шинжлэхэд 28 дээжид пестицидийн үлдэгдэл илэрсэн.

Хиамны цехээс 22 дээж авч шинжлэхэд 8 дээж шаардлага хангаагүй. Нитрит, давс, колиформ илэрсэн байна. Харин үр тарианы 20 дээжээс шинжилгээ авахад 12 нь шаардлага хангаагүй, хог ургамал, хөнөөлт шавж, хачиг илэрчээ.

Шалгалтаар Сэлэнгэ, Архангай, Орхон аймгийн худалдааны төвийн Мал эмнэлгийн ариун цэврийн лаборатори итгэмжлэлгүй, Лабораториуд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдаагүй, Лабораторийн орчин нөхцөл стандартын шаардлага хангаагүй зөрчил илэрчээ. Харин Мал эмнэлгийн ерөнхий газраас малын гаралтай мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, өндөгний эрүүл ахуй, чанар стандартад хийсэн шалгалтаар эмгэг төөрүүлэгч, нянгийн бохирдол, хөгц зэрэг зөрчил илэрсэн байна.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин1 жил өмнө

    Ард иргэдийн эрүүл хүнсний асуудал нь МУ - ын аюулгүйн зөвлөлийн хамгийн их анхаарах зүйл юм. Хавдрын шалтгаан нь үүнээс эхтэй нь ойлгомжтой юмаа.

  • З
    Зочин1 жил өмнө

    Цагаан халадтай болохоос бусад нь бүгд хулхи ш дээ. Зүгээр цалингаа аваад, лаборторитой мэт дүр эсгэн 30 жил явж ирснээс хүнсий хороор, хавдраар Мнгол дэлхийг манлайлж. Олон мянг хүн цааш харуулав. Энэ чухал асуудалд төр зсаг ноцтой хандах юи бол! яв

  • М
    Малчин1 жил өмнө

    Хүнсээ зөв шинжлээд шалгаад, хортой хоргүйг ялгаад өгөх ажилыг төр хийж чадахгүй бол улс байгаад яах юм бэ?